Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649310 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 310-р хуудас. | дараах >>

Яруу найрагч Б.Хишигсүхийн уран бүтээлээс

2007-04-30,12:42

Олны танил найрагчид бишгүй олон бий. Тэдний уран бүтээл олонд зөндөө хүрдэг. Харин өнөөдөр би анх удаа Хишигсүх гэдэг хүнэий шүлгүүдээс уншиж үзлээ. Таалагдлаа. Сайхан зүйлийг бусадтай хуваалцалгүй өнгөрч хувий бодох нь нэг их сайхан үан гэж би боддоггүй. Тэгээд л бичиж байна.

Зөрөөд л өнгөрсөн тавилан

Алаг нvдний чинь хайраа нуугаагvй харцыг санахаар
Амгалан сэтгэл минь vес vесхэн гэгэлзээд байх юм аа
Анхилхан залуу насны чинь гэгээн уярлыг санахаар
Ахиад амьдрах биш дээ хорвоод чамдаа л очмоор бодогдох юм аа хө
Хайлгам vгээ шивнээ нь vгvй сэтгэлийг чинь санахаар
Халуун нулимс зvрхнээ vерлэж далдхан гунигт автах юм аа
Хонгорхон залуу насны чинь гэгээн уярлыг санахаар
Хоргодоод ч vлдэх биш дээ амьдралд чамдаа л очмоор бодогдох юм аа хө
Энгэрт нь эрхлээгvй насны нууцхан хайраа бодохоор
Эрээнтэй замилангийн өдрийг эргvvлж буцааж авчирмаар аа
Энхэрхэн залуу насны чинь гэгээн уярлыг санахаар
Элгээ эгштэл хайрласаан энэхэн насаа туулмаараа хө
Зөрөөд л өнгөрсөн тавиланг зөөллөн бодож уярмаар аа
Зөрvvтэй төрсөн хvний vрийг зvvдлээд жаргамаараа
Зvйрлээ нь vгvй хайрын чинь гэгээн уярлыг санахаар
Зөрvvлээд орхисон vйлийн vрийг яалтай ч билээ, амраг минь дээ хө

Жаргалтай шаналан минь

Зvсэр зvсэр борооноор
Зvйлийн энэхэн замбуулинг аргадмаар аа
Зvvдэн алаг хорвоогийн одод анивчих vдшээр
Зvсийг чинь бодоод санаашрах жаргалтай шаналанг минь чи мэдэхгvй ээ
Өнгө алаг орчлонгийн ааш нь хувирахыг ч тоохгvй ээ
Vйлээ л дагах тавиланг зөөллөж нэг vзэхсэн
“Дэлтэй цэнхэр”-ийг аялаад хатируулж явсан vдшээр
Дэндvv л жаргалтай шаналанг минь чи мэдэхгvй ээ
Зөөлөн зөөлөн хурнаар
Зvйдэл vгvй хөх тэнгэрийн тэр л хаяа хvрмээр ээ
Нажидтай энэ л хорвоогийн өнгийг таньсан болохоор
Наддаа л жаргалтай шаналанг минь чи мэдэхгvй ээ

Лимбэ цуурын аялгуутай замбуулингаас

Болжмор шулганаад л төглийн сиймхийгээр чамайгаа харахуй самсаа шархирч
Бодол хургасан харц эгэлхэн төрх чинь орчлонг ер бусын зөөллөх шиг ээ
Одод тvгсэн vдшээр чинийхээ л энгэрт эрхлэхэд
Орчлон тэр л аяараа мартагдаж, гагц чамтайгаа л ханьсаж ээ
Лавсан орох зөөлөн цасан хацар дээр хайлаад л дэргэдээс наран ээх шиг ээ
Лимбэ цуурын аялгуунд бvхий л замбуулин хөглөгдөж
Дэнлvv цагаан саран дор гэзэг минь сул асгараад л сэтгэл нялхарч
Дэнжийн сэвшээ салхинд хэнз яргуй нvдлэн дэлбээлж ээ
Сэтгэлийн зоргоор болдоггvй орчлонгийн хоосон зайг чи бидэн дvvргэж
Сэлvvн шөнийн цагаан гэгээнд хэдийнээ уусан алдарчээ
Аглаг хангайн царамд хоёул хөтлөлцөн арцын бутан дундуур хөл нvцгэн гvйхэд
Арван найман насны минь тэр л намрын өдрvvд эргээд ирсэн шиг ээ
Инж буулгаагvй өндгөн сvйгээ чи бидэн чухам хэнд задлаа билээ
Идэрхэн насны алдарсан сэтгэлээ аяархан шивнэсэн тэргэл сартай энэ л vдэш
Хонгор багын аалиар чи бидэн эрхлэхэд хорвоогийн наран жаргасангvй ээ
Хоног хоногийн уртад сэтгэлийн цөн хайлахад тэнгэрийн од дэргэд буух шиг ээ
Ажнай хvлгийн нуруун дээр уургын хуйв эрчилэхэд сэтгэлийн жолоо алдарч
Алаг цэцэгс хөглөрсөн цэнхэртэх хөндийн дунд цулбуур орхин налайж
Намрын зөөлөн бороо аяс аясхан зvсэрч хээрийн хойморт солонго татахын хараад л
Надад дэндvv л гэмээр жаргал авч ирсэн нартын энэхэн замбуулингаас эрт уйдахын учиргvй ээ

бичсэн: gereltuya төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 657 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 310-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг