Зүй тогтлын хуулиуд
Өнөөдөр "Алтангадас" сэтгүүлийн шинэ дугаарыг авлаа. Нэг их таалагдсангүй. Гэхдээ авууштай юм байнаа. Заримдаа сайхан үг сонсож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг эрхэм болгодог ч тэр бүр чаддаггүй юм. Ингээд өнөөдрөөс эхлээд чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн олон сайхан үгнүүдээс ганцыг нь ч гэсэн бичиж тэмдэглэж аваад амьдралдаа мөрдлөг болгож чадахгүй ч надаас өөр олон хүн амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүслээ. Мэддэг юм шиг хирнээ, энгийн мэт боловч хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг дээ. Тийм болохоор энэ үгнүүдийг ямартаа ч тэмдэглээд авъя гэж шийдлээ. Аливаа зүйл өөрийн гэсэн зүй тогтол урсгалаар л явагддаг. Нийгмийн амьдрал, хүмүүсийн харьцаа гээд бүгд л өөрийн хууль, зүй тогтолтой байдаг юм шиг. Зүй тогтлын хуулиуд :
Ямар чэрх мэдэлд хязгаар гэж бий. Эрх мэдлийн хууль
Чимх алдрыг атга ажлаар олно. Питерийн хууль
Онц шаардлагагүй болсон ажлыг хийхийг хүсэгчид олон байдаг Сайн дурын хууль
Өндөр албан тушаалтай тэнэг нэгэн уулын оройд буйтай адил. Түүнд бэлд байгаа хэсэг жижиг харагддаг ч тэдэнд тэр тэнэг өчүүхэн харагддагаа мэддэггүй. Мэтчийн хууль
Дэлхий дээрх оюун ухааны нийлбэр тогтмол, харин хүн ам өссөөр л... Коулын аксиом
Ганц бие амьдрал удам дамждаггүй. Генетикийн хууль
Бүх хууль бодит амьдралын элэглэл. Лиллийн хууль
Үл мэдэгдэх зүйл судлана гэдэг үр дүнгээ урьдчилан мэдэхгүйтэй адил Үр дүнгийн хууль
Шинээр гарсан хууль ч шинэ цоорхойтой байдаг. Куперийн хууль
Хүмүүсийг:
1. Юу ч хийхгүй тайван суугчид
2. Юу ч хийхгүй тайван суу гэж яригчид
3. Ямар нэг зүйл хийгсэд
4. Ямар нэг зүйл хий гэж хэлэгсэд гэж ангилна. Ранэмоны хууль
Намаг шалбааганд унасан хүн л гүнзгийг нь мэднэ. Миллерийн хууль
Хүн цаг мөч тутамд шнэнд дэгээдүүлдэг хэдий ч юу ч болоогүй юм шиг цааш явдаг. Хансений хууль
Өнөөдрийн хувьд олж мэдсэн зүйл маань энэ. Гэхдээ чамлаж болохгүй. Дэлхий ертөнцийг өөрчилье гэвэл өөрийгөө эхлээд өөрчилөх ёстой гэж нэг зочин миний бичлэгт сэтгэгдлээ үлдээсэн байсан. Тэгэхээр чихнийхээ хажуугаар олон сайхан үгнээс өнгөрөөлгүй ганцыг нь гэсэн сэтгэлдээ үлдээнээ.