Аавынхаа дэргэд...
Аавынхаа дэргэд би тайвшрал, тайтгарыг олж алаг хорвоод хүн болж төрсндөө баярлаж бахдаж байх шиг. Хүний төрсөн эцэг эх гэдэг өрнөөс өмөрч унасан үр хүүхдийнхээ төлөө гал, усруу орохоос ыуцахгүй өгөөмөр ертөнц. Гэхдээ бид чинь тэр болгон аавыгаа гээд байдаггүй. Аав минь биднийг далдхан хайрладаг шиг бид ч аавыгаа зүрхэндээ хайрладаг юм шиг. Унахдаа хүртэл "ээжээ" гэж, уулга алдана, уйлахдаа ээжжээрээ нулимсаа арчуулна, холоос ээжийгээ санаж байна гэж хүнд ярина. Гэвч аав гэдэг орон зай дандаа зүрхний гүнд уул шиг дүнхийгээд нөмөртөө биднийг хорогодуулах гэж даллан даллан байдаг. Аавынхаа дэргэд, аавынхаа гэрт би хэнээс ч илдүү эрх чөлөөтэй байж хүн гэдгээ мэдрэх шиг.
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвөлсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддагаа гэж яруу найрагч Ц.Хулангийн аавдаа бичсэн шүлэг надад ихийг бодуулдаг. Жил жилийн цагаан сараар аавдаа очиж золгосноос биш, чилийтэл харуулдуулж, хүлээлгэж нэг их гавъяатан шиг таны хайранд бөмбөрөх юм даа. Ээждээ чихэр боовхон өвөртлөн золгож аавдаа гар хоосон очсон жил надад олон бий. Миний охин аавдаа ирнэ гэдэг юунаас ч том бэлэг. Чамаас юугаа горьддог юм гэсэн аавынхаа үгэнд үнэмшдэг байлаа. Хөгшин хүн хүүхэд 2 хоёр ижил гэдэг. Гоё шилтэй архи, аятайхан янжуур аваачиж өгөхөөр охин минь авчирсан гэж хавийн хүмүүст гайхуулж би ч тэрүүхэндээ баатар аятай жижигхэн жүжиг болно.Ингээд бодоход сэтгэлдээ хатуужиж өссөн эцэг минь бидний адил баяр гуниг зүрхэн дээгүүр нь туучаад өнгөрдөг гэдгийг нь ойлгох шиг. Аавыгаа хааяа ч гэсэн баярлуулаарай. Нураад явахаас нь өмнө тулж босгоод тухтай сууж таван үг солиорой. Ээжээ гэж зовлонгоо тоочдогоос бус эцэгтээ ганц удаа ярьж байгаагүй нь миний буруу. Хавар шувууд надруу жаргал даллан авчирдаг бол намар надад нэг л гуниг авчирах шиг санагдадаг. Нэг л намар аав минь энэ шувуудтай буцна, нартад эцгийн гэр ханхайж үлдэнэ. Аав минь мөнх бус гэдгийг мэдсээр байж цөөхөн хэдэн насанд нь баярлуулж л амьдрахсан даа хүмүүсээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Huu mini haana bna geed Hureed irehiig n huleej suudag bi aavtai hun.
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
Дууний мөрүүд санаанд орж байна шүү.
Тийм ээ, дотроосоо нурж хайрладаг, хайрийнхаа нөмөрт дулаатсуулж явдаг аавийгаа хайрлаж яваарай