Нэг л бишээ
Амьдрал жирийн урдынхаараа урсаж байна. Надад тэгтлээ санаашрах ч юмуу? эсвэл сэтгэлээр унаад байх шалтаг хувийн маань амьдралд алга л даа. Гэсэн ч санаа сэтгэл тогтож өгөхгүй дургүй хүрээд бүр хэн нэгнийг цохиод авмаар санагдаад байх юм. Галзуурч байгаа юм болов уу? эсвэл зүгээр л би гутранги үзэлтэн юм болов уу? Амьдарч байгаа нийгэм маань намайг ийм санаашрангуй болгочихож гэж өнөөдөртөө дүгнэхээс. Телевиз асаагаад мэдээ үзлээ, сонин гарчиглаад жаахан харлаа. Солонгос явахыг хүсэгчид... Яагаад сайхан залуус маань харт оронд боол болж, харин гадныхан Монголд ирээд хаан мэт байдаг юм бэ? Бид дэлхийд шаарлагдаж байгаа юм биш биз гээд надад зовох юм олон болоод байна. Залуус та бүхэн ч бас эмзэглэж байгаа байх. Хэзээ нэгэн цагт цөөхөн монголчууд маань оюуны хүчээрээ дэлхийд манлайлж, өөрсдөө тэр зохион бүтээх, загвар гаргах, удирдах, зохицуулах ажлыг нь хийж гаднаас "хар" ажилтан авдаг болох бол. Магадгүй тэр цаг зүүд ч байж болох. Би эстэл та зүгээр жирийн нэг иргэн ийм зүүд зүүдлэж болох хэдий ч эх орон маань бүгдээрээ ингэж зүүдэлбэл яана? Эмгэнэлтэй байна. Гадагшаа гарч, амьдралдаа хөрөнгө оруулалт хийхээр амь наана, там цаана зүтгэж байгаа мянга мянган залуусын хэд нь хэзээ ирэх бол? Харийн нутгаас эрхтэн дутуу ирсэн хүн, элдэв өвчтэй ирсэн нэг биш хүнийг би мэднэ. Яагаад ч эх орондоо сайхан амьдрарч чадахгүй гадагшаа гарч байгаа тэр залуусыг ямар хувь заяа хүлээж байгаа бол ? Бм санаа зовоод байна. Ёстой төрийн төлөө оготно боож үхэхэийн үлгэр над дээр ирээд байх шиг байна. Ямартаа ч шалгалтаа амжилттай өгөөд солонгост очиж чадлаараа зүтгээд монголдоо амьдралаа аваад явах хэмжээнд хүрээд эргээд ирээсэй гэж хүсье. Амьдрал дэндүү баян. Аз, эз, жаргал, зовлон, ялалт, цөхрөл бүгд бий. Ялаарай.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Нээрээ ч тийм дээ. Залуус маань чадалтай сайхан болж байгаа шүү дээ. Ер нь телевиз, сонингоор өнгөтэй өөдтэй зүйл гарахгүй хүнийг сэтгэлээр унагаагаад байх юм. Болж бүтэж байгаа сайхан зүйл олон байгаа, залуус маань эх орноо хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна. Бодлоо бичсэнд баярлалаа.

