Би худалдагдмааргүй байна
Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүхэнд таалагдах гэсэн хүсэл гэж агуу сэтгэгч хэлсэн нь бий. Тэгсэн ч одоо цагт хэн нэгэнд таалагдаж байж л амжилтанд хүрдэг гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг болчихоод байнаа наана чинь. Доллар аятай хүн бүхэнд таалагдана гэдэг хэцүү. Гэсэн ч сохрын газар сохроор, доголонгийн газар доголж байгаад эвтэйхэн хэдэн төгрөг халааслаад, өндөр албан тушаал хашиж, үнэтэй машин унаж, сүрхий сайхан яваа хүмүүс захаас аваад байх юм. Жагсаал цуглаанд манлайлж, цогтой тэмцэгч, эх орны хүү болж жүжиглэх, улс төрийн хар хөшигний цаагуур сэмхэн шургаж хувийн эрх
Бичлэг тандагч