Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649319 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 309-р хуудас. | дараах >>

Хүн хог

2007-05-01,21:58

Гадаа хог түүж, траншейнд амьдрагсдын тухай бичих гэсэнгүй. Гэмгүй царайлчихаад эхнэрээ зоддог, зангиа зүүчихээд архи эргүүлдэг, эхнэрээ мугуйдлан хардаж  хөх няц болгодог тэр эрчүүд хүн хог. Гадаа хэвтэх архичидыг бодвол тэд ажил дээрээ үнэтэй архи, виски шимдэг. Гэсэн ч доторхи хүн нь гадаа хэвтэгсдээс долоон доор. Сайхан хүүхний араас хөлөө хугалах шахан гүйж эхнэрээ болгочихоод дөрвөн хананы дотор хорьж, нийгмээс тусгаарлаж, өөрийн гарын аясаар байлгах дуртай эрчүүд байх юм. Миний эгч том банкинд ахлах эдийн засагчаар ажиллдаг. Хэнд ч гологдохгүй царай зүс бие хаатай. Ажилдаа сайн болохоор өсөх ирээдүйтэй, залуу хүн учир хол явна гэж хэн хүнгүй үнэлдэг. Эгч минь гэртээ харих дургүй. Тэр гэрт аз жаргал гээчийг эдэлж үзээгүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Хартай нөхөр нь ажлаасаа тараад ирэх цагийг нь бүртгэж, анд найзынхаа төрсөн өдөр, албан газрынхаа баяр ёслолд оролцоод очвол хэрүүл маргаан өдөж, эцэст нь хүүгийхээ нүднээс нулимс унагаж, эгчийн минь биеийг хөх няц болгож байж сая нэг санаа нь амарна. Хүүгээ бодоод гэсэн нэгхэн өгүүлбэрээр өөрийнхөө амьдралыг зольж, элэг бүтэн байх шиг сайхан зүйл үгүй гэж өөрийгөө хуурна. Үнэтэй дарс хүртсэн ч тэр залуу архичин. Хардах донтон. Саяхан эгчтэйгээ дуучин Чинболор, Энхмэнд 2-ын тоглолтын үзлээ. Нэг орой ч гэсэн сэтгэл амар байг гэж би хүссэн юм. Даанч эгч минь очоод булуу болтлоо нүдүүлж, ухвар мөчид нөхрийнхөө гарын шүүс болчихож. Өнөөдөр л мэдлээ. Өөрийгөө зэмлэмээр санагдсан ч эгчийгээ өрөвдөж, энэ чинь хүн шүү дээ, амьдралаас баяр баясгалан, хайр бүхнийг хүртэх ёстой гэж нөхрийг нь үзэн ядаж байна. Боловсрол мэдлэг гэдэг хэн ч булааж авч чадахгүй үнэтэй баялаг. Нөхрөөсөө салаад ганц хүүгээ хөтлөөд явахад хэзээч бүдрэхгүй гэж эгчдээ би итгэдэг. Гэхдээ бурхан хүний яаж амьдрахыг зурчихсан байдаг юм гэсэн. Итгэдэггүй байлаа. Миний эгч өөрийгөө бодоод салмаар байвч хорвоог жаргалтай нүдээр хараасай гэж хүүдээ хүссэн эгчийгээ өрөвдөөд байх юм. Насан туршдаа ханилах ханиа буруу сонгож дээ гээд санаа алдахаас хэтрэхгүй байна. Сайхан хүүхнийг уургалахдаа эрчүүд яаж уран донгоддог билээ? Итгээд амьдралаа даатгаж, аяга цайгаа хувааж, өөрийгөө таслан үр хүүхдийг төрүүлж өгчихөөд уусан архиных нь аагийг гаргаж, бүтээгүй ажлынх нь гунигийг өөрийнхөө биеэр дундалж байна уу даа. Хүүхдээ бодож байна гээд нөхрөөсөө салахгүй зүүгдэх биш харин хшүүхдээ бодоод эртхэн салах хэрэгтэй гэж би боддог. Ойлголцохгүй нэг нэгнийхээ нулимсаар ундалж байж яаж жаргах юм бэ? Ойлгохгүй байна. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэсэн. Ээжийгээ зодуулахыг харсан хүү, аавыгаа араатан шиг догширохыг харсан хүүхэд ирээдүйд хэн болох вэ? Аав хүн эхнэрээ зоддог юм байна гээд бяцхан ухаандаа тогтоогоод авчих ч юм билүү? Амьдрал сайхан байна. Гадаа хаврын урь орж хүүхдүүд шуугин баясаж, хүүхнүүд турьхан биеэ гайхуулан алхалж байна. Эгч минь, хүү нь ингэж явах эрхтэй шүү дээ. Хорвоо яаж даадаг юм болдоо? гэж бодмоор хүн хогнууд байх юмаа...

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 606 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ажилдаа Алтан медаль эрдэмтэн, гэртээ араатан
Манай нөхөр эрдмийн хүн, залуу алтан медальтай хүн, хүмүүс их л ухаантай гэнэ. Тэгсэн хэрнээ надад бол яаж ханддаг гээч нүүр хөхөртөл нь цохино.Хадам авгай(бүдүүн авгай) Ээж юу гэдэг гээч ямар нэгэн болвол хэлээрээ гэдэг тэгсэн мөртлөө ямар нэгэн болвол хүүгээ учиргүй өмөөрнө. Ээжийнхээ үгээр явдаг, ээж нь байнга үг заана. Ээж нь гэж ажилгүй бүдүүн авгай нөхрөөрөө өчнөөн жил тэжээлгэсэн. Намайг ажил хийхээр ямар бага цалин авдагийн ч гэх шиг. Муу сайн хадам ээжүүд, зангиатай араатнууд болимоор юм.
Зочин хэзээ бичсэн: 23:34, 2010-09-06 | |
Сэтгэгдэл
. энэ асуудал өнөөдөр бараг айл бүрт байгаа гэчихвэл хилэсдэхгүй. Яаж шийдэх, яах нь хувь хүний асуудал. Гэвч газар авсаар. Энэ эгч шиг болохгүйн тулд амьдралын ханиа сайн мэдэж танисны үндсэн дээр сонговол яасан юм бэ? гэж залуустаа хэлмээр байна.
Зочин хэзээ бичсэн: 16:31, 2007-05-15 | |
Сэтгэгдэл
ene ih hund sedev bnaa.gehdee sanaagaa bichmeer sanagdlaa.yamar ch hund ger buliin humuujil asar nulootei gedeg, ter nuhur 'tiimerhuu' l ger buld ussun bh l daa.huntei suuhdaa ar geriig ny harah heregtei gedeg unen ug gej boddogiimaa.Negent amidral holbochihson bol asuudal tiim amar shiidegdehgui ch
,setgeliin hudluloor bish sain yariltsaj oilgoltsoh geed uzeh heregtei bh. Tegeed ch oroi ruu ny yum ordoggui teneg bol ooriigoo, huugee bodood tusdaa amidarsan ny deer baih l daa...Ehnertee er nuhur shig nuhur ny baij chadah yum bol, yalanguya eregtei huuhed bol etsegtei usuh ny humuujild ny heregtei gedeg dee.
tumenjargal хэзээ бичсэн: 07:13, 2007-05-04 | |
Сэтгэгдэл
Хүний эрхийг хамгаалах энэ тэр гээд баахан л худлаа төсөл ярьсан төрийн бус байгууллагууд байгаад байдаг Sad Эхнэр нь ч байсан хүн зодсон л бол арга хэмжээ авах хэрэгтэй баймаар... Манай цагдаа нар гомдолгүй бол болоо гээд л хаядаг... Муухай юмаа... Иймэрхүү хогнуудыг хаяж дахин боловсруулж болдог ч болоосой... Тиймэрхүү томхон шиг хогийн савтай болох юмсан... Сүүлийн үед хаврын синдром хөдлөөд байх шиг байнаа.. Асуудлыг дандаа хүчээр л шийдэхгүй бол ягаад ч болохгүй юм байна гэсэн бодлууд орж ирээд байх юм... Тэр эхнэрээ зодож байгаа хүнийг хэн өөрчлөх вэ... найзууд нь хажуунаас нь хэлж болох байх.. Эхнэр нь бас гуйгаад хайрлаад, хайраа хэлээд үнсэхэд нөгөө тэнэг нь засардаггүй л байх даа... яах ёстой юм болоо...
Үнэхээр сэтгэлээсээ ийм хүмүүсийн эрхийг хамгаалдаг газар баймаар юмаа.. ТВ радиогоор ч гэсэн хүүхдээ бодоод ингэж байна гэсэн хүмүүст нөлөөлж хүүхдийн чинь хүмүүжилд муу шүү салах хэрэгтэй, зодуулаад яваад байж болохгүй, энэ чинь хүний ёсноос гадуур зүйл, хүн чинь адгуус, араатан биш гэдгийг ухуулж байх ёстой болов уу...
xvv хэзээ бичсэн: 13:29, 2007-05-02 | |
Сэтгэгдэл
Хүүгээ бодоод гээд салахгүй байна гэдэг бол маш буруу. Харин ч хүүгээ бодвол салах ёстой.
lili хэзээ бичсэн: 07:18, 2007-05-02 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 309-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг