Бурханыг үзэн яджийна
2009-05-26,08:58
Хараал ид... Новш гэж... Бурхан гэж байдаг юм бол одоо гүйж очоод алалцмаар байна. Яагаад яагаад нэг хэсэгт нь зовлонг, үхлийг, хагацлыг ингэж ихээр нь өгөөд байдаг юм бэ? Ямар гэм хийсэн гэж... Яасан гэж... Намайг ингэж байхаар өөрийг минь үхүүлчихээч... Чам шиг юм чадахгүй л дээ... Харжийна, басжийна... Хоншоор чинь хүрвэл аваад яв... Очоод чамтай нэгийгээ үзве. Хүмүүсийн нулимс, гуниг, гутралд сэтгэл чинь ханах болоогүй юу? Новш гэж... Ойрхон садангийн хоёрхон настай жаахан хүү өчигдөр тэнгэрт хальж... Хоёрхон настай шүү дээ, тэр минь... Ямар ч гэм зэмгүй, инээдээр бялуурсан жаахан тэр минь... Хайртай гэж хэлэхэд дэндүү хожимдож... Үнсэхэд ч... Хоёрхон хоногийн өмнө гэрт нь очиход инээгээд тоглож байсан шүү дээ... Би итгэхгүй байна... Яагаад яагаад? Бурхан гуай өгсөн зовлон бүхнийг чинь чадлынхаа хэрээр дааж байгаа гэж өөртөө итгэдэг... Одоо чадахгүй...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
байдаггуй юмыг үзэн ядах хэрэг байгаамо?
AmonRa хэзээ бичсэн: 23:39, 2010-01-11 | |
heheh chi zorigtoi bn shvv
vnelj bn
vnelj bn
Зочин хэзээ бичсэн: 18:43, 2010-01-11 | |
Яг үнэн Дадидо. Ер нь тэр товарищтай нэлээд сайн тооцоо хийхгүй болуул давраад байгаан. Тээд Галсансүхийн шүлгийг уулзахаараа хэлчих санаатай. "Бурхан гуай танд хэлэх нэг зөвлөгөө байн чи битий гуцаа..." гээд
gereltuya хэзээ бичсэн: 12:37, 2009-06-06 | |
бурхантай би дипломат харилцаагаа тасалсчаад байна. Түүнтэй түүнгүй сайн муугийн ялгааг хүмүүс мэддэг шүү дээ
dadido хэзээ бичсэн: 20:48, 2009-06-05 | |
аахаан Обдоо, Галаа ойлоо. Тэгсэн ч би бурхныг үзэн ядаастай байгаа шөө.
gereltuya хэзээ бичсэн: 17:37, 2009-06-05 | |
huuhed tom hund jargaliig avchirdag, avchirsan yumiig avaad yavah uy ni l yanz bur bh shig bna,
burhaniig shuumjilj bga uyd chotgor ooriig ni medku, burhan ru dairj bgad ingeh bsan bh da /zurgiig harah/
esuul burhan nertei chotgoruud olon boltson bh.
gehdee huuhdiig chotgor avch yavdag gej bodhgui bna, burhan l ooriinh ni ajild tuslamj heregtei bolsn uyd huuhdiig duudaj avchirdag bh

galbaatar хэзээ бичсэн: 17:33, 2009-06-05 | |
soninoos
tal burhan gej bdaggyi yum gene lee
Gehdee shashingyi hyn bol ynet zyil erhemleh zyil baidaggyi gedeg deer sanal niiljiin. Ugfaasaa iim hymyys hamgiin tyryyns 2 nyyr gargadag, hamgiin tyuryynd urvadag, synsee hudalddag gene lee
Gehdee shashingyi hyn bol ynet zyil erhemleh zyil baidaggyi gedeg deer sanal niiljiin. Ugfaasaa iim hymyys hamgiin tyryyns 2 nyyr gargadag, hamgiin tyuryynd urvadag, synsee hudalddag gene lee
Обдоо хэзээ бичсэн: 14:06, 2009-06-02 | |
Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэртээ ганфцаараа сууж зарим нэг зүйлийн талаар бодлоо. Хүнд шашин шүтлэгийн хувьд итгэл үнэмшил байх хэрэгтэй. Тэр нь христос, буддын, мусулман аль нь байх нь хамаагүй л дээ. Хамгийн гол нь тэр шашин шүтлэгээр нь дамжиж хувь хүнд өөртөө итгэх итгэл, бусдыг энэрэн хайрлах сэтгэл, хүмүүжил, төлөвшил бий болдог юм шиг. Харин сэтгэлдээ байгаа бурханд бүгдийг даатгаж, тушааж болохгүй мэт. Бурхан... Яагаад ч юм би түүнийг уучилж байна. /ЮУ гэнэв? Уучиллаа ч гэх шиг... Гэхдээ би энэ үгийг өөртөө хэлж байгаамшүү./ Надад өгсөн тэр зовлон бүрийнх нь төлөө үзэн ядаж байгаа ч...
gereltuya хэзээ бичсэн: 13:02, 2009-06-02 | |
Бурхан хэзээ ч шударга байгаагүй. Яагаад гэвэл бодитой байхгүй учраас. Гэхдээ байдаг гэж өөртөө төсөөлөөд явдаг. Би ч гэсэн бүтэлгүйтэхээр бурхныг хараагаад ганданд уншуулсан мөнгө төгрөг харагдаад явчихдаг
dadido хэзээ бичсэн: 10:28, 2009-06-02 | |
Бурхан садист... Санал нийлжийнэ. Үр хүүхдээ даатган залбирах... Энэ тухай бас л сайн бодмоор байна. Тэд маань бурханаас илүү өөрөө өөртөө итгэж, найдаж, өөрсдийнхөө төлөө өөрсдийнхөөрөө амьдраасай гэж хүснэ...
gereltuya хэзээ бичсэн: 09:49, 2009-05-27 | |
Х.Болор- Эрдэнэ
Бурханы тухай (өгүүллэг)
Бурхан садист. Эсвэл садист байж болзошгүй. Яагаад..? Тэр үй олон хүмүүсийн зовлонг мэддэг. Амьдрах гэж тэд нулимсан далай, цусан намаг үүсгэж, яс махандаа тултал зүтгэснийг тэр зүгээр л хараад сууж байсан. Тэглээ гээд хуруугаа ч хөдөлгөөгүй. Ер нь бурхан хэнийг, юунаас аварсан юм бэ? Бурхан хайр гэж юу болохыг мэдэхгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Хэзээ, хаана, юу болохыг урьдчилан мэддэг хэрнээ тэр их зовлон, тэр их уй гашуу, тэр их баяр жаргалыг хэдэн сая жилээр зүгээр л хараад сууж байсан. Хэдэн үеэрээ түүнээс эмээж, хэдэн үеэрээ түүнд мөргөж, нүгэл үйлдэж, нүглээ цайруулж ирсэн. Төрөл садан минь түүнийг хэдэн мянган жилээр шүтэв. Тахив. Өвдгөө шалбарч, үсээ цайтал мөргөв. Өргөл барьцаар аргадаж, зовлонгоо ярив. Жаргалаа уудлав. Алинд нь ч тэр огт дуугарсангүй. Аргаа барсан хүмүүс өөрийгөө “Бурханы элч” хэмээн гүжирдэж эд, идээ, эхнэр, хүүхдээсээ ч татгалзав. Гэвч Бурхан хөөрхий тэр үнэнч боолууддаа мөн л нүүр өгсөнгүй. Магадгүй Бурхан багадаа инээдэггүй, уйлдаггүй, огт дуугардаггүй хүүхэд байсан биз. Одоо ч тэр нь хэвээрээ. Аав нь, ээж нь, гэр бүл нь, бурхадын бурхад ч бас тийм л байж. Инээдэггүй, уйлдаггүй, юм ярьдаггүй бас юу ч боддоггүй. Зүгээр л хүмүүсийн зовлонг хараад сууж байдаг. Тэгэхээр Бурхан маргаангүй садист.
Хэдийгээр тэр ийм муухай зуршилтай байж болох авч түүнийг хүндэтгэж явдгийн хувьд, Бурханых нь хувьд бас юмыг яаж мэдэхэв гэж бодоод үр хүүхдийнхээ сайн сайхныг даатгаж, өнгөрсөн шөнө түүнд зөндөө л юм ярьлаа. Залбирлаа. Ойлгосон уу, яасан бүү мэд.

molor хэзээ бичсэн: 19:45, 2009-05-26 | |
үзэн ядлаа гээд тэр бурхан ч яахч гүү үзэн яд яд.
dao хэзээ бичсэн: 16:51, 2009-05-26 | |
Эхний хагацал намайг бурханд итгүүлсэн... Дараагийнх нь Цөхрүүлсэн... Харин одоо түүнийг үзэн яджийна...
gereltuya хэзээ бичсэн: 13:09, 2009-05-26 | |
Гай зовлон хэлж ирдэггүймөө. Бид чинь жаргалыг бус зовлонг нь дэндүү сайн даадгийм болохоор дайрч ирсэн бүхнийг даваад гардгийшд. Хэрэв Нүдээ нээгээд харахийн бол зөвхөн надад бус бүх хүнд зовлон дэндүү их байгаа.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:29, 2009-05-26 | |