Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649232 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 300-р хуудас. | дараах >>

Онигоо

2007-05-17,13:13

Болохгүй бүтэхгүй зүйлийн тухай өдөр алгасахгүй сонсож, харж, уншиж байна. Толгойгоо амраагаад "Онигоо" сонинг уншлаа. Зүгээр л санаандгүй сонгоод доорхи онигоонуудыг энд бичлээ. Инээвэл залуужина гэдэг шүү дээ.

Манай охиныг банкны захирал, инженер хоёр зэрэг гуйгаад.
-Тэгээд хэнд нь аз дайрав?
-Инженер залууд аз дайрсан. Охин маань банкны захиралтай суусан.

Нэг эрийг эхнэр нь загнана:
-Тэмээ хүртэл бүтэн cap юм уухгүй явж чадаж байхад, чиний байж байгааг, өдөр болгон гудраад.
-Ямар ч баар, дэлгүүр байхгүй тэр элсэн цөлд чинь би ч гэсэн юм уухгүй байж чадна ш дээ. Хувилбар:
-Тэр чинь дургүйдээ уухгүй байгаа юм биш. Уух юм олдвол тэр амьтан ууж л таараа ш дээ.

Автомашин, түүний эд ангийн хулгайтай тэмцэх хэлтсийн даргын Тушаал

1.Энэ өдрөөс эхлэн бүх төрлийн автомашины дуут дохиог хулгайлсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болгосугай!
2.Энэ оны улсын үзлэгээс эхлэн, дуут дохио нь ажиллахгүй автомашиныг бүрэн техникт тооцож байсугай!

Хөл бөмбөгчин:
-Би өнөөдөр тэмцээнд ороод…
-Хэдэн гоол хийв?
-Хоёр…
-Тэмцээн хэд хэдийн харьцаатай дуусав?
-1:1 ээр тэнцсэн.

Залуу найз бүсгүйдээ и-мэйл бичнэ:
-Сайн байна уу, сайхан амарсан уу, өчигдөр оройны шоун дээр би чамд сэтгэлээ илчилсэн санагдана. Гэхдээ зөвшөөрсөн эсэхийг чинь мартчихжээ… Бүсгүйгээс хариу ирэв:
-Өчигдөр орой надад залуучууд хайртай л гээд байсан, би нэгэнд нь л лав татгалзсан юм даг, харин хэнд нь гэдгээ мартчихжээ, уучлаарай…

Нэг архинд дуртай эр, нэг найзынхаараа архи горьдож орсоор байгаад бүр тэднийхийг залхаачихаж гэнэ. Тэр найзынх нь ч хааяа ганц нэг юм гаргаж өгдөг байжээ. Нэг удаа тэдний эхнэр ийн хэлж:
-Та дараа ирж манай машины угаалганд оролцоорой. Нөгөө эр баясан:
-Хөөө тэгэлгүй яахав? Тэгээд би хэзээ ирэх вэ?
-3 жилийн дараа.

Эр хүний архи уух гурван шалтаг

Амьдрал тааруу үед гутарсан даа
Амьдрал сайхан үед баярласан даа
Амьдрал хэвийн үед уйдсан даа

Залуу найз бүсгүйтэйгээ цэцэрлэгээр зугаална. Бүсгүй
-Манай ээж чиний хэлсэн бүгдэд нь “Үгүй” гэж хэлээрэй гэсээн… Залуу:
-Би чамайг үнсвэл чи татгалзахгүй биз дээ?
-Үгүй!
-Би чамайг тэвэрвэл чи дургүйцэх үү?
-Үгүй!

Бааранд нэг эр:
-Нэг хүндага коньяк! Үйлчлэгч:
-Та алинаас нь уух вэ?
-Тэр таван одтойгоос. Үйлчлэгч түүнд таван одтой коньякнаас нэг хүндага хийж өгөв. Эр тэр хүндагатайг нь уучихаад ухаан алдаад уначихав. Үйлчлэгч коньяк дээрээ нэг од нэмж зурав.

Эхнэр:
-Би нэг алмаазан эдлэлтэй болох юмсан… Нөхөр:
-Маргааш нэг шил зүсэгч авч өгье дөө.

Танилцъя.

“35 настай, (уг нь бол хамаагүй залуу харагддаг,) тарган, (уг нь бол сайн харвал туранхай,) их царайлаг биш, (гэхдээ тийм ч царай муутай биш) эмэгтэй, бусад эрчүүдийн олж хараагүйг олж харах чадвартай эрэгтэйтэй танилцана.

Өрөөнд 8 хүн сууна. Тэд хоорондоо юм үл ярих бөгөөд утас дуугарахыг хүлээн суух ажээ. Бүх хүмүүс айж догдолсон шинжтэй. Өрөөний үүдэнд буутай харуул (хамгаалагч) зогсоно. Утас дуугарлаа! Гэнэт тэдгээрийн 1 нь цонхоор үсрэн зугтлаа… Эдгээр хүмүүс ямар хүмүүс байсан бэ?
Нэг нь яагаад зугатав?

7 настай хүү ярьж байна:
-Би ч өвөө байгаад үзчихсэн эр хүн шүү.
-Юу? Яаж?
-Шүдээ уначихсан байхад.

-Эмч ээ, би шөнө болгон манай жоомнууд хөл бөмбөг тоглоод байна гэж зүүдлэх боллоо.
-Энэ эмийг унтахасаа өмнө уугаарай.
-Маргаашнаас ууж болох уу?
-Яаж байгаа юм?
-Өнөө орой шувтрагын тоглолттой юм!

Мэргэн хүн:
-Та ч буурал болохоо үзэхгүй юм байна даа.
-Юу тийм эрт үхэх нь үү?
-Үгүй ээ, эрт халзрах юм байна.

Гурван хөгшин нарлаж сууна. Нэг нь:
-Би цагтай, гэж. Нөгөө нь:
-Би үнээтэй, гэж. Гурав дахь нь юм хэлсэнгүй. Маргааш нь дахин уулзав. Нэг дэх нь:
-Би цагаа хулгайд алдчихлаа, гэж. Нөгөө нь:
-Манай үнээг урьд шөнө хулгай авчихаж , гэж.. Гурав дахь нь цагаа харснаа:
-Үнээ саах цаг маань болчихлоо, явъя даа, гэжээ

Туулай Чонотой таарав. Чоно:
-Чамайг иднэ дээ.
-Би гурван оньсого таалгая, таавал идээрэй.
-За тэгье.
-Хамар нь үдээтэй халтар нохой, хаалга манана,тэр юу вэ?
-Ботинк!
-Зөв байна. За дараагийнх нь, Хамар нь үдээтэй халтар нохойнууд хаалга манана, тэр юу вэ?
-Хоёр ботинк!
-Их сайн байна. За хамгийн сүүлийнх, намганд амьдардаг навтгар ногоон, дээр үсэрдэг дэлдэн ногоон, тэр юу вэ?
-Гурван ботинк!

Эмч ээ, би гахай.
-Би ч гэсэн өөрийгөө гахай гээд л бодчихож болно ш дээ.
-Үгүй үгүй, би жинхэнэ гахай болчихсон. Хамраараа дуугараад л хашаанд нуруугаа маажиж шалбааганд хэвтээд л…
-За за, баяр хүртэл байж бай.
-Баяраар яах юм, эмчлэх юм уу?
-Алж идье

Нэг эр бааран орж ирэн хашгирав?
-5 грушик пиво, нэг загас!
-Арай их юм биш үү?
-За тэгвэл, загасыг нь нэг жараахай болгоё

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 620 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 300-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг