Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
662374 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 229-р хуудас. | дараах >>

Үр хөндөлт сэтгэлийн хамгийн том шаналгаа, стресс

2008-07-07,02:25

 Эх болох хvсэл нь биелж хүүхэд олсон эмэгтэй шиг жаргалтай хүн ховор байдаг.  Харин хүсээгүй жирэмслэлт, төлөвлөөгүй хүүхдийг эх нь хаана, яаж, хямдхан үр хөндүүлж болох талаар боддог.

Аборт буюу vр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлдэг. Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, эсвэл залуу хосууд орох оронгүй гээд түмэн бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээдэг. Жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох учиртайсан. Залуучууд боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэгтэйчүүдийн тоо цөөрөхгүй байгаа. Гэр бүлийн болон сексийн боловсрол муутайгаас тохиолдлын харьцаанд орох, хамгаалалт хэрэглээгүйгээс болж хүсээгүй хүүхдээ тээх, залуус бие биеэ таниагүй байж дотно харьцаанд орж удалгүй салдаг зэргээс үр хөндөлтийн шалтгаанууд эхэлдэг.

Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин эрс ихсэж байгаатай холбогдон зайлшгүй аборт хийх шаардлага тулгардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр жирэмсэн үедээ элдэв халдвар авсан, ямар нэгэн үрэвслийн өвчтэй байх, жирэмсний үед хэрэглэхийг хориглосон эм уусан, гаж хөгжилтэй хүүхэд төрөх магадлал өндөр байгаа үед эмнэлгийн байгууллага зайлшгүй үр хөнддөг байна.

Зарим эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой эмнэлгүүд абортоор амь зогоодог гээд хэлчихэд нэг их буруудаад байхгүй л болов уу? Монголд жилдээ 15000-16000 мянган эмэгтэй үр хөндүүлдэг бөгөөд абортод орж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 22-25 гэсэн статистк тоо байна. Энд дурдаж буй тоо зөвхөн улсын эмнэлгүүдэд “албан ёсоор” хийсэн үр хөндөлтийн дүн. Гэтэл байрны нэгдүгээр давхар, энв тэндхийн умгар өрөөнд байрлах хувийн эмнэлгүүд хичнээнийг хийж байгаа нь ойлгомжтой.    Гэсэн ч манайхан хувийн эмнэлэгт хандаж абортод орох, эсвэл элдэв янзын эм тан уух гээд эрсдэлтэй алхам их хийдэг. Энэ нь явж явж амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Энэ мэт дур мэдэн хийсэн үр хөндөлтийн дараа эмэгтэй ээж болох эрхээ үүрд хасуулах тохиолдол ч элбэг. Олон дахин үр хөндүүлэх нь эцэстээ үргүйдэлд хүргэдэг байна.  Түүнээс гадна биеийн байдал муудах,  цусархаг ялгадас гарах  болон хэвлийн доогуур өвдөлт өгөх зэрэг зовиурууд илэрвэл яаралтай эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэх хэрэгтэй.

Үр хөндүүлэх хугацаа өнгөрсөн үед буюу 13 долоо хоногоос илүү хугацаатай үед үр хөндөлтийг зөвхөн эхийн амь насанд аюултай, эсвэл урагт гажиг илэрсэн нөхцөлд л хийдэг. Хэдийгээр эмэгтэй хүн эх болох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй ч үр хөндөлт нь эмэгтэй хүний биед хамгийн хөнөөлтэй зүйл. Xичнээн сайн хийлээ ч энэ нь эмэгтэй хүний биед учирч буй хамгийн том стресс, гамшиг, насан туршийн сэтгэлийн шаналгаа, хар толбо болон үлддэг. Ирээдүйн эхчүүд, ээжүүд амьдралдаа өөрийн гэсэн бодлоготой хандаж, гэр бүл төлөвлөлтөө хийж, хүссэн хүүхдээ төрүүлэхэд бэлгийн боловсрол, ойр тойрны хүмүүссийн зөвлөгөө сургамж зайлшгүй хэрэгтэй. Харин өнөөдөр бид үр хүүхэддээ сексийн боловсрол олгох нь байтугай насанд хүрэгсдийн олонх нь энэ талаар өөрсдөө мэдлэггүй явж байгаа. Аборт, үр хөндөлт гэдэг бол энх цагт бөмбөг дэлбэлэхтэй адил эмэгтэй таны сэтгэл зүй, бие махбодид асар их хохиролтой зүйл шүү. 


бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1153 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мэдээж гол нь урьдчилан сэргийлэх. Энэ талаар нэгдэж нэг юм хийх юмсан гэсэн бодол байгаа... Ирээдүй блог дээр энэ бичлэгээ давхар оруулаач гэж хүсэж байна шүү big hug
xvv хэзээ бичсэн: 13:00, 2008-07-07 | |
Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл бна. Хүмүүс битий АБОРТ ыг сонгож байгаасай!!!
Egel_setgel хэзээ бичсэн: 11:59, 2008-07-07 | |

Аборт дэлхий дээр

·         Дэлхий дээр 66  нас баралт тутмын(хүний) 1 нь америкийн аборт юм.

·         Америк дахь 4 нас баралт бүрийн 1 нь аборт юм.

·         Дэлхий дээрх нийт хүний нас баралтын хагас нь абортоос болж байна.

·         Аборт: хүн төрөлхтнийг үхэл хүргэдэг гол шалтгаан болдог. Энэ бол хүнийг үхэхэд хүргэдэг шалтгаанаараа хамгийн олон хүнийг алдаг юма.

·         Америкчууд  өөрсдийн хийсэн бүх дайнаас (12 дайн) илүүтэйгээр абортоор (64 дахин илүү) илүү олон хүнийг алдаж байна.

·         Америкын бүх нас баралтаас илүү абортоос болж маш олон хүн үхдэг.  

·         Францад 1944 оны 6 дугаар сарын 6-ний өдөр түүхэнд хамгийн их цус урсгасан дайн болсон. “Францын хойд нутгынхны дайн”-д 53.714 холбоотны цэргүүд алуулсан. Харин манай дэлхий дээр аборт хийснээр 9-хөн цагын дотор үүнээс ч илүү олон хүмүүсийг устгаж байна.

·         Америк улс Ирак улстай хийж байгаа дайны эхний жилд 589 цэргээ алдсан юм.  Харин хүн төрөлхтөн абортоор 6-хан минутын дотор үүнээс ч илүү олон хүмүүийг устгаж байна. 
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 06:19, 2008-07-07 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 229-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг