Хүн хог
Гадаа хог түүж, траншейнд амьдрагсдын тухай бичих гэсэнгүй. Гэмгүй царайлчихаад эхнэрээ зоддог, зангиа зүүчихээд архи эргүүлдэг, эхнэрээ мугуйдлан хардаж хөх няц болгодог тэр эрчүүд хүн хог. Гадаа хэвтэх архичидыг бодвол тэд ажил дээрээ үнэтэй архи, виски шимдэг. Гэсэн ч доторхи хүн нь гадаа хэвтэгсдээс долоон доор. Сайхан хүүхний араас хөлөө хугалах шахан гүйж эхнэрээ болгочихоод дөрвөн хананы дотор хорьж, нийгмээс тусгаарлаж, өөрийн гарын аясаар байлгах дуртай эрчүүд байх юм. Миний эгч том банкинд ахлах эдийн засагчаар ажиллдаг. Хэнд ч гологдохгүй царай зүс бие хаатай. Ажилдаа сайн болохоор өсөх ирээдүйтэй, залуу хүн учир хол явна гэж хэн хүнгүй үнэлдэг. Эгч минь гэртээ харих дургүй. Тэр гэрт аз жаргал гээчийг эдэлж үзээгүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Хартай нөхөр нь ажлаасаа тараад ирэх цагийг нь бүртгэж, анд найзынхаа төрсөн өдөр, албан газрынхаа баяр ёслолд оролцоод очвол хэрүүл маргаан өдөж, эцэст нь хүүгийхээ нүднээс нулимс унагаж, эгчийн минь биеийг хөх няц болгож байж сая нэг санаа нь амарна. Хүүгээ бодоод гэсэн нэгхэн өгүүлбэрээр өөрийнхөө амьдралыг зольж, элэг бүтэн байх шиг сайхан зүйл үгүй гэж өөрийгөө хуурна. Үнэтэй дарс хүртсэн ч тэр залуу архичин. Хардах донтон. Саяхан эгчтэйгээ дуучин Чинболор, Энхмэнд 2-ын тоглолтын үзлээ. Нэг орой ч гэсэн сэтгэл амар байг гэж би хүссэн юм. Даанч эгч минь очоод булуу болтлоо нүдүүлж, ухвар мөчид нөхрийнхөө гарын шүүс болчихож. Өнөөдөр л мэдлээ. Өөрийгөө зэмлэмээр санагдсан ч эгчийгээ өрөвдөж, энэ чинь хүн шүү дээ, амьдралаас баяр баясгалан, хайр бүхнийг хүртэх ёстой гэж нөхрийг нь үзэн ядаж байна. Боловсрол мэдлэг гэдэг хэн ч булааж авч чадахгүй үнэтэй баялаг. Нөхрөөсөө салаад ганц хүүгээ хөтлөөд явахад хэзээч бүдрэхгүй гэж эгчдээ би итгэдэг. Гэхдээ бурхан хүний яаж амьдрахыг зурчихсан байдаг юм гэсэн. Итгэдэггүй байлаа. Миний эгч өөрийгөө бодоод салмаар байвч хорвоог жаргалтай нүдээр хараасай гэж хүүдээ хүссэн эгчийгээ өрөвдөөд байх юм. Насан туршдаа ханилах ханиа буруу сонгож дээ гээд санаа алдахаас хэтрэхгүй байна. Сайхан хүүхнийг уургалахдаа эрчүүд яаж уран донгоддог билээ? Итгээд амьдралаа даатгаж, аяга цайгаа хувааж, өөрийгөө таслан үр хүүхдийг төрүүлж өгчихөөд уусан архиных нь аагийг гаргаж, бүтээгүй ажлынх нь гунигийг өөрийнхөө биеэр дундалж байна уу даа. Хүүхдээ бодож байна гээд нөхрөөсөө салахгүй зүүгдэх биш харин хшүүхдээ бодоод эртхэн салах хэрэгтэй гэж би боддог. Ойлголцохгүй нэг нэгнийхээ нулимсаар ундалж байж яаж жаргах юм бэ? Ойлгохгүй байна. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэсэн. Ээжийгээ зодуулахыг харсан хүү, аавыгаа араатан шиг догширохыг харсан хүүхэд ирээдүйд хэн болох вэ? Аав хүн эхнэрээ зоддог юм байна гээд бяцхан ухаандаа тогтоогоод авчих ч юм билүү? Амьдрал сайхан байна. Гадаа хаврын урь орж хүүхдүүд шуугин баясаж, хүүхнүүд турьхан биеэ гайхуулан алхалж байна. Эгч минь, хүү нь ингэж явах эрхтэй шүү дээ. Хорвоо яаж даадаг юм болдоо? гэж бодмоор хүн хогнууд байх юмаа...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:


,setgeliin hudluloor bish sain yariltsaj oilgoltsoh geed uzeh heregtei bh. Tegeed ch oroi ruu ny yum ordoggui teneg bol ooriigoo, huugee bodood tusdaa amidarsan ny deer baih l daa...Ehnertee er nuhur shig nuhur ny baij chadah yum bol, yalanguya eregtei huuhed bol etsegtei usuh ny humuujild ny heregtei gedeg dee.


Үнэхээр сэтгэлээсээ ийм хүмүүсийн эрхийг хамгаалдаг газар баймаар юмаа.. ТВ радиогоор ч гэсэн хүүхдээ бодоод ингэж байна гэсэн хүмүүст нөлөөлж хүүхдийн чинь хүмүүжилд муу шүү салах хэрэгтэй, зодуулаад яваад байж болохгүй, энэ чинь хүний ёсноос гадуур зүйл, хүн чинь адгуус, араатан биш гэдгийг ухуулж байх ёстой болов уу...

