Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649237 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 306-р хуудас. | дараах >>

Уучлаач ээжээ буюу нулимстай хорвоо

2007-05-11,16:56

2-3 хоногийн өмнө SBN телевизээр хүүхдийн хаяг тогтоох байрны талаархи сурвалжлага үзлээ. Өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж, хоолой зангираад уйлах шахав. Ээжээ таныг гомдоож байсан бол уучлаарай. Би хурдхан харимаар байна  гэж хэлсэн хөөрхөн охины ухаантай үгийг би мартахгүй.

Би өөрөө ингэж боддог юм. Үр хүүхэд төрүүлсэн бол түүнийхээ өмнө ямагт өртэй мэт амьдрах ёстой гэж. Магадгүй та гайхаж болох юм. Нулимстай хорвоод хүн болгож төрүүлсэн вм бол түүнийг зовоох хэрэггүй. Ядаж өөрийнхөө дэргэд байхад. Нас биенд хүрээд амьдралын мөр хөөгөөд яваад өгвөл тэрнээс хойших нь өөрийнх нь асуудал болно биз. Гэхдээ би хүүхдүүдээ бага уйлуулж, их ухааруулж, хүнийг бас өөрийгөө хайрладаг, эх орон ээж аавдаа хэрэгтэй тийм хүн болоосой гэж хүсдэг. Энэ хүсэл бол хүн бүрийн л бодол байх. Би ямартаа ч хүүхдүүдээ өлсгөхгүй, дааруулахгүй л байвал зөнгөөрөө байг гэж боддог. Эрт хэрсүүжиж амьдралыг таних гэж түүний учрыг олох гэж бяцхан оюунаа битгий чилээгээсэй гэж хүсдэг. Хүүхэд хүүхэд шиг байвал сайхан. Эргээд дурсах гэгээн сайхан дурсамжаар бага нас нь дүүрэн байгаасай.

Дээр дурьдсан хаяг тогтоох байранд байгаа хүүхдүүд бараг бүгдээрээ гадуур ажил төрөл хийж ар гэрээ тэжээдэг. Зарим нэг нь ангийхандаа дээрэлхүүлээд ээждээ худлаа хэлж мөнгө аваад атамануудад өгдөг байсан тэхайгаа ярь ж намайг хурдан ирж аваасай гэж хүсч байна гэж нулимс унагаан ярьж байлаа. Шил лааз түүгээд архичин хойд эцгийнхээ архины мөнгийг олдог гэх хүүхэд ч байлаа. Харин тэрээр ээж минь зовж байгаадаа хурдан харихсан гэж байна. Хурдхан явж бага сага ажил хийж дүү нарынхаа хоолыг залгуулахгүй бол болохгүй гэж ирээд л... Би бараг амьдралын хатуу зөөлнийг тэр бүр ялгаж салгаж чадахгүй байхад иймхэн жаахан хүүхэд юу бодож байнаа гэхээс өөрийгөө чамлах шиг. Гэвч би энэ бүхнийг тэр хүүхдүүдийн ээж аавын 100% буруу гэж бодож байна. Үр хүүхдээ сургуульд нь явуулж, өлсгөж цангаахгүй байх нь тэдний үүрэг. Ийм үүрэг хүлээж чадахгүй юм бол яах гэж хүүхэд төрүүлсэн юм бэ? Тэд өсөхөөсөө эхлээд зодуур, хараал, хэрүүлийн дунд амьдрах ямар гэм хийсэн юм бэ? Үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Дээгүүр харж хууль мууль гэж худлаа үнэн цээжээ дэлдэгсэд гэр бүлийн тухай хуульдаа хариуцлагагүй эцэг эхэд ногдуулах хариуцлагыг чангатгамаар юм. Тэгэхгүй бол бидний ирээдүй яах вэ? Хүчирхийллээс хүчирхийлэл, хүчирхийлэгч төрдөг гээд л ярьдаг ш дээ. Тэд ирээдүйд тийм л хүн болно.

Томчууд биднээс илүү ачааг нуруун дээрээ үүрээд эрчтэй хөгжиж байгаа нийгмийн араас олон хүүхэд нулимстай алхаж байна. Нэг л зүйлийг ухамсарт хүн бүрээс гуймаар байна. Хариуцлага хүлээж чадахгүй бол хүүхэд бүү төрүүл. Хариуцлагаа ухамсарлаад үр хүүхэд төрүүлсэн бол түүнийгээ бага уйлуул, ихийг сурга. Хүүхэд гэдэг хиргүй тунгалаг ариухан гээд л бид ам уралдан ярьдаг. Ариухан байлгаж чадаж байна уу? Татаад хаясан тамхи, уугаад хаясан сархадны чинь савтай бидний ирээдүй хамтдаа хог болон хөглөрч байгаа юм биш үү. Албан бус тоогоор 68-н мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн. Тэдний талаас илүү хувь нь нүүрсний, жоншны, алтны нинжа болж эрдэм мэдлэг, интернет, мэдээ мэдээлэл гээд цаг үеэсээ дэндүү хол хоцорч, бичиг үсэггүйчүүдийн эгнээг тэлсээр байна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэж ярьдаг. Ээж аавууд маань өнөөдрийн тав арван төгрөгөө бодоод хүүхдээ сургуулиас нь гаргаж нинжагийн замруу хөтлөж байгаа нь харамсалтай. Хүүхэд уйлж суугаа нь та бидний томчуудын буруу. Би хүлээн зөтшөөрч байна. Харин та?

бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 747 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 306-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг