Надад хэлэх үг байна
Өнөөдөр монгол орны хөгжил хаашаа яваад байнаа. Иргэн хүнийхээ хувьд надад хэлэх үг байна. Би сэтгүүлч мэргэжлийг эзэмшиж түүгээрээ бага ч гэсэн ажилласан. Ер нь монголд хэвлэл мэдээллийн салбарт ажиллахад хэцүү. Өөрийг магтаж өргөмжлөхөд дуртай байдаг хэдий ч алдаа дутагдлыг нь шүүмжилж, бузар булхайг нь илчлэхэд дургүйцэж эрх мэдэл алыан тушаалаараа дарамтлагсад олон. Дуучин, жүжүичин нь ч яахав. Ирээд доромжлоод нөгөө муу сэтгүүлчийг чинь нүдийг нь бүлтэлздэл загнаж байгаад яваад өгнө. Харин улс төр, бизнесийн хүрээнийхэн бол сүр хүчээ үзүүлж шүүх цагдаагаар шалгуулж хэдэн арван саяар нэр хүндээ үнэлэн шүүхдэж мөнгө төгрөг нэхэх нь жирийн үзэгдэл. Манай улс үндсэн хуулиндаа хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж заасан байдаг ч тэр заалт хэзээ нэг биелэлээ олж шударга үнэний төлөө яваа сэтгүүлчдээ барьж хорихоо зогсоох юм болоо? Зарим талаар сэтгүүлчдийг ор үндэсгүй зүйл бичсэн, сайн шалгаагүй дам сургаар хүний нэр төрд халдсан гэж буруутгадаг ч гэсэн үүнийг барьж хорилгүйгээр шийдчих арга зам байгаа гэж би боддог. Үнэндээ нэг нэгэндээ барьцаалагдчихсан, эрх ашгаараа нэгдчихсэн албан тушаалтнууд хэн нэгнийхээ хийсэн үйлдэл, авилга энэ тэрийг нүдээ аниад өнгөрөөдөг. Түүнийг нь элчилж гаргаж тавьсан сэтгүүлч өнөөдөр айдас түгшүүр дунд ажиллаж амьдарч, хоригдож, байцаагдаж байгаа нь ил болсон асуудал. Нэг хэсэг "Улс төрийн сонин"-ны эрхлэгч Уянга ерөнхийлөгч Н.Энхбачрын талаар мэдээлэл, нийтлэл бичсэнийхээ хариуд хэдэн сар шүүхийн үүд сахиж, өч төчнөөн төгрөгний ялд унаж байсан бол өнөөдөр "Зууны мэдээ" сонины эрхлэгч, сэтгүүлч 2 шадар сайд асан Улааны булхайг уудалсныхаа төлөө эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа нь монгол хэвлэлийн эрх чөлөө ямар хэврэгхэн байгаагийн нэг илрэл гэж хэлж болохоор байна. Олон түмэнд мэдэгдсэн нь энэ болохоос биш сэтгүүлчидэд ирдэг дарамт үүнээс хэдэн хувь давуу. Үнэн зүйл биччихээд ажилаасаа харих замдаа хөх няц болтлоо зодуулаад, дахиж энэ талаар ам нээгээд үзээрэй гэж дарамтлуулсан сэтгүүлчийн тоо лав миний мэдэхийн гарын арван хуруунд багтахааргүй их байгаа. 4-дэхь засаглал гэж өргөмжлөөд өөрсдийгөө магтуулахдаа эрх мэдэлтнүүд ямар дуртай гээч. Хэн нэгнийг ямар нэгэн асуудалд орооцолдлоо гэж сонин хэвлэл дээр гарсан бол цагдаа хүчний байгууллагынхан шаардлагтай гэж үзэснийгээ шалгаад байж болдоггүй, бичсэн хүнийг нь хэний захиалгаа яах гэж бичсэн гээд байцаагаад байдаг нь хацирхалтай. Монгол хэзээ эрх чөлөөт орон болох юм бэ? Өөрсдийгөө бурхан мэт шүтүүлж, тахин шүтүүлэх гээд байдаг увайгүй улс төрчид хэзээ төрийн толгойд бөөс шиг амьдрахаа болих вм бол. үүнд иргэн таны бас миний үүрэг оролцоо байгаа гэдэгт итгэнэ. Үүнд ямар байр сууринаас хандаж байгаа вэ та?
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:

