Мартсанаас дадлага
Дадлага хийх гэж будилж байна аа. Гэхдээ санасныг бодвол бас ч гайгүй. Цайнд гүйхгүй гээд онгироод байсан чинь очуутаа бэлэн гоймонд хоёронтоо гүйлээ. Гэсэн ч яах вэ. Хэд хоног хуруугаа цэврүүтэж нүдээ эрээлжилтэл цаас цоохорлолоо. Номыг нь үзэх, ногоотой шөлнөөс нь хүртэх хоёр чшал ондоо юм байнаа. Гэхдээ л ажиллаж болмоор хүнд хэлэх юмаа чангахан хашгираад хуулгачих бололцоо байгаа юм байна гэдгийг ойлголоо. Улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яагаад ач холбогдол өгдгийг бүрэн утгаар нь ойлголоо. Тэгж байгаад завтай болохоороо нэг сайн бичнээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:

би зун танилцах дадлага хийнэ ш дээ.
сонирхолтой л байх биз, гэхдээ би салбартаа албан бусаар дадлага нэлээн хийдэг, заримдаа хичээлээ хийх цаг гаргадаггүй гээд боддоо. хэ хэ.
хуулийн оюутны дадлага лав амархан ш дээ. за за энэ бол өөрийгөө тайвшруулсан зүйл байлаа хэ хэ
