Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649278 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 110-р хуудас. | дараах >>

Таны сав суулга “эрүүл” үү?

2008-12-22,09:12

Хоол ундыг эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганд бэлтгэх нь хамгийн чухал. Чанартай сайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ч сав нь элдэв төрлийн химийн бодис, хүнд металл агуулж байвал таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нь дамжиггүй. Өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийж байгаа бөгөөд тэдгээрийн хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар хамтдаа сонирхъё.

Хөнгөн цагаан. Уг материалаар хийгдсэн сав суулга нь хөнгөн авсаархан, хямд, амархан халдаг, түргэн буцалдаг гэх мэт давуу талтай ч халалтын явцад хүнсний зүйл металлтай урвалд орж хөнгөн цагааны давсыг үүсгэдэг. Энэ нь харааны согог болон Аlzheimer's гэж нэрлэдэг тархины санах байгууламжийн согог өвчнүүдийн эх үүсвэр болдог хэмээн зарим эрдэмтэд үзэж байна. Нийт гал тогооны хэрэгслийн талаас илүү нь хөнгөн цагаан материалаар хийгдэж байна. Тиймээс хөнгөн цагаан сав суулганд хоол хүнсийг хадгалж нөөцлөхгүй байх, хүчиллэг ихтэй хүнсний зүйлийг чанаж болгохоос зайлсхийгээрэй.  Мөн улаан лоолийн нухаш дарш, нимбэг, давсалсан байцаа зэрэг давс, хүчил ихтэй хүнс нь металтай исэлдэх нь түргэн байдаг байна.

Ган. Бидний нэрлэж заншсанаар никел сав суулга нь ганг хром ба никелтэй хольж зэврэхээс хамгаалсан гялгар хатуу гадаргатай метал болгон хийсэн байдаг. Гангаар хийгдсэн сав нь хэрэглэхэд тохиромжтой аюулгүйд тооцогдож байна. “Тескома” брендийн нэрийн барааны дэлгүүрт худалдаалагдаж байгаа ган сав суулгын найрлагад ган төмрөөс гадна 18% нь хром, 10% нь никель ордог байна. Хөнгөн цагааны хольцгүй тул хүний эрүүл мэндэд харшлах зүйлгүй. Эдгээр сав суулга нь давхар ширмэн ёроолтой тул хурдан хугацаанд халж, халуунаа удаан хугацаагаар барьдагаараа эрчим хүч хэмнэдэг. Түүнчлэн савны ёроол нь халуунд түлэгддэггүй хамгаалалттай, бариул нь халдаггүй, галд тэсвэртэй материалаар хийгддэг. Ердийн цэвэрлэгээний бодисоор бүрэн цэвэрлэгдэх бөгөөд өнгө будаг ялгардаггүй. Ийм савыг төмөр үстэй ширүүн сойз мэт хурц ирмэгтэй зүйлээр цэвэрлэж болохгүй, энэ нь гадаргууг нь гэмтээж хром, никелийн үртэс хоол хүнсэнд ордог.

Тефлон. Сав суулга, хайруулын тавагны дотор талд хүнсний зүйл наалдахаас сэргийлж хар бараан давхрагаар өнгөлсөн байдаг. Үүнийг  тефлон гадаргуутай сав гэдэг бөгөөд хэрэглэх явцад зурагдаж, ховхорч эхэлдэг. Ингэснээр химийн хорт бодис бүхий үртэс хоол хүнсэнд орж эрүүл мэндэд муугаар нөлөөлөх талтай. Мөн өндөр температурт халаахад тэрхүү гадаргуу нь хортой утаа ялгаруулдаг бөгөөд энэ утаанд ойр байсан тоть шувуу хордож үхэж байсан тохиолдол байдаг аж. Канадын хуулиар энэ төрлийн сав суулгыг үйлдвэрлэх, худалдаалахыг хоригложээ.

Ширэм. Хэдийгээр цахилгаан их шаарддаг ч хамгийн аюулгүй сав суулганд тооцогддог.  Ширмэн саванд хоолоо боловсруулснаар хүний биед зайлшгүй хэрэгтэй төмрийг хүнсээр дамжуулан авахад тустай байна. Амархан зэвэрдэг учир угаасныхаа дараа цэвэр ургамлын тосоор тослох хэрэгтэй.

Керамик буюу паалан. Паалантай сав суулга нь хуучирч ховхроогүй, сэвгүй бол хэрэглэхэд аюулгүй. Гэвч зарим нэг хуучны сав суулганд кадми илэрдэг. Улаан, шар, улбар шар өнгийн пааландсан сав суулганд кадми тодорхой хэмжээгээр агуулагддаг тул аль болох хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мексик зэрэг өмнөд америкийн орнууд, Хятад зэрэг улсад үйлдвэрлэсэн сав суулга дээрх шаардлагыг хангадаггүй тул болгоомжлох хэрэгтэй.

Хуванцар.  Энэ төрлийн сав нь голчлон нэг удаагийн хэрэглээнд зориулсан байдаг бөгөөд бөгөөд богино долгионы зууханд халаах, халуун хоол хийх, савлах, удаан хугацаагаар хадгалах, нөөшлөхөд тохиромжгүй. Хуванцар сав нь дотроо халаах зориулалтын, хүнсний зориулалтын, хүнсний бус зориулалтын гэсэн олон төрөл байдаг учир сонголт хийхдээ зааврыг сайтар уншиж авах, болж өгвөл байнга хэрэглэхээс зайлсхийх нь зөв юм.

 

Ган савыг цэвэрлэхдээ

·         Савны ёроолд тогтсон сүүний түлэнхийг цэвэрлэхдээ угаах хүйтэн усандаа 1—2 халбага сод буюу, хоолны давс хийж 2—3 минут буцалгана.

·         Сав суулгаа цэвэрлэхдээ хусаж болохгүй. Энэ нь саванд зураас, гэмтэл гаргах аюултай. Никель савыг заваарсны дараа шууд угаагаарай. Тос нь шинэхэн байдаг тул савантай бүлээн усаар угаахад амархан арилдаг.

·         Никель сав суулгыг угаахдаа хоолны нэг халбага орос цуу, цайны нэг халбага давстай усаар угаавал өнгө орно.

·        


 

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1548 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

анхаармаар юм байна
dadido хэзээ бичсэн: 18:42, 2009-01-04 | |
Нээрээ тийм шүү. Хөнгөн цагааныг харин ийм муу гэж мэдсэнгүй. Уг нь Хөнгөнцагааны агаарт шууд исэлдээд хөнгөн цагааны ислээр бүрхэгддэг. Хөнгөн цагааны исэл нь бусад бодистой урвалд ордоггүй тогтвортой химийн бодис гэж бодоод байдаг байсан юм... Сонирхоод харсан чинь 2054 °Cд хайлдаг гэнэ..
Хэдийгээр хөнгөн цагаан Алцхеймерийн өвчин үүсгэх нөхцлийн нэг болдог ч бас яг сав суулганаас болдог нь юу л бол...

Харин сүүлийн үеийн хятадаас орж ирж байгаа зарим сав хар тугалганы хольцтой тэр нь эрүүл мэндэд маш муу гэж бас сонссон юм байна...
xvv хэзээ бичсэн: 19:22, 2008-12-22 | |
Сэтгэгдэл
Heregtei medeelel bna bayarlalaa

Зассан: Angaahai хэзээ: 2008-12-22 6:25 AM
Angaahai хэзээ бичсэн: 14:58, 2008-12-22 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 110-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг