Үр хөндөлт сэтгэлийн хамгийн том шаналгаа, стресс
Аборт буюу vр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлдэг. Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, эсвэл залуу хосууд орох оронгүй гээд түмэн бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээдэг. Жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох учиртайсан. Залуучууд боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэгтэйчүүдийн тоо цөөрөхгүй байгаа. Гэр бүлийн болон сексийн боловсрол муутайгаас тохиолдлын харьцаанд орох, хамгаалалт хэрэглээгүйгээс болж хүсээгүй хүүхдээ тээх, залуус бие биеэ таниагүй байж дотно харьцаанд орж удалгүй салдаг зэргээс үр хөндөлтийн шалтгаанууд эхэлдэг.
Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин эрс ихсэж байгаатай холбогдон зайлшгүй аборт хийх шаардлага тулгардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр жирэмсэн үедээ элдэв халдвар авсан, ямар нэгэн үрэвслийн өвчтэй байх, жирэмсний үед хэрэглэхийг хориглосон эм уусан, гаж хөгжилтэй хүүхэд төрөх магадлал өндөр байгаа үед эмнэлгийн байгууллага зайлшгүй үр хөнддөг байна.
Зарим эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой эмнэлгүүд абортоор амь зогоодог гээд хэлчихэд нэг их буруудаад байхгүй л болов уу? Монголд жилдээ 15000-16000 мянган эмэгтэй үр хөндүүлдэг бөгөөд абортод орж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 22-25 гэсэн статистк тоо байна. Энд дурдаж буй тоо зөвхөн улсын эмнэлгүүдэд “албан ёсоор” хийсэн үр хөндөлтийн дүн. Гэтэл байрны нэгдүгээр давхар, энв тэндхийн умгар өрөөнд байрлах хувийн эмнэлгүүд хичнээнийг хийж байгаа нь ойлгомжтой. Гэсэн ч манайхан хувийн эмнэлэгт хандаж абортод орох, эсвэл элдэв янзын эм тан уух гээд эрсдэлтэй алхам их хийдэг. Энэ нь явж явж амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Энэ мэт дур мэдэн хийсэн үр хөндөлтийн дараа эмэгтэй ээж болох эрхээ үүрд хасуулах тохиолдол ч элбэг. Олон дахин үр хөндүүлэх нь эцэстээ үргүйдэлд хүргэдэг байна. Түүнээс гадна биеийн байдал муудах, цусархаг ялгадас гарах болон хэвлийн доогуур өвдөлт өгөх зэрэг зовиурууд илэрвэл яаралтай эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэх хэрэгтэй.
Үр хөндүүлэх хугацаа өнгөрсөн үед буюу 13 долоо хоногоос илүү хугацаатай үед үр хөндөлтийг зөвхөн эхийн амь насанд аюултай, эсвэл урагт гажиг илэрсэн нөхцөлд л хийдэг. Хэдийгээр эмэгтэй хүн эх болох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй ч үр хөндөлт нь эмэгтэй хүний биед хамгийн хөнөөлтэй зүйл. Xичнээн сайн хийлээ ч энэ нь эмэгтэй хүний биед учирч буй хамгийн том стресс, гамшиг, насан туршийн сэтгэлийн шаналгаа, хар толбо болон үлддэг. Ирээдүйн эхчүүд, ээжүүд амьдралдаа өөрийн гэсэн бодлоготой хандаж, гэр бүл төлөвлөлтөө хийж, хүссэн хүүхдээ төрүүлэхэд бэлгийн боловсрол, ойр тойрны хүмүүссийн зөвлөгөө сургамж зайлшгүй хэрэгтэй. Харин өнөөдөр бид үр хүүхэддээ сексийн боловсрол олгох нь байтугай насанд хүрэгсдийн олонх нь энэ талаар өөрсдөө мэдлэггүй явж байгаа. Аборт, үр хөндөлт гэдэг бол энх цагт бөмбөг дэлбэлэхтэй адил эмэгтэй таны сэтгэл зүй, бие махбодид асар их хохиролтой зүйл шүү.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Аборт дэлхий дээр
· Дэлхий дээр 66 нас баралт тутмын(хүний) 1 нь америкийн аборт юм.
· Америк дахь 4 нас баралт бүрийн 1 нь аборт юм.
· Дэлхий дээрх нийт хүний нас баралтын хагас нь абортоос болж байна.
· Аборт: хүн төрөлхтнийг үхэл хүргэдэг гол шалтгаан болдог. Энэ бол хүнийг үхэхэд хүргэдэг шалтгаанаараа хамгийн олон хүнийг алдаг юма.
· Америкчууд өөрсдийн хийсэн бүх дайнаас (12 дайн) илүүтэйгээр абортоор (64 дахин илүү) илүү олон хүнийг алдаж байна.
· Америкын бүх нас баралтаас илүү абортоос болж маш олон хүн үхдэг.
· Францад 1944 оны 6 дугаар сарын 6-ний өдөр түүхэнд хамгийн их цус урсгасан дайн болсон. “Францын хойд нутгынхны дайн”-д 53.714 холбоотны цэргүүд алуулсан. Харин манай дэлхий дээр аборт хийснээр 9-хөн цагын дотор үүнээс ч илүү олон хүмүүсийг устгаж байна.