Би эндхийн ажилчин
2009-06-02,09:43
"Цаг төр, хүмүүс" сэтгүүлд ажиллаад нэг жил болчихжээ. Цаг хугацаа хэтэрхий хурдан байна. Юу ч хийж амжаагүй байтал бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөж. Энэ жижигхэн өрөөнд амьдрал тэр чигээрээ буцалж байдагт нь би хайртай. Зүгээр л сэтгэл хөдлөлөөрөө бус, бүхнийг ул суурьтай бодож үг бүрээ бодож, жижиг зүйлийг ч олон талаас нь няцалж, бяцалж бичихийн сайхныг эндээс би мэдэрсэн. Цөөхүүлээ ч гэсэн гар нийлсэн хамт олныхоо дунд инээж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа маань ч миний бахархал. Эхнийхээ дугаарыг уншигчиддаа хүргээд жил гаруйн хугацааг үдэж байгаа манай хамт олон өнөөдөр 83 дахь дугаараа гаргаад байна. Харин би юу? 39 дэхь дугаараас нь эхлээд ажилласан. Сайхан байна. Олон хүнд хэлэхсэн, энэ тухай ярихсан гэсэн сэдвүүдээ хамт олныхоо тусламжтайгаар хүмүүст хүргэж, магтаал зэмлэл аль алиныг нь хүртээд л гүйж байна. Монголын сэтгүүл зүйн салбарт АНХНЫ ДОЛОО ХОНОГ ТУТМЫН СЭТГҮҮЛ гэсэн тодотголыг зүй ёсоор хүртэх энэ сэтгүүлд ажиллаж байна. Магадгүй үүнээс ч удаан хугацаагаар ажиллах байх. Урд нь ФМ, ТВ, Сонин гээд олон газруудад ажиллаж байсан ч энэ газар ажиллаж байгаа шигээ сэтгэл хангалуун байж үзээгүй юм байна. Өглөө энэ хаалгаар орох гэж, орсон хойноо бичих зүйлээ бодож, хэлэлцэж, маргаж, мэтгэж, тэгээд бичиж... Сэтгүүлийн шинэ дугаар гарах болгонд дөнгөж төрсөн хүүхдээ харах гэж яарч байгаа залуухан ээж шиг догдлоод л... 68 хуудастай энэ сэтгүүлийн эхний дугаараас нь эхлээд нэг харах юм бол бидний өдөр болгон тоомжиргүй хараад өнгөрдөг амьдралын агшин бүрийн үнэ цэнэ, өнгө будгийг, бидний дотроо хадгалдаг, хүнд хэлэхээс нэрэлхэдэг, эсвэл ичдэг тэр л зүйлүүдийг тод гаргаж өгсөн байдаг гэж би боддог. Би өөрөө ажилладаг болоод ч тэгж магтаж байгаам биш. Зүгээр л хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна гэдэг сайхан юм.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зө Мэлоди. Даргынхаа өмнөөс баярлалаа гээ хэлчий.
gereltuya хэзээ бичсэн: 16:13, 2009-06-12 | |
Манай ажлын нэг хөгшин ах хэлсэн юм надад "Би өглөө болгон цэцэрлэгтээ явах дургүй хүүхэд шиг л ажилдаа ирдэг боллоо" гэж. Удирдлага солигдсоноос болж манай ажлынхан бүгд тийм болсон, одоо ч 3-4 жил болчихлоо доо тэгсээр. Ийм хамт олныг бүрдүүлж чадсан удирдлагад нь баяр хүргэе.
Melody хэзээ бичсэн: 16:07, 2009-06-12 | |
bi endhiin unshigch,
АНХНЫ ДОЛОО ХОНОГ ТУТМЫН СЭТГҮҮЛ unshigch bolj bsan moch sanaand shuud l orj irj bna
АНХНЫ ДОЛОО ХОНОГ ТУТМЫН СЭТГҮҮЛ unshigch bolj bsan moch sanaand shuud l orj irj bna
galbaatar хэзээ бичсэн: 17:26, 2009-06-05 | |
Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яарч байвал аз жаргал гэдэгтэй санал нийлж байна. Бүгдэд нь талархав.
gereltuya хэзээ бичсэн: 07:01, 2009-06-03 | |
Баяр хүргэе. Амжилт хүсье.
Umirbyek Sultanmurat хэзээ бичсэн: 14:19, 2009-06-02 | |
Док
Хүн өглөөд ажилдаа яарч, оройд гэр лүүгээ яарч байвал тэр аз жаргал гэж Ж.Доржсамбуу(Говийн зэрэглээ киноны Арслан) агсан хэлсэн үг байдаг. Энэ үнэхээр үнэн үг шүү. Ажилдаа дуртай байх маш чухал, үнэхээр чи өөрийгөө аз жаргалд хөтлөх нэг түлхүүрийг атгаад л авсан байна гэсэн үг дээ.
Амжилт хүсье!
Гэрэлтэй, гэгээтэй сайн сайхан зүйл олныг бичээрэй. Бичнэ гэдэгт чинь итгэж байна аа, би ч бас.
Амжилт хүсье!
Гэрэлтэй, гэгээтэй сайн сайхан зүйл олныг бичээрэй. Бичнэ гэдэгт чинь итгэж байна аа, би ч бас.
Зочин хэзээ бичсэн: 14:03, 2009-06-02 | |
Хэ хэ... Бүгдэд нь баярлалаа. Хайртай шүү та нартаа. Ингээл урам өгөөл... Гэснээс Захирлаа асуусанд тань хариулъя. Ажилдаа дуртай байна гэдэг хайрынх...
gereltuya хэзээ бичсэн: 12:35, 2009-06-02 | |
Цаг Төр үү Цаг Төр шд уншихад уншууртай би тээд уншихаа биш загвар дизайн хүн уншихад эвтэйхэн нүд ядраахгүй хийжүү нтр гээд мэргэжлийн талаасаа хараад байдаг харалган хог байгаан
гэхдээ яалтчгүй одоогийн нийгэмд зоригтой гаргаж байгаа 7хоног тутмын сэтгүүл гэж боддог
гэснээс танай эзэн лав баян хүн байхаа хэхэ ийм олон дугаартай сэтгүүл 7хоног тутам гаргаал Монголын хэвлэлийн зах зээлд сэтгүүл тийм ч эрэлттэй бүтээгдэхүүн биш шиг санагддаг гүй мөн их зоригоо бас хобби яааа
асар утр сэтгэгдэл оруулсан АСО
1жилийн баярын мэнд хүргий бас эх үрсийн баярын мэнд сайхан баярласан биздээ
гэхдээ яалтчгүй одоогийн нийгэмд зоригтой гаргаж байгаа 7хоног тутмын сэтгүүл гэж боддог
гэснээс танай эзэн лав баян хүн байхаа хэхэ ийм олон дугаартай сэтгүүл 7хоног тутам гаргаал Монголын хэвлэлийн зах зээлд сэтгүүл тийм ч эрэлттэй бүтээгдэхүүн биш шиг санагддаг гүй мөн их зоригоо бас хобби яааа
асар утр сэтгэгдэл оруулсан АСО
1жилийн баярын мэнд хүргий бас эх үрсийн баярын мэнд сайхан баярласан биздээ
aso хэзээ бичсэн: 12:33, 2009-06-02 | |
хийж байгаа үйлдэл, хийж байгаа ажилдаа эзэн болж, баяртай бахдалтай байна гэдэг чинь л одоо хамгийн чухал нь юм шиг байна, гэхдээ нэгэн хэвийн хараал идсэн лазантай ажил ч дээ.. Ажилдаа дуртай байна гэдэг нь юуныхав, хайрынх уу
director хэзээ бичсэн: 11:30, 2009-06-02 | |
xvv хэзээ бичсэн: 11:02, 2009-06-02 | |
баяр хүргэе. Амжилт хүсье. Уран бүтээлчид магадгүй хамгийн аз жаргалтай хүмүүс байх аа
dadido хэзээ бичсэн: 10:24, 2009-06-02 | |
Энэ сэтгүүлийн зураг байшдээ. МИний хамгийн анхны бие дааж бичсэн сэдэв...
gereltuya хэзээ бичсэн: 10:01, 2009-06-02 | |