Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд
2008-08-06,08:21
Насанд хүрсэн хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсгийг үнсэлт гэж хэлж болно. Зүгээр л хайртайгаа илэрхийлэх зүйлийг үнсэлт гэж тодорхойлох нь өрөөсгөл талтай. Үнсэлт нь бие махбодь, сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг гэж сэтгэл зүйчид болон судлаачид үздэг байна.
- Үнсэлт нь хэлний 17 булчин, уруулын хөдөлгөөнийг удирддаг 12 булчингийн өвөрмөц хөдөлгөөн. Үнсэлцэж байх явцад дээр 29 булчингаас гадна нүүрний булчин ч давахар ажилладаг.
- Үнсэлтийн явцад тухайн хүмүүсийн хооронд 9 мг ус, 0.7г уураг, 0.18г органик бодис, 0.17мг тос, 0.45мг давсны солилцоо явагддаг аж.
- Үнсэлцэх үед уруулын булчирхайнуудаас өдөөх үйлчилгээтэй химийн бодис ялгардаг. Энэхүү бодис нь бие махбодийн хамгаалагч эсүүдэд /лимфоцитууд/ сайнаар нөлөөлдөг нейропептидийг их хэмжээгээр ялгаруулдаг нь нотлогджээ.
- 1930 онд Америкийн продюсер болон кино прокатлагчдын үндэсний холбооноос “удаан үргэлжилсэн, шуналтай” үнсэлтийг кинонд гаргахыг хориглосон шийдвэр гаргажээ.
- 1941 онд Америкийн жүжигчин Режис Туми, Жейн Уимен нар “Одоо чи армид” кинонд хамгийн удаан буюу 185 секунд үргэлжилсэн үнсэлтийг харуулжээ
- Гиннесийн дээд амжилтын номд Америкийн иргэн Альфред Вольфрам 48 минутад 8001 эмэгтэйг үнссэн дээд амжилтаар орсон байна.
- 1986 онд Английн шүүх үнсэлцэж байхдаа нууц амрагийнхаа хэлийг хазаж “гэмтэл учруулсан” эмэгтэйд ял шийтгэжээ.
- Токиогийн их сургуулийн профессор хүний хэн болохыг таних арга болгож уруулын хээг ашиглаж байна. Эрдэмтэн нэрийнх нь хуудсан дээр баарны үйлчлэгч бүсгүйн үнсэж үлдээсэн уруулын будгийг судалж энэ аргыг сэджээ.
- Янз бүрийн улсад янз бүрээр л үнсэлцдэг. Жишээ нь, Хятадад хацраар шүргэлцдэг, Аляскийн эскимосчууд, Шинэ Зеланд, Малайз, Самао болон Борнеогийн туземчууд хамраараа шүргэлцдэг бол Гамбид эмэгтэйн алгыг хамрын үзүүртээ наадаг байна. Харин эрт цагт монголчууд духан дээр нь үнэрлэж хайртай бүсгүйгээ энхрийлдэг байсан.
- Үнсэлцэхээс өмнө нунтаг кофе болон гааны навч зажилбал нөгөө хүндээ таатай сэтгэгдэл төрүүлдэг.
- Зарим улс үндэстнүүд эмэгтэйнхээ хацар дээр үнсэх нь үерхэл нөхөрлөлөө дээдэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг.
- Үнсэлт нь цусны даралтыг огцом нэмэгдүүлж, биед адерналин ихээр ялгаруулан илчлэгийг гадагшлуулан турахад хамгийн таатай нөлөө үзүүлдэг байна. Нэг минут үнсэлцэхэд 26 калори устдаг гэж судлаачид үзжээ.
- Хүмүүсийн 66 хувь нь үнсэлцэхдээ нүдээ аньдаг. Ингэснээр илүү романтик байдал үүсдэг гэж үүнийгээ тайлбарладаг байна. Харин нүдээ харж үнсэлцдэг хүмүүсийг өөртөө итгэлгүй байна гэж сэтгэл судлаачид үздэг аж.
- Үнсэлцэж буй хүмүүсийн биед морфиноос 200 дахин хүчтэй мансууруулах бодис ялгардаг хэмээн Францууд үздэг байна. Уруул, хэл оролцсон энэ гүн гүнзгий үнсэлцэж буй хосыг “Сэтгэлийн хосууд” гэж нэрлэх нь бий.
- Хүн амьдралынхаа 20160 секунд буюу хоёр долоо хоногийг үнсэлцэхэд зарцуулдаг байна. Мөн дэлхийн хүмүүс дунджаар 14 насандаа анх үнсэлцдэг байна.
- Үнсэлдэх үедээ толгойгоо баруун тийш хазайлгах зуршилтай хүн нь маш нарийн мэдрэмжтэй, дурламтгай нэгэн гэж үздэг. Яагаад гэвэл, баруун талын тархины хэсэг нь хүний сэтгэл хөдлөл, эмоцийг удирдаж байдаг аж. Ийм үнсэлтийг хамгийн зөв байрлалтай үнсэлт хэмээн үздэг. Харин зүүн тал руугаа толгойгоо хазайлган үсэлддэг хүмүүс нь дотуур тамиртай, тооцоотой зан чанартай байх гэнэ. Энэ үед хосуудын хамар нь шүргэлцдэг бөгөөд ийм үнсэлтийг илүү ухаалаг, чамбай зан чанартай хүмүүс хийдэг гэж сэтгэл зүйчид тодорхойлжээ.
- Судалгаагаар, хамгийн их үнсэлддэг хүмүүс нь голландчууд гэнэ. Харин хамгийн хүчтэй, эмоцитой үнсэлддэг нь францчууд. Хамгийн даруухан үнсэлддэг ард түмэн бол япончууд. Ер нь наран улсын хүмүүсийн үнсэлдэх нь тун ховор. Тиймээс япончуудын хувьд "цай уух " уламжлалт ёсны адил "үнсэлт"-ийн тусгай ёс дэг гэж байдаг аж.