Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649337 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 312-р хуудас. | дараах >>

О. Дашбалбар хийгээд цаг хугацааны гуниг

2007-04-26,19:44

Үнэндээ Дашбалбар гэж ямар хүн байсныг би мэдэхгүй. Түүнийг дэргэдээс нь харж байсан удаа нэгээхэн ч үгүй. Гэвч түүнийг Их Хурлын нээлтэн дээр ширүүхэн үнэн үг хэлдэг байсныг нь телевизээр олон харж бахархаж бас хайрлаж байсан. Тэр үед 16-17 настай л байсан байх. Гэсэн ч содон хувцас, хурц үг, газар шороогоо гэсэн сэтгэлийг нь жаахан байсан ч тэрүүхэн тэндээ бага сага ойлглдог байсан юм шиг. Тэгээд өнөөдөр сэтгүүлч Р.Эмүжиний "Алдуурсан эрчүүд-1" номноос түүний тухай энэ нийтлэлийг уншлаа. Үнэхээр байхгүй хирнээ буй мэт хүмүүс байх юмаа. Амьд хирнээ үхснээс доор нь ч байх юм. Үүнийг бичсэн тэр сэтгүүлчид өчнөөн атаархлаа. Агуу хүний амнаас алт шиг үгийг нь дуулж явж, баяр гунигийн нь хуваалцаж, багш шавь гэгдэж байж. Хүн шиг хүн байхын ухааныг, ухаарлыг түүнээс авч. Гэхдээ ...

 О. Дашбалбар хийгээд цаг хугацааны гуниг

        Тэр ер бусын хүн байсан. Чухамдаа байсан гэдэг үг түүнд хэзээ ч зохихгүй. Энэ утгаараа О.Дашбалбар амьдарч буй цаг үеэ эзэгнэж чадсан. Тэрбээр олон юмны эзэн байлаа. Газар шороо, тусгаар тогтнол, ард түмний эгэл амьдралын төлөө цогтой үгсээ хэлж, магадгүй, одоо энэ бүхэн эзгүйрч үлдлээ. Хилийн дээс, Алтан овоо, төрөлх эх нутаг, тусгаар тогтнол, уламжлал, язгуур угсаа, хүн байхын утга учрыг ухуулсан дайчин, төгөлдөр, цогц санааг  О.Дашбалбар  чихэнд, ясанд ,цусанд шингэтэл ойлгуулж чаддаг Монголын төр дэх энэ талын том төлөөлөгч байсан...

          Утга зохиолын дээд сургуулийн оюутнууд гэгдэх бидний хэдэн хүүхдэд О.Дашбалбар  3-н жил өрнө дорнын утга зохиолын хичээл зааж, бухимдал, тайтгарал, үзэл, бодол, гомдол, цөхрөл, жаргалтай яваа мөчөө нас бага гэж гололгүй хэваалцдаг байж билээ. Энэ гуравхан жил миний амьдралын 30 жилийн амьдралыг тэтгэнэ гэдэгт би эргэлздэггүй. Тэр тийм л хүн. Банзан гитар сайхан тоглоно. Ессениний "Шаганед" өөрөө ая хийсэн тухайгаа сонирхуулж, гэглзтэл дуулдагсан. Тэрбээр тэнгэрийн гэмээр тавилантай яруу найрагч байсан.  Амьдрал, аяг төрх, алдаа оноо бүхэн нь сэтгэлд ямархан нэгнийг үлдээдэг, анд нөхөд, атаат дайсан нь О.Дашбалбараар амьсгалдаг байв.

       Агуу их байхын тулд эхлээд хүн байх ёстой. О.Дашбалбар  явдал суудал, яруу найргаараа алхам тутамдаа хэлдэг, үүнийг нь мэдрэх хувь цөөн хүнд тохиосон. Асар нарийн мэдрэхүй нь түүнийг өвчлүүлж, нийгэм, амьдрал, цаг хугацааг бусдаас илүү мэдэрснийхээ хэрээр тэр бусдаас илүү шаналж байв.

          Доромжлуулах тусам би улам өнгө орно

          Долоон бурхан од шиг улам тод гялалзана гэж хэлэхдээ ард нь ганцаардал, гунигласан сэтгэлээр цэг хатгаж, Би талын хөх чоно гэж газар дэлхийн бус мэдрэхүйгээр шүлэглэхдээ нэгэн цагийн эзгүй цөлийг юм юмтай нь нээж өгсөн. Тэр цөл нь элс шуугихаас өөр чимээ аниргүй, хоосон. Яагаад хоосон гэж? Бусармаг, хуурмаг явдалтныг хүн тоодоггүй, жинхэнэ утгаараа хүн гэдэг нь ховхрхон болохоор эргэн тойрон нь хоосон байж.

           Очирбатын хөвгүүн Монголд цөөхөн заяасан, түүх шастирын хуудаснаа домог болон үлдсэн их хүмүүсийн нэг байв. Оддын аялгуун дор шөнийн сэвшээ салхиар амьсгалан удтал алхаж гол ус намуухан ухсдаг хөдөөх ахуйдаа хоргодон, төрсөн дов, ижий аавыгаа санагалзан зүүдний мөнгөн шувуухайд хүсэл мөрөөдөл гэгэлгэн гунигаа дайж тэр эрийн цээнд хүрсэн.

             "Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүр дүрсүүд" ном нь О. Дашбалбарыннх гэсэн тодотголтой гүн ухааны бүтээл болж чйдсан. Энэ ном, шүлэг оролддог үе үеийнхний цагаан атаархлыг төрүүлж, ямар цаг үед яаж явах ёстойг сэмхээн хэлээд өгнө.

              Үс зүс, үйл хэрэг, үглэж хэлэх нь хүртэл өрөөлөөс өөр нэгэн байв. Түүнд бусдаас нуух юм байсангүй. Дэлхийн сонгодгуудын намтар, уран бүтээлээс хэдэн цагаар ч хамаагүй ярьж, үзэг нэгт нөхөдтэйгөө найрлаж суух дуртай нэгэн байв, тэр. Яруу найрагчийн сэтгэл нь Дашбалбарыг уйлуулж, дуулуулж, бас ард түмнийхээ төлөө үгээ хэлэхэд хүргэсэн.

            "Орон зай цаг хугацааны эрхшээлд бус харин түүнийг өөртөө багтааж амьдар" гэж хэлснийг нь санах юм. Бусдаас хармлаж хэлэм энэ үгийг өнөөдөр түүнийөмнөөс хүмүүс та нарт хүргэе гэсэн юм.

             Амьд явах юутай үнэтэй юм бэ? Нар буцаж, нас буцаж, нэгэн намраар Монголын ард түмэн том хүнээ алдлаа. Тэр монгол маягийн хувцас өмсөх дуртайсан. Савхин хүрэм нь монгол дээлийнх шиг захтай байсныг, нүдэнд унам Дарьганга хийцийн содон бөгж зүүдгийг нь санаж байна. Өвөл ч, ун ч малгай өмсөх нь бараг үгүй, үс гэзгээ хийсгэн сүртэйхэн алхана. Дотоод сэтгэлийн хөдөлгөөн нь үйл хөдлөл, харцнаас нь илт мэдрэгдэдэг, нэгэн үе өндийж босом чанга, нэгэн үе нулимс ивлүүлэм уянгалаг, гэнэн гэмээр цангинасан дуугаар хоолойгоо чичрүүлэн шүлгээ уншина. Цэвэрхэн нарийхан хуруугаараа үзгээ шүүрч, тонгойход нь үс нь урагш унадагсан, түүний үс.

            Язгуурын догшийн ширүүн, гэсэн атлаа уян зөөлөн. Өөөрөө өөртөө эрхэм байж чаддаг, хүндэлж, хүндлүүлж мэддэг, эглээс эгэл нэгэн. "Хүслийн боол бололгүй хүсч сур" гэсэн агуу үгийг, "гурилан печень их идвэл шүдийг чинь хорхой иднэ шүү нөхөд минь" гэсэн жирийн сануулгыг ч оюутан ахуйдаа түүний амнаас сонсч явав.

            Гуниглаж байна цаг хугацаа. Яагаад гэвэл цаг хугацаа түүнийг бус тэр цаг хугацааг орхин одлоо. Өнгөрсөн цаг гэж түүнийхувьд байхгүй, үхэл ч бас адил. Өвлүүлж үлдээсэн оюуны үнэт бүтээлүүд нь рн сар өнгөрөх тусам үнэд орж, жирийнээс жирийн амьдрал нь түүх болж хоцорно. Түүнийхувьд амьдрал бол томилолт байлаа. "Ирээ л биз, яваа л биз, хэзээ ч юм ирж л таарна." гэж хэлдэг, үнэхээр хэзээ ч юм хүн төрөлхтөнд эргэж ирнэ гэдэгтээ хүүхэд шиг итгэдэг байж билээ.

            42-хон нас.

            Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ

            Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла гэсэн утга төгөлдөр мөрүүдийг үлдээхэд энэ хугацаа богинодсонгүй. Өөртөө байгаа бүхнийг харамлахыг мэдэхгүй бусдад зориулж байв. Яах гэж? Зүгээр л ... үүний тулд ирсэн юм санж. Дарьганга нутгийн молцог элс шаргалтан сэрүү унах цагаар... одоо иэр нутгаа эргэж яваа ч юм билүү.

             Тэр ер бусын хүн байв. Тэр чигээрээ зөрчил байв. "Үхлийн тухай хэзээ ч битгий шүлэглээрэй, үхэл яг тэгж л ирдэг юм шүү" гэж хэлж байсан нь, "Хэрэв хүсвэл хэрхэн үхэх тухайгаа шүлэглэсэн ч яадаг юм" гэсэн бардамнал нь санагдах юм.

            Гунигтай байна. Гудамжинд олны хөлөөр хатсан навч хөглөрч, гутлын өсгийдоор намрын өдрүүд үйрч, амьдын хорвоогоос нэг нь дутаж, гэхдээ сэтгэлд амьд хэвээр байх юм.

             Үхэл нь хүртэл намайг хүн болгоно чинээ санасангүй, гэнэхэн ч юм бол доо....

 

 

 

                 

 

бичсэн: gereltuya төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1073 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 10:08, 2010-04-07 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 22:00, 2010-04-01 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 312-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг