Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649287 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 109-р хуудас. | дараах >>

“Диваажингийн мод” аз жаргал бэлгэддэг

2008-12-22,09:15

Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур юм. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж. Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутамд хоёр метр өндөр гацуураар тахил өргөдөг байв. Энэ уламжлалыг хойчийн гүрэн, үндэстнүүд нь өвлөн авч, үргэлжлүүлж байжээ. Орчин үеийн түүх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр үед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сүмүүд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар өргөжиж, хүмүүс гэрийнхээ үүдэнд засдаг болж, 1657 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бүхнээр чимэх болсон юм байна. Шинэ жилийн баяраар ийнхүү мөнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод өлгөснөөр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ. Хүмүүс зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө, эртний Египетүүд арванхоёрдугаар сарын хамгийн богинохон өдрөөр  урт удаан амьдралыг бэлгэдэж гэртээ далдуу модны ногоон навч авч ирдэг байжээ. Ромчууд өвлийн баяраараа газрын бурхнаа магтан дуулж орон гэрээ ногоон навчаар чимдэг байв. Мэрэгч төлөгчид нь царс модны мөчирт алтан алим өлгөдөг байжээ. Дундад зууны үед улаан алим өлгөсөн мөнх ногоон мод арванхоёрдугаар сарын 24-нд тэмдэглэдэг Адам, Евагийн баярын бэлэг тэмдэг болдог байв.

Oрос улсад зул сарын гацуур мод 1840-өөд оны үед дэлгэрсэн байна. Харин Америкт энэ уламжлалыг Германы цагаач иргэд авчирсан гэдэг. 1804 онд Дирборн (одоогийн Чикаго) бэхлэлтэд байсан америк цэргүүд зул сарын баяраар зэргэлдээх ойгоос гацуур огтлон авчирчээ. Гацуур мод улам бүр моодонд орж, Америкийн өнцөг булан бүрт дэлгэрэх болов. 1842 онд Вильямсбург, Виржини, Чарльз Миннегрод хотод мод чимэглэх эд зүйл худалдаалж эхэлсэн байна. Харин 1851 онд Марк Карр Нью-Йоркийн гудамжинд хоёр тэрэг дүүрэн гацуур мод авчирч наймаалсан нь Нэгдсэн улсын түүхэнд анх удаа гацуур мод худалдсан явдал болжээ. Америкийн 14 дэх Ерөнхийлөгч Франклин Пирс Цагаан ордонд зул сарын гацуур мод засах уламжлалыг нэвтрүүлсэн аж. 1923 онд Ерөнхийлөгч Кэлвин Кулиж жил бүрийн зул сарын баяраар Цагаан ордны урд талбайд баярын гацуур модыг гоёж, гэрэлтүүлэх ёслолын ажиллагааг санаачилж, хэрэгжүүлсэн байна. 1966 оноос одоог хүртэл Зул сарын гацуур модны үндэсний нийгэмлэг хамгийн сайхан модыг Цагаан ордонд авчирч, цэнхэр өрөөнд залдаг болжээ.

Мөн гацуур мод мусульман шашинтай орнуудад ч нэвтэрч амжжээ. Жишээ нь, 1960-аад оны үед Ираны нийслэлТегеран хот болон Марокко улсад гацуур чимэглэсэн байна. Дэлхийн II дайнаас өмнө Турк улсад гацуур мод засч байсан боловч ой модыг хамгаалах зорилгоор 1936 онд Кемал Атарюк үүнд хориг тавьсан байна. Гацуур ургадаггүй зарим улсад баярын модыг өөр модоор орлуулдаг аж.

Чухам яагаад шинэ жилээр гацуур чимэглэдэг болсон талаар олон таамаг байдаг. Зарим нэг нь гацуурыг ид шидтэй мод хэмээн үздэгээс болсон гэлцдэг. Өргөс нь муу зүйл, чөтгөр, шулмын халдлагаас хамгаалдаг гэж үздэг байна. Харин Германы эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүс өмнө нь гэртээ өөр төрлийн жимст модны мөчрийг усанд хийж тавьдаг байжээ. Зул сарын баяраар мод нь цэцэглэх ёстой аж. Гэтэл заримдаа цэцэглэж чадахгүй тохиолдол гардаг байснаас түүнийг мөнх ногоон гацуур модоор сольжээ. Бас нэг таамаглал нь, үр жимсээрээ гоёж, боловсорч гүйцсэн гацуур модыг библийн сударт “диваажингийн мод” гэж нэрлэсэнтэй холбоотой байж болзошгүй.

Содон гацуурууд

·         Японд алтаар сүлд мод урлажээ. 24 килограмм уг модны үнэ 1.5 сая ам.долларын үнэтэй бөгөөд зохион бүтээгчид энэ тухай ярихдаа "Энэ нь гэрийн чимэг болж, тансаг нөхцөлийг бүрдүүлэх юм" гэжээ. 240 үнэт чулуугаар чимсэн уг модонд очир эрдэнэ сувдаар хэлхсэн утас ч орсон байна. Зул сарын баярт зориулсан уг модыг Японы Осака хотын "Гинза Танаки" хэмээх үнэт эдлэлийн дэлгүүрээс худалдан авч болох ажээ.

·         АНУ-ын Нью-Йорк хотын төв талбайд 22 метр өндөр гацуур чимэглэхээр болжээ. Уг гацуур нь найман тонн жинтэй бөгөөд Нью Жерси мужийн нэгэн гэр бүл энэ гацуурыг 1931 оноос хойш тарьж ургуулжээ. Гацуурын эзэд өдгөө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч тэдний ургуулсан гацуур хэзээ нэгэн цагт шинэ жилийн мод болно гэдэгт итгэж байжээ.

·         Дэлхийн хамгийн vнэтэй гацуур Сингапурт байдаг. Сингапурын “Bugis Jinston” супермаркетад тавигдсан эл гацуур 1,8 сая долларын үнэтэй. Энэхүү үнэт модыг бүтээхэд 913 каратын 21798 очир алмааз, 3763 болор хатгуур, 456 гэрэл зарцуулсан байна. Yнэт эдлэл vйлдвэрлэгч дархчуудын гараар урлагдсан эл гайхамшигт гацуур зургаан метр өндөр, 3215 кг жинтэй аж. Тиймдээ ч өнөөдрийн байдлаар зул сарын баярт зориулсан хамгийн үнэтэй гацуурт зvй ёсоор тооцогдож буй.

·         Нью-Йорк дахь Sharp-ын худалдааны албаныхан тун ч гайхмаар санаа бодож олжээ. Тэд LCD дэлгэцээр Шинэ жилийн гацуур модоо барьжээ. 8 метр өндөр уг "Гацуур"-г 43 ширхэг Aquos брэндийн LCD телевизороор барьжээ. 19-52 инч хүртэл хэмжээтэй дэлгэцүүдийг дээр дээрээс нь давхарлан байрлуулжээ.

 

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1215 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Төв талбайдаа нэгийг тарьчих юмсан. Жил болгон нэг мод огтлож авч ирээд байдаг...
xvv хэзээ бичсэн: 19:25, 2008-12-22 | |
өө тийм үү тэгэхээр германаас гаралтай юм бна тээ одоо л мэдэж авлаа big grin
american boy хэзээ бичсэн: 09:49, 2008-12-22 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 109-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг