Ээждээ би согтуу очихгүй
2007-07-08,18:36
Ээждээ би согтуу очихгүй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сүү ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ээждээ би согтуу очихгүй
Ижий минь бүүвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.
Ээждээ би согтуу очихгүй
Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна.
Ээж дээ би согтуу очихгүй
Сэтгэгдэл:









Сэтгэгдэл
ene chini shulegshdee..ene chini mgl-iin aldart yruu nairagchiiin bichsen shuleg shuudee... tsoomoo...odoo boltol unshaagui gejuu?...haaguur yvjiinaa...
saihan ch shuleg, unshaad oi uhaandaa sn tungaaj arhinaas garjiilaa gee..l hudlaaa yrisan xixixi..udaan sonsoogui ..saihan blaa thks
saihan ch shuleg, unshaad oi uhaandaa sn tungaaj arhinaas garjiilaa gee..l hudlaaa yrisan xixixi..udaan sonsoogui ..saihan blaa thks

Сэтгэгдэл
магадгүй өчигдөр ээждээ согтуу оччихоод өнөөдөр өөриигөө зэмлэн суугаа хэн нэгэн байгаа бол цэцэг тэврээд ээждээ очоорой. буруудаж нүдний булай болсон ч үр нь ээждээ энэ дэлхийн хамгийн сайхан хүн баидаг юм шүү.

олон залуус үүнииг уншаасаи
Их гоё шүлэг баина. ер нь залуусаа архиа бага ууж, аиргаа их уугаараи

ЭЭЖЭЭ ХҮҮ НЬ ТАНЬДАА МАШ ИХ ХАЙ
үнэхээр гоё шүлэг байнаа! баярлалаа, чамд!

Сэтгэгдэл
уучлаарай. зохиогчийнх нь нэрийг нь мэдэхгүй юм. надад дэндүү нх таалагдаад л оруулчнхсан юм.

Утга зохиолын дээд сургуульд урилгаар орж суралцаж байхдаа 3р курсд байхдаа санагдаж байна зуурдаар таалал төгсөж бидэнд маш их харамсал үлдээгээд одсон юмаа.
Эрдэнэбат ахын ээждээ зориулж бичсэн энэ шүлэг олон хүний сэтгэлд хүрч байсан юм шүү