Сэргээш
2008-03-11,09:08
Л.Өлзийтөгс
Гэм
Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
Тэнгэрийн царай цэнхэртэвч цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.
www.biirbeh.mn - сайтаас авлаа
бичсэн: gereltuya төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1139 удаа