Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс...
Яруу найрагчид сэтгэлийн, сэтгэлгээнийх гээд л хоёр хуваагдаад нэг нэгийгээ муу хэлдэг. Магадгүй муу шүлгийг сайхан уншдаг хүмүүс нь тэр болор цомыг нь аваад байдаг ч юм билүү? Гэсэн ч би сэтгэлийн хөөрлөөр бичигдсэн гэгдээд байдаг тэр шүлгүүдэд дуртай. Надад таалагддаг Хулан, Ичинхорлоо, Эрдэнэ-Очир, Бавуудорж гээд олон шүлэгчид байдаг. Өнөөдөр Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс энд бичихийг хүслээ. Танд ч бас таалагдана гэж найдаж байна.
АЯЗ
Би чамдаа очно
Нулимс ивлэх талын хөх тэнгэр болж очно
Нуугдаж үүлэн цаанаа туньсан наран болж мандана
Үгүйг бийд зурсан зэрэглээ болж сарнина
Үнэнийг худалд багтаасан сураг болж алдарна
Чамдаа би үчно
Нэрээр чинь шивнэх шар талын салхи болж шуугина
Нэг бөгтөр улиас болж хээрийн хойморт хүлээнэ
Ганц дусал бороо болоод зовхинд чинь шингэнэ
Гарцаагүй бүдэрвэл хөл дороос чинь тулна
Чамдаа би очно
Цаг тоолол зогсоход итгэл болж үлдэнэ
Царай өгмөөргүй гуниг хилэн болж уулзана
Омогт цагаан шуурга болж цээжинд чинь догширно
Оргтлуун цэнхэр булаг болж зүрхэнд чинь мэлмэрнэ
Чамдаа би очно
Ажиггүй дүнсгэр уул болж алдаа бүхнийг чинь уучилна
Алганы чинь хээ, сэрүүн зүүднээс дүр минь ургана
Саран мэт ганцаардвал солонго болж ойртоно
Саваагүй харцнаас харамлаж үүлэн болж хөвсийнө
Хайрт минь чамайг би ганц л удаа хүлээлгэнэ
Хамгийн сүүлчийн болзоондоо оройтож очно
Ямар их хайртайгаа мэдээд нэрийг минь шивнэх
Яг тэр агшинд би үүрийг гэгээг зарлана
Хайртдаа
УУжим амьсгалахын талд би дураар цэнгэнэм
Утга чандлахын харцанд чинь томоожном
Уул дайдын нөмөрт сэтгэлээ сул орхиж
Урам өрдөхийн инээмсэглэлд чинь сэргэнэм
Унаж босох заяагаа түшилцэж
Урт үлгэрийн төгсгөлрүү хамт алханам
Чин санааны үзүүрт уяатай нутаг
Чи миний эх орон юмаа, хайрт минь
Чиний хайр хэнз ногоо шиг соёолж
Цэнгэг зуны агаар шиг дотор уужруулна
Сэтгэлийг минь намрын горхи шиг мэлмэрүүлж
Сэрүүн гунигийг минь өвлийн шуурга шиг хөөнөм
Амраг хайранд чинь он жилийг хэлхэн
Амьд явахын жаргалыг надад өгч
Харих буцахын орчлонд сүүгээр аргамжсан
Хайрт минь чи миний дөрвөн цаг юмаа