Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649203 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 285-р хуудас. | дараах >>

Амьдрах арга алгаа

2007-05-31,19:14

Өнөөдөр Монголд амьдрах аргагүй болчихож. Ажил төрөл хөөцөлдөөд өнөөдөр гадуур жаахан явлаа. Хаана ч очсон хүнд сурталтай эрх мэдэлтнүүд, өөрийгөө ихэд бодсон ажлсаг царайлсан "новшнууд" байх юм. Бүр уур хүрчихлээ. Ганц тодорхойлолт авах гэж өглөөнөөс үд өнгөртөл үүдийг нь сахих тэдний хувьд юу ч биш юм байна л даа. Тэд болохоор ажилтай харин үүдэнд дугаарлан зогсож байгаа бид хийх юмгүйдээ хүлээж байгаа юм шиг л бодох юм. Өнөөдөр хэнд албан тушаал байна тэр хүн өнгө мөнгөнд умбаж, бүхнийг тааллаараа болгож болдог бололтой. Дээрээс нь авилга. Өдөржин үүдийг нь сахиж байснаас таньдаг хүнээр нь таван цаас өгүүлээд ажлаа амжуулах нь амар юм шиг. Гэвч тэднээс авах ёстой үйлчилгээгээ авахын тулд би авилга өгмөөргүй байна. Уул нь бид бүгдээрээ юм өгөхөө больчихвол арай хялбар болох гээд байх шиг. Зарим талаараа бодоод байхад хурган дарга нарт бид л боломж олгож, давруулаад байгаа юм байна гэж би бодлоо. Үгүй ямар сайндаа цэцэрлэгийн багшид хүртэл өнөөдөр ганц набор өгч байж дараа жил хүүхдээ оруулна шүү гэж гуйж байхав. Утга алгаа. Ном журмаараа ажиллаад амьдраад бусад улс орон болоод байх шиг. Иргэддээ, үйлчлүүлэгчиддээ яаж анхаарал тавьж байгааг ядаж киноны жишээнээс үзэж баймаар юм.  Манайх л гэхээрээ дарга, гадаад хүн гэхээр мөргөж сөгдөөд сүйд болоод хөл алдаад байдаг, харин бусад газар болохоор нэг нь нэгдэхгүй үйлчлүүлэгч л бол үйлчлүүлэгч гэсэн сэтгэлгээгээр болж бүтээд сэтгэл хангалуун байх юм. Ядаж байхад яр гэж өдрийн халуунд ганц хүйтэн ундаа авах гэж ярвайсан худалдагчтай бас ам зөрөөд амжлаа. Өнөөдөр ёстой буруу хөл дээрээ боссон өдөр байхаа. Худалдаа, үйлчилгээнийхэн маань урвайж яваа хүнд урам өгмөөр сайхан инээмсэглэдэг баймаар юм. Гундуухан алхаж байхад бүр давс нэмээд ярвайж дарвайгаад, хурдан үйлчлэхгүй тэнэгтээд уур хүргээд байх юм. Ингээд  уусан ундааныхаа савыг хаях хогийн сав хайж нилээд алхсан бухимдлаар өнөөдрийн ажил ерөнхийдөө  гэртээ урамгүйхэн орж ирээд хүүгээ тэврээд тайвширч байна. Амьдрах арга өнөөдрийн хувьд нэг иймэрхүү...

бичсэн: gereltuya төрөл: Үзэл бодол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 668 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
үнэхээр хэцүү шүү ажил хөөцөлдөх. нээрээ л ахиж ингэж явахийн биш ингэж зовж байхаар хэдэн төг өгөөд салий гэж бодтол аашилдаг.

тэхдээ ингэж өөрийгөө зовоож байхаар ингэж харьцуул хүнүүс яадийм байна гэж турших маягаар янз бүрээр харьцаж үзвэл өөрт ч сонирхолтой, бас туршлага болхийм шиг санагдаад байдаг юм.
lazulum хэзээ бичсэн: 19:36, 2007-05-31 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 285-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг