Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649241 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 298-р хуудас. | дараах >>

Урам хугараад

2007-05-17,22:40

Өнөөдрөөс өөрийгаа аарчилж цоо шинээр эрч хүчтэй эхэлье гэсэн юм. Даанч олон хүнээс бүтэхгүй байхаа гэсэн үг сонсоод жаахан урам хугарчихлаа. Ямар ч зүйлд 100%-ийн эрсдэлгүй байна гэж байхгүй шүү дээ. Эрсдлээ тооцоод түүнээс сэргийлж, эсвэл тохиолдсон үед нь зохих арга хэмжээг нь аваад өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд яваг гэж бодох хүн алга байх юм. Яг одоо бодсон чинь дуртай зүйлээ хийж чадахгүй, санасан зүйлээ алдаад ч хамаагүй оролдоод үзэх боломжийг өөртөө олгох хэрэгтэй юм байна. Би хүнийүгэнд орж өөрийнхөө санаанаас буцмааргүй байна. Хүний амьдрал тэр чигээрээ эрсдэл. Эрсдэлд үзүүлэх хариу үйлдэл л сайн байх хэрэгтэй гэж өөрөө дүгнэлээ. Надад ямартаа ч чи чадна гэсэн урмын үг дутаад байна. Гэсэн ч би өөртөө "ЧИ ЧАДНАА"  гэж хэлээд маргааш шинээр эхлэх ажилдаа бүр ихээр шамдах болноо.

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 637 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл

Урам хайрласан та бүхэнд баярлалаа. Хэзээ нэгэн цагт амжилтанд хүрэх юм бол хамгийн түрүүн урмын үгийг харамгүй хэлсэн та нарыг би санах болноо. Баярлалаа.

gereltuya хэзээ бичсэн: 15:23, 2007-05-19 | |
Сэтгэгдэл
Чи хийхгүй бол хэн хийх юм бэ?
Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?

Амжилт хүсье.

Зассан: yuki хэзээ: 2007-5-18 2:07 AM
yuki хэзээ бичсэн: 14:56, 2007-05-18 | |
Сэтгэгдэл
хэрвээ хажуудах хань чинь л дэмжиж байвал бусад хүмүүс юу гэж байсан ч яадаг юм. үзээд алдах л хэрэгтэй.
lazulum хэзээ бичсэн: 14:07, 2007-05-18 | |
Сэтгэгдэл
...Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггүй,
Арслан, заан гэвч хүчтэн хэвээр төрдөггүй,
Амьд байгалийн хуулийг хүний хүү тэрсэхгүй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггүй,
Алдсан хойноо харин түүнээ давтах хэрэггүй.
Би л айдаггүй хүн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сүйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бүхнээс айсаар
Ахиж олдохгүй насаа аргамжилж хүлээд ч яахав,
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгүй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хүн урьд нь бүтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бүхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд,
Мэдсэн хүний дэргэд ч, мэргэдийн дайтай зэрэгц...

Энэ нэг хөөрхөн онигоо:

Замын цагдаа
Ойд нэг туулай их л гунигтай явахыг үнэг хараад :
- Яасан? Хэн чамайг гомдоов?
- Замын цагдаа жолооны үнэмлэх хурааж аваад өгдөггүй. Үнэг чи зальтай юм чинь ороод аваад ирж чадахгүй юм уу?
Үнэг цагдаагийн хэлтэст ороод 10 минутын дараа гарч ирснээ :
- Юмыг аргалж болдогсондоо. Зангүй шүү. Уучлаарай найз нь чадахгүй юм байна гээд яваад өгчээ. Туулай цааш явж байгаад чонотой тааралдаад мөн л туслахыг гуйсанд чоно цагдаа нартай уулзаад 15 минутын дараа бас л бүтсэнгүй гээд гарч ирнэ. Туулай цааш уйлаад явж байтал ухна тааралдаад :
- Миний найз яагаад гуниглаав? Туулай юу болсноо ярьсанд ухна :
- Найз нь ороод аваад ирье.
- Чи чадахгүй ээ. Үнэг ороод бараагүй, чоно ороод чадаагүй гэж хэлсэн ч ухна тоолгүй цагдаагийн хэлтэс рүү орсноо минут ч хүрээгүй байхад гарч ирээд :
- Май найз аа. Битгий уйл. Үнэмлэхээ ав гэхэд нь туулай ихэд гайхан яаж чадсаныг асуусанд ухна :
- Яваад ортол бүгд манайхан байдаг байгаа…
dvd хэзээ бичсэн: 00:28, 2007-05-18 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 298-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг