Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649280 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 308-р хуудас. | дараах >>

Агаар амьсгалсан 3 хоног буюу &quot;лонхон&quot; дуутай оюутан нас

2007-05-09,17:10

Сайн байцгаана уу? Ингэж мэндлэх нь зүйн хэрэг байх. хэд хоног завтай ч юм шиг завгүй ч юм байлаа. Тэгсэн чинь  бүр бичмээр, хэлмээр, блогчидтойгоо саналаа солилцох асуудал овоорчихож. Өнөөдрөөс эхлээд эхнээс нь дэс дараатайгаар бичээд байнаа.

Агаарт гараад...

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тэрэлжид "Өндөр улаан" нэртэй жуулчны баазад очиж 3 хонолоо. Агаар гэж жигтэйхэн сайхан. Чимээ аниргүй, ёстой л жаргалын орон мэт. Өглөө сэрэхэд шувууд жиргээд л ямар гоё байваа. Баасан гаригийн өглөөнөөс үдэш хүртэл хүн хөл багатай 2 хүүхэдтэйгээ агаарт алхаж, тоглож, сайхан л байлаа. Харин оройхон хонхны баяраа тэмдэглэж яваа Хүмүүнлэгийн их сургуулийн оюутнууд бөөнөөрөө бужигналаа. Эхэндээ сайхан санагдаж тэдэнд атаархаж эргээд оюутан болохсон ангийнхаа нөхөдтэй бужигнахсан гэсэн битүүхэн атаа хөдөлж байлаа. Хоол ундаа идэж уугаад л бөмбөг өшиглөөд л, хэд гурваараа нууцхан шивнээд л... Тэгсгээд оройн сэрүү унаж бид ч байрандаа унтахаар орлоо. Харин шөнөжин хөлчүүрхэсэн оюутнуудын агсамнаанд толгой өвдөж, хоёр хүү маань цочин тухгүйхэн хонолоо. Тэглээ гээд тэднийг буруутгасангүй. Би ч гэсэн төгсөж байхдаа хөндлөнгийн хүний нүдээр ийм л харагдаж байсан биз гээд тэднийг зөвтгөөд гэхэд хаашаа юм өмөөрөөд өнгөрлөө. Яахав дээ оюутан нас хонхны дуунаар биш лонхны дуунаар алсалж, тэд амьдралд хөлчүүхэн хөл тавиа л биз. Залуу нас яах вэ?

Гэвч

Миний өөртэйгөө адилтгаад хайрлаад байсан оюутнууд маань ёстой л нохойн толгой 3 ноёны толгой 4 харагдтал уужээ өглөө сэрээд харах нь ээ. Хөлд орж байгаа миний хүү шиг тэнтэр тунтар алхаж, нөгөө цэв цэвэрхэн байсан амралтын хашаа будаа энд тэндгүй архи, рашааны сав боргио, сапу гээд лонхоор ч дүүрсэн байдаг байгаа. Гэгээн цагаан өглөө амралтын хашаанд морь хараад зогсож байхын. Ёстой хэлэх үг алгаа. Эрдэм номоор толгойгоо цэнэглээд, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэж итгэл дүүрэн амьдралын хаалгаар орж байгаа оюутнууд минь дээ. Хэлэх үг алгаа. Үгүй ээ тэгээд гадаа гэргүй бөөлжиж,  ёстой л гахай нохойн хороо аятай болгож гээд л амралтын үйлчлэгч нар ам амандаа шууглдаж муулаад л. Тэгээд бас болоогүй ээ хоёр хөлөөрөө хорвоог олж гишгэж чадахгүй байж нөгөө амралтнаас морь нэхэж нэхэж унаад сүүлд нь морин дээрээсээ ойчиж үхэхээс наахнуур юм болоодохдог байгаа зарим нь. Ингэж байж үхэж гай болвол наанадаж морины эзнийг хэрэгт унагана ш дээ. Байсгээд л нэг нэгнийгээ заамдаад зогсчихсон харагдах юм. Үнэндээ тэдний баярыг ойлгосонгүй. Агаар салхинд гарч, тархи толгойгоо сэргээгээд нэг нэгэнтэйгээ ойлголцож ярилцах гэж, амьдралд хөл тавьж эрдэм номын ширээнээс амьдралд алхаж байгаагаа тэмдэглэж баймаар юм. Гэтэл утга учиргүй архидалт. 

Амраглал хийгээд амралтын газар

Бид өглөө оройдоо тэндээ хоолонд орлоо. Хагас бүтэн сайнаар гэр, байшин аль аль нь олдохоо больж үнэ нь хаданд гардаг сурагтай. Үнэний ортой юм билээ. Нууц амрагаа сугадсан хицээлдүү насны эрс, зүгээр л зугаацах гэсэн архи дарс эргүүлсэн омогтой залуус пиг. Ямар сайндаа үйлчлэгч нь гэр бүлээрээ амарч яваа хүмүүс бараг анх удаа танай гэр бүлийг харж байна гэж намайг ангайлгаж байхав. Гадаа зогсож байхад цагаар байшинд чинь ороё гээд л гуйж байгаа хүмүүс мэр сэр харагдах юм. Тэр бүү хэл танилынхаа нөхрийг жаахан охинтой сугадалцаад явж байгаатай бараг мөргөлдөв. Угаасаа буудал, амралт, жуулчны бааз бүгд л нууц амрагуудын болзооны газар. хотод багтаж шингэхээ болиод хөдөөгүүр хэсэж яваа юм байлгүй.

Энэ бүгдийн эс тооцвол

Энэ бүгдийг эс тооцвол амралт сайхан байлаа. Хоёр хүү маань зам харгуй машин тэрэг гэж айх зүйлгүй тааваараа явж, гүйж харайгаад. Хотын их чимээ, уур уцаар, телевиз, радио, улс төрчдийн балиар хэрүүлээс 3 хоног салж сайхан байлаа. Хэрэв завтайсан бол ирэх амралтын өдрүүдээр дахиад явъя гэсэн бодол байна. Хэн ч гэсэн хамаагүй агаар салхинд гарч амарч авахад илүүдэхгүй юм байнаа.

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 767 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
Нээрээ архиддаггүй, агсамдаггүй гэр бүл, найз нөхдөөрөө эрүүл амардаг байхсан. Амрагчаа хүндлээд үйлчилсэн шиг үйлчилдэг гоё амралтын газруудтай болохсон доо.
Tji хэзээ бичсэн: 19:58, 2007-05-09 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 308-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг