Зүүднээсээ сэрцэгээе л дээ
2008-03-16,23:43
Сая "Өлрийн сонин" дээр гэрсан "Эвий хонгор үрс минь" нийтлэлийг уншлаа. Үнэхээр аймшигтай юм. Ганцаадана гэдэг тэдэнд хамгийн том шийтгэл. Хэн ч өөрийг нь сонсохгүй, хэн ч түүнийг тоохгүй, хэн ч түүнийг гэхгүй байна гэдэг... Бодохоос ч аймаар юм. Амиа хорлохыг арван настай хүү хүсч байна гэдэг өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм ямар хатуу, хэцүү өрөвдөх сэтгэлгүй юм бэ гэдэг бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Мөр бүтэн, гэдэс цатгалан явуулж байгаагаа их хайр гээд бодчихсон бидний ахархан бодол 10-хан настай хүүг хорвоог орхиход хүргэж байгаа. Ээж, аавтайгаа ширээ тойрон суугаад хооллохыг, гэнэн мөрөөдөлөө ярихыг ямар их хүсдэг бол үрс минь. Би чамайг тэжээх гэж үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол ажиллаад ирж байна, ядарч үхлээ, чимээгүй бай, унт, цаанаа очоод тогло гэсэн үгс ээж аавуудын амнаас хичнээн олон унаж хөөрхий бяцхан үрсээ нулимсан далайд живүүлдэг. бол. Өсвөр насныхны хувьд бол энэ нь бүр ч хэцүү гэж хэлж болох юм шиг. Мөрөөпөж, дурлаж, хайрлаж, өөрийгөө таньж ядан байгаа тэдэнд аавын үг, ээжийн халмж юу юунаас илүү их хэрэгтэй. Үеийнхээ охинл дурлачихаад сэтгэл нь тогтохгүй гэгэлзэх хүүгээ юун хайр мөдхөн нэг цүдийсэн юм чирээд ирэх гэж байгаа юм гээд л зэмлэж өөрөөсөө холдуулдаг. Түүнээс биш хүү чинь тантай яриад зөвлөгөө хүсч байгаа гэдгийг ерөөсөө ойлгодоггүй ойлгохыг ч хүсдэггүй. Зах зээл мөнгө төгрөг гээч зүйл биднээс өрөвч сэтгэл, үрсээ гэсэн хайрыг булаах ёсгүй. Завгүй ажилладаг ч бай хүүгээ охиноо сонсоод мөрөөдлийг нь хуваалцаарай. Хүү чинь магадгүй хоногийн хоолоо залгуулах гэж зүдэж яваа биднээс илүү сайн сайхныг төсөөлж мөрөөдөж, түүндээ хүрэхээр тэмүүлж амьдардаг байж болох. Бидний дулаан үг тэдний мөрөөдлөө биелүүлэх хөшүүрэг болох ч юм билүү. Өдөр болгон, өглөө бүхэн хүүдээ охиндоо 10-хан минут зарцуулая л даа. Нэг л өдөр ихээ мөнгөтэй болоод үр хүүхэддээ анхаарал тавинаа гэж боддог тэнэг зүүднээсээ сэрцгээе л дээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
нэгнийгээ өөрийнхөө биш бусдын нүдээр харах хэрэгтэй юм байна даа
миний найзалж байгаа хүүхдүүдийн талаарх гэр бүлийнхний минь бодол надад нэлээн нөлөөлдөг.
сайнаар яригдаагүй найзтайгаа уулзахдаа урьдынх шигээ байж чаддаггүүй л болцон байдаг юм даа.
сайнаар яригдаагүй найзтайгаа уулзахдаа урьдынх шигээ байж чаддаггүүй л болцон байдаг юм даа.
