Эгэл бүхэнд би хайртай
2007-04-07,15:10
Энэ дэлхий дээр онцгой зүйл олон байдаг ч би энгийн бүхэнд дуртай. Том дэлгүүр, брэндийн хувцас, үнэтэй хоол энэ бүхэнд шунан дурлах намайг татах юу ч үгүй. Гадаа гудамжаар алхах олон мянган хүмүүсийн нэгэн адил байхыг хүснэ. Бусдаас онцгойрч содон байх хүсэл хэн нэгэнд байдаг л байх. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй байх л бүхнээс эрхэм. Аз жаргалыг зүрхнээсээ эрж хайж, түүнийгээ олж, ганцхан өрөө ч гэсэн өөрийн гэртээ ширээ тойрон найзуудтайгаа бужигнах хамгийн сайхан. Үнэтэй ресторанд чамин зоог барьлаа гээд миний нөхөрлөлийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэж үү? Үгүй л байх. Дуртай хөгжмөө сонсож, тухтай суухыг хүссэн тэр залуусыг бас буруутгахгүй. Нар хүртэл өдөр бүр нэг л зүгээс мандаж, нэг л газартаа жаргадаг. Гэтэл хүн яагаад бүхнээс илүү гарч, бүгдээс содон байхыг хүсдэг байнаа. Надад өөрийн гэсэн зүрхний аз жаргал байгаа. Ганган хувцас өмслөө гээд, бүхнээс содон байлаа гээд бид мөнхрөх юм уу? Тэгж хоосон онгирсноос өөрийн аз жаргал юу хүсч буйгаа сэтгэлээсээ нэг чагнаад үзээрэй. Ганцхан заяах хүмүүн төрлийг зүрх сэтгэлээсээ туулаасай. Автобусны мөнгөгүй байсан ч амьдралд сайхан зүйл өчнөөн олон бий. Нар хүртэл чиний төлөө манддаг гэдэгт итгээрэй. Хэрвээ чи өөрийгөө эхээс мэндлээгүй байсан бол яах бол гээд төсөөлөөд нэг үз дээ. Магадгүй хорвоо дэлхий чамаар дутахгүй байсан байх. Харин эх орон, ээж аав чинь чамаар дутах л байсан. Тийм болохоор хүн болж төрсөн юм чинь амьдарсан шиг амьдраарай. Амьдарсан шиг амьдрана гэхээр сайхан хоол, сайн машин, хөөрхөн хүүхэн гэж андууруузай. Зүгээр л зүрхээ чагнаад зөөлөн зөөлөн замбуулинг зөн совингоороо туулаарай. Харин миний чин хүсэл гэвэл эглээс эгэл амьдарч, энэ хорвоод өөрийн мөрөө гарган хүн шиг хүн явахыг л хүснэ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
тиймээ
гуйгаад чирсэн ч би Билл Гэйтсийн оронд байснаас улсын наадамд морио уячихаад эхний 50 дотор давхиад ирэхэд нь хүүгээ үнсээд том болждээ, эх орондоо хэрэгтэй хүн болно доо гээд баярлаж байгаа аавын оронд байхыг л илүүд үздэг хүмүүс ч бас энэ хавиар мэр сэр байгаа ч юмуу.. Simple is the Best? гэнээ...
Хэн яаж хэмжихээс зарим нэг хүний нүдэнд энгийн саарал чинь борооны усанд угаагдсан навч шиг гялалзаж заримынхд нь харагддаг юм шиг байгаам... Харин тэрийг харж чадкүй сааралаар хардаг хүмүүс хөөрхийлөлтэйяаа
Хэн яаж хэмжихээс зарим нэг хүний нүдэнд энгийн саарал чинь борооны усанд угаагдсан навч шиг гялалзаж заримынхд нь харагддаг юм шиг байгаам... Харин тэрийг харж чадкүй сааралаар хардаг хүмүүс хөөрхийлөлтэйяаа
xvv хэзээ бичсэн: 04:06, 2007-04-12 | |
yu l daa
ene bichlegiig unshaad erdoosoo ch engiin saarald uitgartai average amidral/hun tosoologdsongui. Harin ch amidraliin une tsene bol materiallag zuilseer hemjigdeh uhagdahuun bish gedgiig medersen huni bichleg baina. Zochin shal buruugaar huleej avaad, setgegdlee ih taagui ilerhiilsen ni haramsaltai.
dusal хэзээ бичсэн: 03:03, 2007-04-12 | |
Сэтгэгдэл
friska unen heljee.
Зочин хэзээ бичсэн: 01:50, 2007-04-09 | |
<i>Сэтгэгдэл</i>
юм бүхэн харьцангуй шд, эгэл гэдэг ч хүн бүхний хувьд өөр ойлголтууд...зочинд саарал уйтгартай санагдах зүйл өөр нэгний хувьд тийм биш байж болох. хүний үзэл бодол өөрийнхтэй чинь таараагүйн төлөө ингэх муухай
Зассан: Friska хэзээ: 2007-4-8 12:08 PM
Зассан: Friska хэзээ: 2007-4-8 12:08 PM
Friska хэзээ бичсэн: 20:07, 2007-04-08 | |
Сэтгэгдэл
Энэ зочин шар хадны хурцын тасгаас ослын буулт хийсэн галзуу байна.
Зочин хэзээ бичсэн: 06:32, 2007-04-08 | |
Сэтгэгдэл
amitad hurtel orooniihoo uyer humuus shig, yalanguya emegtei hun shig ooriigoo hyanah chadvaraa alddaggui bh shuu, ergej neg bodooroi.
Зочин хэзээ бичсэн: 17:46, 2007-04-07 | |
Сэтгэгдэл
Busdaas iluu ch bhiig husdeggui mun dutuu ch bhiig husdeggui asar uitgartai amidralaar amidrahiig husdeg yum biz dee. Iim aguu saaraliin dundajuud ardchilsan turiin sistemiig ashiglan buteelch biy humuusiig darlah geed bdiin sht. Sorry, shal teneg sanagdchihlaa.
Зочин хэзээ бичсэн: 17:25, 2007-04-07 | |