Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
650380 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 311-р хуудас. | дараах >>

Би худалдагдмааргүй байна

2007-04-30,11:31

Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүхэнд таалагдах гэсэн хүсэл гэж агуу сэтгэгч хэлсэн нь бий. Тэгсэн ч одоо цагт хэн нэгэнд таалагдаж байж л амжилтанд хүрдэг гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг болчихоод байнаа наана чинь. Доллар аятай хүн бүхэнд таалагдана гэдэг хэцүү. Гэсэн ч сохрын газар сохроор, доголонгийн газар доголж байгаад эвтэйхэн хэдэн төгрөг халааслаад, өндөр албан тушаал хашиж, үнэтэй машин унаж, сүрхий сайхан яваа хүмүүс захаас аваад байх юм. Жагсаал цуглаанд манлайлж, цогтой тэмцэгч, эх орны хүү болж жүжиглэх, улс төрийн хар хөшигний цаагуур сэмхэн шургаж хувийн эрх ашгаа хөөгсөд борооны дараах мөөг шиг олширчихож. Их хурлынхаа эрхмүүдээс эхлээд, эгэл жирийн иргэд нь хүртэл баг зүүхгүй л бол амьдралаа авч явахад "чангахан" байнаа гэдэгтэй санал нийлэх биз. Хэнд ч худалдагдахгүй үзэл бодол надад эрхэм. Нэртэй хүн биш ч гэсэн би өөрөө өөртөө үнэнч байх дуртай. Хэн нэгнийг даган баясаж сайхан амьдрах утгагүй юм шиг. Өөрийнхөөрөө сайхан байх гэж хичээдэг. Гэвч доорхи зүйл амьдралд боитой шургачин орж, бялдуучдын зоог болж байна, миний эх орон.

               Дөрвөн жилдээ нэг болдог сонгууль нам, эвсэл, эрх ашгаа хөөгсдийн нүдэнд ногооноор эргэлдэж, энд тэндхийн хурган дарга болхыг хүсэгчидийн аазгайг нь хөдөлгөсөн амттайхан мах мэт санагддаг нь нүднээ илхэн. Хэн сонгуульд ялж байна тэдний талынхны өмссөн баг моодонд орж, эрэлт хэрэгцээ ихэсч ширүүхэн юм болно. Багийг нь худалдаж аваад ялсан эрхэмд баяр хүргэж аятайхан бэлэг барихын ялдамд өөрийн өчүүхэн хүслээ уламжлаад хорооны, багийн, аймгийн, сумын засаг дарга, ядаж л орлогч нь болохыг хүснэ. Албан тушаалын хуваарилалт иймэрхүү л янзаар явагдаад байдаг. Нөгөө хорооны засаг дарга энд тэндхийн төслийн мөнгө, төсвийн хөрөнгийг өм цөм дэтаагаад байдаг. Хөөрхий багаа зараад, балга тагш юм хувааж уугаад, бэлэг сэлт авчихсан дээд шатны эрхэм дарга яаж ч чадахгүй түүнийгээ өмөөрөхөөс өөр аргагүй үлдэнэ. Ингээд л монголд хариуцлага гээч юм алга болж байгаа юм. Дээрээ улаан туг мандуулсан нам сонгуульд ялсан бол маргааш нь бараг айл бүр гаднаа улаан туг намируулна. Ингэхгүй бол дарга байсан ч цэрэг байсан ч ажил будаа. Өөр өнгийн туг хашаанд чинь дэрвэж байнаа гээд ажлаас хусах нь асуудал биш болоод хэдэн төрийг элээж байна. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, эмнэлгийн даргаар эхний ээлжинд өөрийн хүнээ тавина. Энд чинь бага гэлтгүй мөнгө эргэлдэж л байдаг газар. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүдийг авахгүй гэж гүрийгээд өвлийн идшээ даалгачихна сургуулийн захирал. Нэг өвөл гэдэс цатгалан байна гэдэг их юм ш дээ. Ямар ганц хүүхэд шилжиж ирэх биш. Тэрнээс гадна сургуулийн засвар, шинэтгэлийн төсөл, энд тэндхийн хандив гээд сургуулийн захирлын суудал ч бас бага гэлтгүй аятайхан "дамшиг" байгаа юм. Дараа жил сонгууль болно. Хэнийг нь дагаж намирах вэ? гэж бодоод бүр өдрийн бодл шөнийн зүүд болж яваа хүмүүс захаас аваад таарч байхын. Далдыг харж чадахгүйгээс хойш  азаа үзээд аль нэгийг нь дага гэхээс... 

бичсэн: gereltuya төрөл: Үзэл бодол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 832 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 311-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг