Айраг хоол боловсруулах эрхтэнг сайжруулж,хоолны дуршлыг нэмэгдүүлнэ
Зуны цагт далбагар навчтай, улаавтар иштэй ургамал уулын нартай энгэрт ургадагийг бид мэднэ. Хүүхэд байхад түүний ишийг таслан авч шимэхэд яг л исгэлэн айраг шиг амтагддаг байсансан. Тийм болохоор л түүнийг “айраг” гэж нэрлэсэн байхаа. Түүний энэ исгэлэн амт нь ишинд агуулагдах оксалын хүчилтэй холбоотой аж. Ургах явцад оксалын хүчил ишинд цугларч, өндөр концентрацтай болсон байдаг. Айргийг “шинэ залуу” дээр нь хүнсэнд хэрэглэх хэрэгтэй. Харин наймдугаар сараас хойш түүнийг хоол хүнсэнд их хэмжээгээр хэрэглэх нь зохисгүй юм байна. Учир нь ургамал хөгширч, хүчлийн хэмжээ ихсэдэг бөгөөд ялангуяа бөөрний чулуутай хүн хэрэглэхийг цээрлэх нь зүйтэй.
Энэхүү ургамлыг Европчууд хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг байна. Түүний 40 гаруй төрлийн сортыг гарган авч, хүнсний ноглл болгон ашиглаж иржээ. Иш нь улаан байх тусмаа амт нь зөөлөрч, харин ногоон байхдаа илүү исгэлэн байдаг байна.
Одоогоос 3000 жилийн өмнө хятадууд “айраг” ургамлаас хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих эм ханд бэлгэж байсан гэдэг. Харин 16-р зуунд европ руу ирсэн байна. Айргийг шинэ залуу, богинохон байх үед нь хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэнг сайжруулж, улмаар хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Түүнд агуулагдах оксалын хүчлийг багасгахын тулд сүүтэй хольж хэрэглэх нь ч бий. Үүнээс гадна хэзээ ч түүхийгээр идэж болохгүйг анхаараарай.
Айргийг ногооны талбайд тарьж болох бөгөөд талбайг сэлгэх шаардлагагүйгээр 10 жил ч байлгаж болно. Гэхдээ зэрлэгээр ургаж буй байгалийн айргийг зуны эхэн сард түүж хүнсэнд хэрэглэж болдог. Та бүхэнд энэ ургамлаар хэрхэн хоол бэлдэх жорыг танилцуулъя.
1. “Карамелжан айрагтай” махны соус /4 хүний порцоор/
Айрагны иш |
10-12 ширхэг |
Элсэн чихэр |
4 хоолны халбага |
Цөцгийн тос |
2 хоолны халбага |
Улаан дарс |
200 мл |
Жимсний сироп |
|
Бэлтгэх арга: Айрагны ишээ цэвэрлэж, хөндлөн хэрчинэ. Хайруулын тавганд элсэн чихрээ хайлуулж карамел болгоод цөцгийн тос, хэрчсэн айргаа хийж хутгана. Үүний дараа дарс болон жимсний сиропоо нэмж гал дээр хэсэг хугааанд хутгана. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ шарсан махтай хамт таваглана.
2. Гахайн го мах /4 хүний порцоор/
Сармисны хумс |
3 ширхэг |
Оливийн тос |
5 хоолны халбага |
Айрагны иш |
6 ширхэг |
Элсэн чихэр |
2 хоолны халбага |
Давс, хар перц |
Тохирох хэмжээгээр |
Гахайн утсан мах |
12 шрхэг нимгэн хэрчим |
Бэлтгэх арга: Гахайн мах, сармис, амтлагч ногоогоо хольж гялгар уутанд хийн нэг цаг байлгана. Ингэснээр маханд сайхан амт орно. Энэ хооронд айргаа хальсалж хэрчээд элсэн чихэртэй хольж саванд хийнэ. Энэ нь шарах шүүгээнд шарахад зориулагдсан байвал сайн. Зуухаа 220 градуст халаагаад мах болон айрагтай бэлдцүүдээ хольж, давс перцеер амтлан гахайн утсан махныхаа талар ороож 15 минут шарна. Болсны дараа хэрчиж таваглах бөгөөд шарсан төмсөөр хачирлавал тохиромжтой.
3. Айрагтай оргилуун дарс
Айраг |
500 гр |
Элсэн чихэр |
75 гр |
Ванил |
Тохирох хэмжээгээр |
Хөлдүү гүзээлзгэнэ |
100 гр |
Оргилуун дарс |
400 мл |
Бэлтгэх арга: Айргаа хальсалж цэвэрлээд хэрчиж бага хэмжээний усанд зөөлөртөл нь чанана. Дараа нь усыг нь асгаж жимсийг шүүгээд элсэн чихэр ванилтай хольж хутгана. Түүнийгээ сайтар хөргөж хундагалаад хүйтэн оргилуун дарсаа нэмж, дотор нь хэрчсэн гүзээлзгэнээ холино.
4. Айрагтай жижиг тортон боов /12 ширхэг жижиг тортны хэвээр/
Гурил |
100 гр |
Цөцгийн тос /хүйтэн/ |
50 гр |
Элсэн чихэр |
25 гр |
Давс |
Бага хэмжээгээр |
Сода |
Бага хэмжээгээр |
Бэлтгэх арга: Гурилаа хүйтэн цөцгийн тос болон элсэн чихэр, давс, содатай хольж хоолны халбага хүйтэн усаар зуурч 30 минут хүйтэн газар тавьна. Энэ хооронд зуухаа 200 градуст халаана. Зуурсан гурилаа элдэж, хэвэнд хийн алтан шаргал өнгөтэй болтол нь /15 минут орчим/ жигнээд гаргаж хөргөнө.
5. Айрагны чанамал
Айраг |
250 гр |
Желатин |
|
Нунтагласан самар |
40 гр |
Желее |
125 гр |
Нимбэгний шүүс |
1 хоолны халбага |
Жимсний ликор |
1 хоолны халбага |
Бэлтгэх арга: Айргаа хальсалж, цэвэрлээд 4 см урттай хэрчинэ. Желатинаа усанд дэвтэх хооронд желее, нимбэгний шүүс ликороо хольж халаана. Түүн дээр хэрчсэн айргаа нэмж зөөлөн галаар чанана. Чанамлаа гал дээрээс авч дэвтээсэн желатинаа нэмж хутган хөргөнө. Тортны хэвэнд нунтаг самраа тараагаад хөрсөн жимсний чанамалаа тавьна.