Монголчуудын зүүд "Солнгос" гэж үү?
Сая дөнгөж мэдээ үзлээ. Өнөөдөр Солонгост гэрээгээр ажиллах сонтрхолтой хүмүүсээс авах хэлний шалгалтын бүртгэл эхлэж байгаа аж. Бүтэн гурав хоногийн өмнөөс дугаарлаж, нойр хоолгүй бүртгэл эхлүүлж байна. Хот бараг нүүгээд оччихоо юу гэж эндүүрмээр хүн хөл, машин тэрэг. Үнэхээр амьдрал ийм л байна шүү дээ. Дээгүүр хараад худлаа цэцэрхээд явж байгаа дарга нараа. Монголдоо сайхан амьдарч хүсэл мөрөөдлөө биелүүлэх арга алга байгаагийн илрэл энэ. Бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх шщжил ч гэх шиг. Үлгэр ярьж, өөрсдийгөө бурхан шиг шүтүүлэхийг хүсэгчид эгэл ардын эрээн бараан гундуухан амьдралыг өнөөдөр төв цэнгэлдэхэд очоод нэг хараасай. Хятадуудыг арми армиар нь оруулж ирж, иргэдийнхээ толгой дээр суулгачихаад ид ажиллах насны 11000 эрэгтэй, 4000 мянган эмэгтэйгээ Солонгост үдэхээр зэхэж байгаад харамсам. Энэ тооноос ч харагдаж байгаа байх. Хүйсийн харьцаа алдагдаж, энд үлдсэн хөөрхий бүсгүйчүүд нөхрийн эрэлд мордож, харийн бэр болж, Монгол цус, монгол ген харийн нутагт шингэнэ. Солонгсыг зорьж байгаа хэдэн мянган Монголчуудаас хэд нь ямар өвчин тээгээд, яаж ирэхийг цаг хугацаа харуулна. -хон сая хүнтэй, өргөн уудам нутагтай гээд цээжээ дэлдэж, алтаа ухахаасаа өмнө хүнээ яаж хөгжүүлэх вэ? залуусаа монголдоо сэтгэл хангалуун яаж амьдруулах вэ? гээд шийдэх асуудал олон байна. Монголчууд маань харь гүрэнд боол мэт ажиллахаар явах бус аялаж зугаалах гэж, амрарч дэлхийн хөгжилтэй танилцах гэж явдаг байгаасай гэсэн хүсэл миний дотор байдаг юм Тариалангийн талбайд ажиллах гэж, загас агнуур эрхлэх гэж, гахай нохой тэжээх гэж их сургууль төгссөн, дээд боловсролтой хичнээн залуу солонгосыг зорьж байгаа юм бэ? Яагаад ч юм би харамсаж байна. Тэдгээр залуусыг буруутгаагүй харин ч бахархаж байна. Ээж аав, эхнэр хүүхдээ тэжээх гэж нуруугаа бөхийтөл ажиллахаар тэд элдэв бэрхшээлийг хайхралгүй өөр нутгийг зорьж байна. Нэг л зүйлд гомдож, харуусаж байна. Бид монголдоо элэг бүтэн амьдарч, сайхан байж болохгүй гэж үү? Зах зээлийн системд шилжээд 17 жил болж байна. Энэ шилжилтийн үе гээчээс хэзээ гарах юм бэ? Төрийн толгойд мал бол заазалчихмаар "юмнууд" гарч, авилга, мөнгө, хувийн шуналаар эх орноо худалдаж, залуус бидний амьдрах сайхан нийгмийг өдөр хоногоор хулгайлж хумслаж байгаад... Таван толгой, Оюу толгой, Төмөртэйн орд гэж сар жилээр ярьж, яавал өөртөө хэдэн төгрөг олох вэ гэж шөнийн зүүд, өдрийн бодол болж байхад залуус маань ажлаар цангаж, амьдралаас уйдаж, харийн орныг мөрөөдөн сууна шүү эрхэм УИХ-ын гишүүдээ.
Сэтгэгдэл:



гэрэлээ өмнөх зурагаа оруулаач. өмнөх нь хамаагүй дээр. гэгээлэг гэрэллэг.
нулимс бол муухай.