Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649354 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 278-р хуудас. | дараах >>

Харийн бэр боллоо ч гэсэн халуун сэтгэлд чи минь ойр шүү

2007-07-08,18:21

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан

Амины хэдэн нөхөдтэй билээ би...

Энэ шүлгийг яг л надад зориулсан юм шиг. Ангидаа толгой цохидог сурлагатай хэн хүн халдаж найздлаад байдаггүй дөртөн охиныг байрны буланд тамхи татаж, бүтэлгүй хайр, шохоорхол гээд хов жив хошуу нэмэхээр юу юм болгоныг ярьж зогсдог гэж тэр үед лав ангийхан маань төсөөлөөгүй байх. Гэнэн мөрөөдөл дэврүүн хүслээр жигүүрлэсэн бидний он цаг урсан аль хэдийн амьдралд өөр өөрийн өндөрлөгийг бий болгохоор зүтгэцэгээж. Хааяа нэг уулзаж, уйлж, дуулж, үр хүүхэд, хань ижил, аж амьдралаа ярьж сууна гэдэг ажил гэр гүйдэг бидний хувьд аз жаргал. Яг л гэнэн охид байсан шигээ жаргалтай инээд алдаж, хөгжилтэй дурсамжаа уудлан ээж болсноо ч умартан та нарынхаа дэргэд нялхарах сайхан. Гэсэн ч амьдралын зам шулуун дардан биш шүү дээ. Нэг найз маань солонгос залуутай үерхэж нөгөө залуу нь бүр гэрлэх санал хүртэл тавиад байгаа. Энэ нь миний хувьд түгшүүрийн харанга адил санагдах боллоо. Үерхэж байхад нь ч яахав санаа зовж байсангүй. Харийн бэр болоод явна гэж боддоггүй байсан. Харин түүнийгээ тэр залуутайгаа хос бөгж зүүн ижилсэхэд өөрийн эрхгүй сэтгэл өвдөөд байна. Хоёр хөлтэй хохимой толгойтой адилхан л хүн шүү дээ гэж бодовч нэг л сэтгэл төвдөхгүй байна. Ёстой нөгөө ээж аавын хэлдэгээр одоо цагт хэл мэдэхгүй солонгос битгий хэл зэрэгцэж суугаа элэг нэгтнийхээ дотроо юу бодож байгааг хэлэхэд, итгэхэд хэцүү болсон цаг шүү дээ. Солонгос залуу ч яахав "Би үхэн үхэтлээ монголд байна. Монгол сайхан орон гээд л яриад байгаа". Гэсэн ч адуу хүртэл нуцтгаа зортн тэмцдэг шүү дээ. Нэг л өдөр найзыг минь аваад харь нутгаа зориод яваад өгнө дөө гэсэн бяцхан хар миний дотор одоо ч арилахгүй бөх байсаар л байна. Нэгэн бодлын болсон болоогүй монгол залуустай уулзаж учирч алдаж онож байснаас амьдралын баталгаатай хүнтэй суугаад хөл хөсөр жаргалтай байвал дээр ч вм шиг. Хүний эрхэнд жаргахаар өөрийн дураар зов гэсэн үг ч байдаг. Харийн бэр болоод явчихвал яанаа. Үүн шиг олон жишээ амьдрал дээр олон байгаа. Хятад нөхөртэй бүсгүйчүүд арай ядан оргож ирсэн тухай хавар нэг хэсэгтээ шуугисан. Сайхан монгол охид харийн хүний өврийг дэлээцуулж, хэний хаанахыйн удам гэдгээ мэдэхгүй олон хэл хольж ярьсан эрлийз хүүхдүүд энэ тэрүүгээр гүйлдэж, найзынхаа нөхөртэй дохио зангаагаар хэл нэвтрэлуэнэ гэж хэзээ ч өмнө нь бодож байсангүй. Гэхдээ миний найз одоохондоо сээх эсэхээ сайн шийдээгүй байгаа гэж хэлж байсан. Зөв шийдвэр гаргаасай. Зөв гэхээр заавал суухгүй байна гэсэн үг биш л дээ. Хүн өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар амьдрах ёстой. Хэн нэгний үгээр амьдралдаа шийдвэр гаргана гэдэг утгагүй л дээ. Гэсэн ч сайхан дурсамж бүхний минь инээмсэглэн зогсдог минхй найз амьдралд битгий бүдрээсэй гэж санасандаа л бичлээ. Үүний нэгэн адил олон охид бүсгүйчүүд гадаад хүнтэй суухаар зэхэж байгаа бол гаргасан шийдвэрээ ахиад нэг бодоод үзээрэй. Нэг үеэ бодвол монгол залуус маань харьцангуй чадвартай болж байгаа гэж би боддог. Арчаагүй гэж залуусаа голохоосоо өмнө ариун цус, гал голомтоо нэг бодоод үзээрэй.

бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 736 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

энэ эх орон гэдэг чинь голохоороо хаяж яваад, гологдохоороо эргээд ирдэг хогын сав ч биш. тэр чигтээ сайн яваарай.
ketchup хэзээ бичсэн: 15:24, 2009-01-30 | |
CHI HAA CH GSEN URGELJ NADTAI STGL ZURHEND MIN CHI DANDAA HAMTDAA BI HAA CH GSN URGELJ CHAMTAI 2 STGL DUULEN BIE BIENEE HAINA GARCHIGIIG NI HARSAN CHIN ENE DUU SANAAND ORCHLOO
Зочин хэзээ бичсэн: 15:12, 2009-01-30 | |
Сэтгэгдэл
хэн хэзээ хэнд яаж дурлахаа өөрөө сонгож болдоггүй нь харамсалтай. хэн баих нь хамаагүй хэн хэндээ хайртай байвал болоо ш дээ
puma (зочин) хэзээ бичсэн: 14:23, 2007-07-23 | |
Сэтгэгдэл
нээрээ ч тийм л дээ. хүний амьдрал хэтэрхий баян. хэнийг яаж хайрлахаа сонгоод төлөвлөхөд хэцүү. дурлал чнмээүй ирдэг гэдэг ш дээ
gereltuya хэзээ бичсэн: 18:53, 2007-07-08 | |
Сэтгэгдэл
bi odoogoos 3 jiliin umnu neg japan zaluud hairtai bolson yum. ter ued ger bul , naiz nuhud bugd minii esreg zogsood etsestee bi buuj ugsun. odoo bi uuriiguu zuv eswel buruu yum hiisen gej hezee ch boddoggui. bi heterhii undserheg uzeltei l dee. namaig shalgah gesen yum shig neg tiimerhuu yum bolood ungursun. naiz chini yamar shiid gargasan ch chi hundleh heregtei.
Tsoomii хэзээ бичсэн: 18:43, 2007-07-08 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 278-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг