Хөдөлдөггүй үл хөдлөх
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэзэр. Бидний нэрлэж хэвшсэнээр Үл хөдлөх. Ажил, хүмүүсийн харьцаа, үйлчилгээ нь ёстой Өглөөний 9 цагтай уралдаад Үл хөдлөх хөрөнгийн газар руу гүйлээ. Бичиг баримт янзлах санаатай. Үйлчлүүлэгч бараг байхгүй байсан болохоор бүртгэгчээс нь зөвлөгөө авлаа. Зааврынх нь бүрдүүлсэн зүйлийг маань шалгаж шалгаж арай гэж авлаа. Шалгах зуураа утсаар ярьж, хажуудаа суугаа дадлагжигч оюутантай тав арван үг сольж, мессеж нисгээд л намайг хүлээж байгааг үл анзаарна. Хөөрхий аргыг нь олох гэж хэсэг хараад аргаа бараад уурлалаа. Уурлуулж байж гар хуруу нь хурдан хөдөлдөг бололтой юм хөөрхий. Намайг ингэж бухимдаж байх зуур ард нэлээд урь дараалал үүсчээ. Байр нь яасан ч давчуу юм, хүмүүч яасан бухимдуу юм. Арга ч үгүй байх даа. Шалгаж шалгаж авсан материалаа дутуу байна, зөрчил байна гэхчилэн буцаах юм. Хүнд үйлчилж байгаа хүн чинь энэ нь ийм болохоор болдоггүй юм. Та үүнийг ингээд хийчих гээд заагаад өгч болно доо. Харин ч үгүй юмаа. Ширэв татаад л уурлана. Юмаа өгчихсөн авах гэж зовноо. 17 цагт ирж аваарай гэхээр нь болзоондоо очиж байгаа юм шиг яарсаар очлооӨнөөх л хөшүүн хөдөлж ядсан, ядарсан, зовсон, царайтай бүсгүй өглөөнийхөө ч илүү ууртай уцаартай болчихсон зогсож байнаа.
-Сайн байна уу? Үүнийг авах гэсэн юм...
-Тамганд орчихсон байна.
- Хэзээ гарах бол?
-Мэдэхгүй
Бидний хоорнд иймэрхүү яриа өрнөөд л. Харин 17 цагаас бичиг баримтаа авахаар ирэгсэд борооны дараах мөөг шиг олширч цагаа барьдаггүй, ямар удаан хүлээлгэдэг юм гэж 40 орчим минут цаашаа хару уурлаад наашаа харж инээгээд хүлээлээ. Бидэнд хурдан шуурхай үйлчлээрэй гэж тэдэнд төсөвөөс цалин өгдөг. Харин тэд өөрийгөө хэцүү аржил хийж бидний төлөө зув зүгээр зүтгэж байнаа хэмээн ялархана. Өрөвдмөөр... Ядарч, ялархаж, уурлаж ажил хийх хэрэг байн уу ? гэж эцэст нь асуумаар...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
манайд ордог иргэний эрх зүйн хичээл дээр улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангаагүй хэлцэл бол хүчин төгөлдөр бус байна гээд л заана шүү дээ.
хуулиа хэрэгжүүлж байгаа орчин нь нэг иймэрхүү л байгаа юм байна даа

Харин иргэний бүртгэл мэдээллийн төв овоо гайгүй болцийм шиг санагдсан шүү!!!
Дунд шатны 'төрийн 'албан хаагчид гэж гүйээ мөн хүнд сурталтай хүмүүс байдийм шиг!!


