Чаддаг л байгаа даа
2008-03-11,23:26
Надад амжилт хүсээрэй. Өнөөдрөөс дадлагат гарч байнаа. Сэтгүүлч болох гээд гүйгээд л байгаа ухаантай. Удахгүй төгслөө дөө. Харин дадлага ч хатуу самар бололтой юмаа. Гэхдээ дадлага хийж байгаа оюутан гар хөлийн үзүүрт зарагддаг, хэвлэлийн бага хурлаас мэдээ бэлтгэдэг гэсэн тогтсон ёс жаягийг өөрчилнө гэсэн бодолтой байгаа. Чаддаг л байгаа даа. Гэхдээ чадахын төлөө хичээнээ. Блогоо уншаад, юм бичээд та нартайгаа ярилцах ямар гоё юм бэ? Найзуудаа хэдхэн хоногийн дараа миний бичсэн зүйл сонин дээр гарна. Тэр өдрийг тэсэн ядан хүлээгээд л . Яагаад ч юм догдлоод байна. Би хүмүүси хэрэгтэй зүйлийнх нь талаар мэдээлж, мэдүүлж хэн нэгний сэтгэлийг уудлан ярилцаж түүгээрээ бусдад ухаарал, урам зориг өгөхийг хүсч байгаа. Намайг чадна гэж итгээрэй. Орой уулзая. Дадлагын анхны өдөр ямархуу өнгөрснийг бичнээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
амжилт хүсье, надад сэтгүүл зүйн эрх зүй сонирхолтой санагдаж байна
би саяхан нэг судалгааны материалдаа нотлох баримт авах санаатай сэтгүүлчтэй нь холбогдлоо.
гэхдээ мэдээллээ утсаар авдаг болохоор сонин дээр бичсэн зүйлийнхээ талаар чамд гарт баригдах мэдээлэл өгч чадахгүй нь гэсэн.
бас эх сурвалжаа дурддаггүй юм билээ, цагдаагийнхны шалгаж байгаа гэх хэргийг утсаар л авдаг юм билээ.
би иймэрхүү л юм бодож байна, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг надад мэдэгдээрэй хө.
амжилт хүсье

amjilt husiiii 


АМЖИЛТ ЧИ ЧАДНАААА
