Өөрийгөө чамламаар...
Цаг хугацаа намайг эс хүлээн урсаж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр юм бүр өөрчлөгдөж, хөгжин дэвшиж эсвэл намаг балчигт шигдэж байх шиг. Харин би л өөрчлөгдсөнгүй. Дахиад сургуульд суръя гэхээр хүүхэддээ санаа зовоод, ямар нэгэн бизнес эрхэлье гэхээр эрсдлээс айж суусаар байгаад хугацаа алдсан юм шиг байна. Уул нь би өөрийгөө их үнэлдэг байсан юм. Хэнээр ч заалгахгүй хийх ёстойгоо хийгээд, авах зүйлээ аваад алдахдаа алдаад явж чадна гэж ирээд л боддог бардам байж. Харин одоо хань ижил, үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага байгаа болохоор ингэж юм бүхнээс бэргээд байна уу? эсвэл төрөлхийн авир маань одоо илэрч байна уу? хариулж чадахгүй л байна. Өнөөдөр энэ тухай бодоод өөрийгөө зөндөө их чамаллаа. Хашир хүн алддаггүй ч бас юу ч олдоггүй байрандаа байдаг юм шиг байна. Би залуу хүн маргаашнаас өөрөөр амьдарна гэж амлалаа. надад нэг жижиг бизнесийэ санаа байгаа юм. Аль 2-3 жилийн өмнө бодож байсан зүйл. Одооноос эхлээд түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэхээр шийдлээ. Надад бололцоо байгаа. Би чаднаа. Итгэлтэй байна. Хэсэг хугацааны дараа өөрийгөө чамлахааргүй тийм хэмжээнд очиж чаднаа гэж найдаж байна.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:

Чамайг чадна гэж итгэж байнаа. Амжилт хүсье. болохгүй зүйл гарвал блогоороо бусадтайгаа зөвлөсөн ч болно. Олон толгойгоор сэтгээд хийвэл болж л таараа.


