Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649383 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 277-р хуудас. | дараах >>

Бага нас

2007-07-08,18:26

Хатуу өвлийн есөн есийг тэсэж

Хаврын их шуургыг даваад

Дуулим талын хуурай хөрсөнд

Дуртайдаа ургадаг тачирхан өвс шиг

Тэр үеийнхний минь бага нас

Тэнгэрийн зүүдэнд ч багтаагүй юм

Тэвчээр хатуужлын үтрэмд нунтаглууланхан өссөн юмаа

Өнөөгийн хүүхэд тоох ч үгүй

Өлмий доорхи чулуутай адил үзэж

Өшиглөж орхидог ёотонг бид

Өвлийн урт шөнө зүүдлэнхэн өссөн юм

Арьс нэхийг дотуур нь жийрэггүй өмсөж

Адууны махыг давс ч холилгүй идэж

Айлын нутаг дээрээс олсон шаазангийн хагархай

Алаг чулуу хоёроор тоглож өссөн юм

Тэр үед хөдөө нутагт ном дэвтэр байсангүй

Телевиз, кино, гэрэл зураг

Телеон, радио, уурын тэрэг байсангүй

Тэр үед энэ үеийн юм бүхэн байгаагүй

Харин ганц л юм байлаа

Хаа ч очиж өнөөгийн хүүхдүүдэд гайхуулмаар

Хавийнхаа юмыг хүндэлдэг, хайрладаг үзэл бүгдэд маань байлаа

Бүгдээрээ бид бие биенээ танихгүй ч гэсэн

Бүл гэр цугтаа юм шиг адилхан

Бүдүүн улаан гурил идэж өлсөж, цангаж

Бүхэл зундаа хөл нүцгэн гүйж

Хүзүү толгойгоо үлдэнд идүүлж

Хүнээс далд уншлагатай өвгөнөөр сан тавиулж

Улаан эсэргэнэ, салхин цэцэг, хамуу, томуугаар

Удаа дараалан өвдөж сэхэж өссөн юм

Ай хөөрхий бага нас минь

Хөлбөрөн эргэх хувь заяандаа даатгаж

Хөдөөгийн уул талын дунд

Хөдсөнд боолттой өссөн алтанхан бага нас минь

Тэртээгийн дайны хар тугалга мэт сүүдэр

Тив дамжиж бор гэрийг минь дараад

Хөөрхий аавуудыг минь буудсан тэр буунуудын ам

Хөшгөн утаан цаанаас наашаа өнгийн байлаа

Эмгэд өвгөд цайны идээгээр гачигдаж

Эрчүүл харчуул татах тамхиар дутагдаж

Хүүхдүүд амтатнаар өлсөж

Хүүхнүүд амраглалаар цангаж

Зовлон жаргал хоёрыг зах дээр

Зоос мөнгөөр зарж байсан цаг

Морьт отряъд Японы танкийн урдаас

Модон буу үүрээд жагсаж байсан үе

Зориг ихт танкийг байтугай Японыг зогсоогоод

Өөрөө дүүжлүүлсэн юм

Хэрвээ механик залуургүй хүнгүй танкууд ирсэн бол

Тэр үед чухам юу болох байсан бол

Улнаас хиншүү хүртэл жигнэсэн

Улаан гантай зун

Цантай жаварт нар буруулсан

Цагаан зудтай өвөл

Хөдөө талуг хананы нүх шиг цоохорлож

Хөлдөж үхсэн адуу малын сэг

Хувхай хоосон бууцны хөлд зогсоод

Хувингаа барьж уйлж байгаа эзэгтэй

Балчир насны минь ой ухаанд

Баларшгүй ийм зураг үлдээгээд

Цагийн муу хүний муу хоёр

Цас шиг хайлан одсон байна

Ай хөөрхий бага нас

Амьдралын цэнгэгхэн булагруу зориод

Ангаж цангаж явсан

Алс холын бүдэгхэн харгуй мину

Огторгуйн бүрхэгт түгсэн

Олон мянган од шиг

Он жилийн будан дунд төрсөн

Олон түмэн чацуутан мину

Хатуу ширүүн хорвоод

Хань ижил минь болж

Хамт зовж цэнгэж өссөн та нартаа би хайртай

бичсэн: gereltuya төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1197 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 277-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг