Даатгалын дэвтрээс татгалзъя
Өнгөрсөн долоо хоногт эмнэлгээр жаахан явлаа. Ганц нэг шинжилгээ өгч, эмч домчоос зөвлөгөө авах санаатай. Гэтэл нөгөө эрүүл мэндийн даатгалын дэвтэр гээч зүйл хэрэг болохоосоо өнгөрсөн юм байна. Сая л мэдлээ. Сар болгон шал дэмий мөнгө төлдөг гэдгээ мэдээд... Нөгөө муу хөх дэвтрийг маань огт авч хэлэлцэхгүй шинжилгээ болгон нь 3000 иөгрөг, үзлэг оношлогоо нь 5000, давтан үзүүлж байгаа бол 3000 гээд л бичигдээгүй хирнээ жишиг тогтчихож. Даатгалын дэвтэр энэ тэр гэж байснаас өвдсөн цагтаа хандсан эмнэлэг нь төлбөр авдаг болчихвол дээр юм байна. Үнэгүй эмчилгээ, оношлогоо хийдэг гээд байдаг улсын эмнэлэг нэг иймэрхүү. Ямар ч хэрэггүй ийм дэвтэртэй байснаас шатаачих нь бараг шулуухан юм байна. Цалингаасаа төлдөг мөнгө өвдөж зовоход нэмэр болохгүйгээс хойш зүгээр л цалингаа аваад ганц талх болсон авсан нь дээр. Өвдвөл хохь нь болоод мөнгөө төлөөд эмчлүүлсэн нь зүгээр ч юм шиг. Тэртээ тэргүй даатгал төлчихсөн хирнээ мөнгө төлж л байгаагаас хойш. Ямар байж ядсан баян хүзмүүс биш. Горьдлого өвөрлөөд даатгалын дэвтэр бөглүүлдэгээ болъё гэж шийдлээ. Дээрээс мөнгө төгрөг авч байж үйлчилгээ гэж авах юмгүй. Хутийн эмнэлэгт цагийн дотор гардаг шинжилгээний хару 4 хонож байж гарч байгаа юм даа. Ойлгох юм алга. Эсвэл авах ёсгүй мөнгийг цагаан халаттай эмч нар маань авчихаад хээвнэг алхаж явдаг ч юм билүү? хэн мэдлээ. Нэгэнт байдал ийм байгаагаас хойш мөнгөтэй нэг нь хувийн эмнэлэг бараадаж, мөнгөгүй нв даатгалын дэвтрээ халаасалж яваад үхэх л үлдэж байх шиг. Хаа байсан хөдөөнөөс 36-р маягт ч гэнэ үү нэг юм авч ирээд эмнэлэгт хэвтэх гэж сар гаруй очероо хүлээж байгаа хүн байхын. Мөнгө төлсөн нь урдуур нь дайрч хэвтээд. Ном журмаараа ятаа нэг нь хүлээгээд л хүлээгээд л... Ингэж өвчтэй хүний зовлонгоор нааддаг улс манайхаас өөр байдаг болов уу? Даатгал энэ иэр гэж заваарч байснаас зүгээр л бүх үйлчилгээг ил тод төлбөртэй болгочихвол зүгээр юм шиг байгаа юм. тэгвэл ядаж өвдөхгүйн төлөө хүмүүс тэмцэх байлгүй. Эмч нарын халаасруу ордог мөнгөө жинхэнээсээ төлөөд эхэлбэл ядаж багаж зэвсэг муутай эмнэлгүүд маань хөл дээрээ босох байлгүй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Тэр даатгалыг бид төлдөггүй л бол эрүүл мэндийн систем будаа болно л доо... Тэгэхээр нөгөө хүүхдийг үнэгүй эмлэг үйлчилгээнд хамруулах, өрхийн эмнэлэг гээд хэдэн настангуудыг эмчилдэг эмнэлэгүүд нь будаа болно гэхээр бас ч гэж яахав буян үйлдээд төлж л байхаас гэж боддын... Хөгжилтэй бусад оронд ч гэсэн даатгал төлсөн ч гэсэн хөнгөлөгддөг боловч огт үнэгүй эмнэлэгийн үйлчилгээ гэж уг нь ховор юм шиг байна лээ. Манайх хуулиа сайн л зохицуулж өгөх хэрэгтэй байх л даа... Японд бол бүүр заавал хамрагддаг, хэрэв хамрагдаагүй байж байгаад хамрагдана гэвэл нөхөж төлдөг гээд боддоо. Лав л гадаад хүн тэгдэг юм байна лээ. Тэгээд даатгалгүй бол бүүр өнгөрөө. даатгалтай бол арай бага төлнө. Очоод 1 жил болчихоод эрүүл мэндийн даатгал нээлгэхэд өнгөрсөн Японд байсан 1 жилийнхээ даатгалыг нөхөж төлөөд цаашдаа сар бүр төлдөг юм байна лээ...