Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649271 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 303-р хуудас. | дараах >>

Цаг гарга

2007-05-14,12:15

Энэ шүлгийн нэрийг мэдэхгүй болохоороо өөрийнхөөрөө цаг гарга гээд нэрлэчихлээ. Эхлээд энэ хэдхэн мөрүүдийг уншчих. Магадгүй та мэддэг байж болох юм. Харин хэрэгжүүлж байсан уу? Үнэхээр доорхи зүйлсийн алинд цаг гаргаж чадаж байна, алинд нь цаг гаргаж чадахгүй явна вэ? Хариулах гээд оролдоод үзээрэй.

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга

Үнэхээр зарим нэг нь амьдралд нухлагдаад инээж баясахад, найз нөхөдтэйгээ уулзахад цаг гаргаж чадахгүй яваа бол харин зарим нь хэтэрхий давилуун зангаасаа болж уншиж мэдэхэд, ухаарч ойлгоход, өглөг хишигт цаг гаргаж чадахгүй л яваа байх. Миний хувьд үүнийг уншаад ихийг ойлгож байна. Үргэлж амьдрал минь ийм байгаа ч уу үгүй юу? Маргааш хэн яаж амьдрахыг хэлж таахын аргагүй. Уруу дорой яваа нэгнээсээ нүүр буруулан зугатаах нь тийм ч сайны шинж биш байх. Гэлээ гээд очоод наалдаад байх ч утгагүй. Ёстой жорыг нь тааруулаад хааяа нэг тус хүргэж байвал боллоо. Өөрөө өөрийнхөө чадал чинээгээрээ байхад болно гэж боддог.Арван хуруу тэгш, өндөг шиг өөгүй хүн байхгүй л дээ. Гэхдээ аль болох өөртөө, өрөөлдөө, хайр сэтгэлдээ, ар гэртээ, аав ээждээ цаг гаргаж байюал зүгээр. Түүнээс би амьдралаа авч явж байна гээд энэ бүхнээ умартаад зүтгээд байх нь утгагүй. Өнөөдрийн өмсөх хувцас, идэх хоолноос илүү сэтгэл гэж нэг юм байнаа даа. Ходоод биш сэтгэл өлсвөл хүн яах бол? Ганцаардана, гунина.. Мэдэхгүшй ээ... Лав л хоосон хоносноос хавьгүй хүнд байх болов уу гэж бодож байна. Хэн нэгэн хайртай хүнээ, бас өөрийгөө сэтгэлээр нь өлсгөхгүй байхын тулд тэдэндээ бас өөртөө "ЦАГ ГАРГААРАЙ" ХҮМҮҮСЭЭ. 



бичсэн: gereltuya төрөл: Шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 907 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
Үнэхээр бид нэг бол ажил ажил гээд, нэг бол архи дарс гээд тэр болгон ээж аавдаа, мэдлэг боловсролдоо, хань ижилдээ зав гаргаж чаддаггүй юм шиг байнаа, бодоод байсан чинь. Өнөөдрөөс өөрийгөө өөрчилдөг ч юм билүү?
Зочин хэзээ бичсэн: 16:19, 2007-05-15 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 303-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг