Цэрэг
2008-03-16,08:47
Эрчүүд баярлах гээд л сэтгэл нь тогтохгүй догдлоод байх шиг. Зарим нь аль хэдийн баяраа тэмдэглээд эхэлчихэж. Гэсэн ч харамсалтай санагдаад байна. Эрчүүд хундага тулган баярын ширээ тойрон суухад эхнэрүүд үрсээ тэдрэн гэртээ хүлээнэ. Магадгүй Мартын 8-ыг мартагдахааргүй тэмдэглэсэн байж болно. Гэхдээ ухаантайхан баймаар санагдах юм. Гадуур алхаж яваад эмгэнэлтэй нэгэн дүр зургийг харлаа. Тэгээд л уурлаад, дургүй хүрээд л... Би чамайг яаж баярлууллаа, харин чи гэж ирээд л нэг залуу нудрага зангидан хажуудаа яваа бүсгүйг чичих юм. Бүсгүй хүүгээ хөтөлчихсөн чичлүүлээд л... Хүн амьтнаас санаа зов л доо гээд аргадах юм. Яасан байлаа ч гудамжинд арай ч ингэж болмооргүй санагдаад. Тэгээд ч тэр чинь эх хүн. Эр хүн та өөрийгөө эх орны цэрэг гэж бодоод цэргийн баярыг тэмдэглэж байгаа юм бол цээжээрээ сум хаадаггүй юмаа гэхэд эхнэр хүүгээ хүний өмнө ингэж байх учиргүйсэн. Бүлтгэр үр чинь айж байна, бүүвэй аялдаг эхийн сэтгэл өмөрч байна. Арай ч дээ. Цэрэг эрс тушаал аваад заавал биелүүлдэг хуультай. Эр хүн та эхнэр авч, эцэг болсон юм бол үүргээ ухамсарлаад ууж идэхээ зохицуулчих л ёстой ш дээ. Тэгээд бас хариу нэхэж байгаа юм шиг "би чамайг яаж баярлууллаа" гэчихжээ. Хариу нэхдэг, хайр, цэцгийн баглаа, оргилуун дарс ву ч хэрэггүй гээд эхнэр нь байсан бол алгадаад авмаар санагдлаа. Тэгээд яадаж байхад эмэгтэйчүүд бид хэтэрхий уучламтгай юмаа. Очоод ахаа та яагаад байгаа юм бэ? Хүү чинь айгаад байгаа юм биш үү гэсэн чинь эхнэр нь "зүгээрээ манай энэ жаахан хэтрүүлчиж. Эгчийн дүү зүгээр яв" гэдэг байгаа. Арай ч дээ. Дотороосоо өмрөх эхийн сэтгэл, хүүгээ гэхдээ тас атгасан гар өдөржин нүдэнд харагдаад байна. Хариад яаж байгаа бол гэж бодохоор дотор харанхуйлаад байна. Гудамжинд тэгж увайгүй аашилж байгаа хүн гэртээ гэж бодохоор ар нуруугаар хүйт даагаад болдоггүй. Эрчүүдээ сайхан баярла. Эхнэрээ битгий мартаарай. Эрдэнэ болсоэ үрсээ тэврээд л хүлээж суугаа. Эхнэрээ, ээжийгээ, охиноо битгий уйлуулаарай. Сэтгэлдээ уучилж, нүүрэндээ инээсэн ч сэргэлэн зан нь алга болж, сэтгэлийнх нь гунийг нүдэнд нь үлдэнэ. Эр сэтгэл эршүүд алхаа, хэнэггүй зан, хээгүй аашийг чинь зөөллөж өөрийгөө бөхөөж өрөөлийг дэврээсэн бүсгүй сэтгэлийг хайрла. Тэгвэл та амьдралд хугараагүй ноён нуруу, эх орны эрэлхэг цэрэг байж чаднаа.