Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649191 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 212-р хуудас. | дараах >>

Айраг хоол боловсруулах эрхтэнг сайжруулж,хоолны дуршлыг нэмэгдүүлнэ

2008-08-06,08:19

Зуны цагт далбагар навчтай, улаавтар иштэй ургамал уулын нартай энгэрт ургадагийг бид мэднэ. Хүүхэд байхад түүний ишийг таслан авч шимэхэд яг л исгэлэн айраг шиг амтагддаг байсансан. Тийм болохоор л түүнийг “айраг” гэж нэрлэсэн байхаа. Түүний энэ исгэлэн амт нь ишинд агуулагдах оксалын хүчилтэй холбоотой аж. Ургах явцад оксалын хүчил ишинд цугларч, өндөр концентрацтай болсон байдаг. Айргийг “шинэ залуу” дээр нь хүнсэнд хэрэглэх хэрэгтэй. Харин наймдугаар сараас хойш түүнийг хоол хүнсэнд их хэмжээгээр хэрэглэх нь зохисгүй юм байна. Учир нь ургамал хөгширч, хүчлийн хэмжээ ихсэдэг бөгөөд ялангуяа бөөрний чулуутай хүн хэрэглэхийг цээрлэх нь зүйтэй.

Энэхүү ургамлыг Европчууд хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг байна. Түүний 40 гаруй төрлийн сортыг гарган авч, хүнсний ноглл болгон ашиглаж иржээ. Иш нь улаан байх тусмаа амт нь зөөлөрч, харин ногоон байхдаа илүү исгэлэн байдаг байна.   

Одоогоос 3000 жилийн өмнө хятадууд “айраг” ургамлаас хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих эм ханд бэлгэж байсан гэдэг. Харин 16-р зуунд европ руу ирсэн байна. Айргийг шинэ залуу, богинохон байх үед нь хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэнг сайжруулж, улмаар хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Түүнд агуулагдах оксалын хүчлийг багасгахын тулд сүүтэй хольж хэрэглэх нь ч бий. Үүнээс гадна хэзээ ч түүхийгээр идэж болохгүйг анхаараарай.

Айргийг ногооны талбайд тарьж болох бөгөөд талбайг сэлгэх шаардлагагүйгээр 10 жил ч байлгаж болно. Гэхдээ зэрлэгээр ургаж буй байгалийн айргийг зуны эхэн сард түүж хүнсэнд хэрэглэж болдог. Та бүхэнд энэ ургамлаар хэрхэн хоол бэлдэх жорыг танилцуулъя.

 

1.      “Карамелжан айрагтай” махны соус /4 хүний порцоор/

Айрагны иш

10-12 ширхэг

Элсэн чихэр

4 хоолны халбага

Цөцгийн тос

2 хоолны халбага

Улаан дарс

200 мл

Жимсний сироп

 

  

Бэлтгэх арга: Айрагны ишээ цэвэрлэж, хөндлөн хэрчинэ. Хайруулын тавганд элсэн чихрээ хайлуулж карамел болгоод цөцгийн тос, хэрчсэн айргаа хийж хутгана. Үүний дараа дарс болон жимсний сиропоо нэмж гал дээр хэсэг хугааанд хутгана. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ шарсан махтай хамт таваглана.

 

2.      Гахайн го мах /4 хүний порцоор/

Сармисны хумс

3 ширхэг

Оливийн тос

5 хоолны халбага

Айрагны иш

6 ширхэг

Элсэн чихэр

2 хоолны халбага

Давс, хар перц

Тохирох хэмжээгээр

Гахайн утсан мах

12 шрхэг нимгэн хэрчим

 

Бэлтгэх арга: Гахайн мах, сармис, амтлагч ногоогоо хольж гялгар уутанд хийн нэг цаг байлгана. Ингэснээр маханд сайхан амт орно. Энэ хооронд айргаа хальсалж хэрчээд элсэн чихэртэй хольж саванд хийнэ. Энэ нь шарах шүүгээнд шарахад зориулагдсан байвал сайн. Зуухаа 220 градуст халаагаад мах болон айрагтай бэлдцүүдээ хольж, давс перцеер амтлан гахайн утсан махныхаа талар ороож 15 минут шарна. Болсны дараа хэрчиж таваглах бөгөөд шарсан төмсөөр хачирлавал тохиромжтой.

 

3.      Айрагтай оргилуун дарс

Айраг

500 гр

Элсэн чихэр

75 гр

Ванил

Тохирох хэмжээгээр

Хөлдүү гүзээлзгэнэ

100 гр

Оргилуун дарс

400 мл

 

Бэлтгэх арга: Айргаа хальсалж цэвэрлээд хэрчиж бага хэмжээний усанд зөөлөртөл нь чанана. Дараа нь усыг нь асгаж жимсийг шүүгээд элсэн чихэр ванилтай хольж хутгана. Түүнийгээ сайтар хөргөж хундагалаад хүйтэн оргилуун дарсаа нэмж, дотор нь хэрчсэн гүзээлзгэнээ холино.

 

4.      Айрагтай жижиг тортон боов /12 ширхэг жижиг тортны хэвээр/

Гурил

100 гр

Цөцгийн тос /хүйтэн/

50 гр

Элсэн чихэр

25 гр

Давс

Бага хэмжээгээр

Сода

Бага хэмжээгээр

 

Бэлтгэх арга: Гурилаа хүйтэн цөцгийн тос болон элсэн чихэр, давс, содатай хольж хоолны халбага хүйтэн усаар зуурч 30 минут хүйтэн газар тавьна. Энэ хооронд зуухаа 200 градуст халаана. Зуурсан гурилаа элдэж, хэвэнд хийн алтан шаргал өнгөтэй болтол нь /15 минут орчим/ жигнээд гаргаж хөргөнө.

 

5.      Айрагны чанамал

Айраг

250 гр

Желатин 

 

Нунтагласан самар

40 гр

Желее

125 гр

Нимбэгний шүүс

1 хоолны халбага

Жимсний ликор

1 хоолны халбага

 

Бэлтгэх арга: Айргаа хальсалж, цэвэрлээд 4 см урттай хэрчинэ. Желатинаа усанд дэвтэх хооронд желее, нимбэгний шүүс ликороо хольж халаана. Түүн дээр хэрчсэн айргаа нэмж зөөлөн галаар чанана. Чанамлаа гал дээрээс авч дэвтээсэн желатинаа нэмж хутган хөргөнө. Тортны хэвэнд нунтаг самраа тараагаад хөрсөн жимсний чанамалаа тавьна.

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 886 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Гишүүний талаар яриад байгаамуу. Санаснаас англиар юу гэж нэрлэдэг юм бол. мэдэхгүй биз
honzo хэзээ бичсэн: 07:28, 2008-11-03 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 212-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг