Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663277 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 272-р хуудас. | дараах >>

ЭМЗЭГЛЭЛ

2007-08-02,20:45

Өнөөдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа ахынхаа хүү дээр очоод ирлээ. 12-хон настай бяцхан хүү ухаангүй хэвтэж байхыг нь хараад өрөвдөхгүй эмзэглэхгүй байхын арга алга. Хэдхэн өдрийн өмнө хурдан морь унаад наадмын торгон асрын өмнө бахтай зогсож, улсад морио айрагдуулсан сайн хүү гээд магтуулж байсан тэр хүүг өнөөдөр харахад үнэхээр бачимдахгүй байхын аргагүй болоод байна. Мөнгөтэй баячуудын морийг 4-н жил наадамд унаж, айраг түрүү алгасахгүй авч өгчихөөд өнөөдөр эмнэлгийн цементен шалан дээр хэвтэж байх ч гэж. Сарын 100000 төгрөгний цалин аваад морийг унаж өгдөг юм гэсэн. Угийн хөдөөний хүүхэд болоод ч тэрүү моринд дуртай хорхойтой болохоор нь хэн ч саад хориг тавьж хэлж ярьж байсангүй. Одоо харин аав, ээж ах дүүсээрээ толгойгоо шаан гасалж байна. Тархи нь хөдөлж удаад мененгит болчихсон байна гэсэн онош тавьжээ. Байн байн ухаан алдаж унасаар тамиргүй болоод цогтой гялалзаж байдаг сэргэлэн нүд нь тариур зүү хоёроос айсаар бүр жавхаагүй болчихож. Морь унах хүүхдэд хамгаалалтын малгай заавал өмсүүлнэ энэ тэр гэдэг шал худлаа. Яс юман дээрээ их хурлын эрхэм гишүүд эрх мэдэлтэй хүмүүс л наадамд морио уралдуулдаг ш дээ. Тэгээд хуулиа биелүүлж байгаа нь аль вэ? Үнэхээр хэлэх үг алга. Ямар ч гэнээ дэд сайдын морийг наадмаар унаж айрагдуулсан юм байх. Харин нөгөө хүн нь өчигдөр ирж 150000 төгрөг аавд нь өгөөд, эмч нарт нь хэлж яриад би сайн эмчлүүлнэ гэж хэлээд явжээ. Хүний амь иймхэн үнэтэй юм гэж үү? Энэ хүүхэд өнөөдөр эдгээд гарлаа ч гэмтэл бэртэнги хэдэн жилийн дараа ч хор уршиг нь арилдаггүй гэдэг. Наад зах нь унаж татдаг өвчтэй болчихвол тэр сайд гуай насаар нь хөтлөөд явахгүй нь ойлгомжтой. Үүнд ганцхан морь унуулсан хүнийг буруутгаад байх нь утгагүй л дээ. Бид үнэхээр үр хүүхдийнхээ амь нас эрүүл мэндээр наадсаар байх уу? Дахиад ийм явдал гаргуулахгүйн тулд хаа хаанаа анхаарч наадам найр эргүүлж, засгаараа наадахаас өөр хийх ажилгүй эрхэм дээдсүүд маань нэгийг бодож 2-г тунгаагаасай. Моринд дуртай морьтон монголчуудын маань заяа нь өөдрөг байг. Морьны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй яваа миний бяцхан дүүг морьны хийморь даганаа гэж найдъя.

бичсэн: gereltuya төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 907 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

юмыг зөв талаас нь бодох хэрэгтэй лдээ


Зочин хэзээ бичсэн: 16:30, 2009-02-03 | |
Сэтгэгдэл
Нээрээ томчуудыг энэ хобби арай л хэтрээд байх шиг байна. Морь уралдуулах сайхан ёс заншил, спорт. Гэхдээ яг одоогийн байдлаар бол цэвэр ариун чанараа алдчихсан юм шиг санагдаж байна
bbatzorig хэзээ бичсэн: 10:42, 2007-09-14 | |
ee
тун харамсалтай юм болжээ - дүүг чинь хурдан эдгээсэй гэж хүсч байна. Тэр сайд дарга нар нь ядаж эмчилгээний зардлыг даагаад ийш тийшээ явуулаад эмчлээд өгөх сэтгэлгүйм байх даа. Хурдан моринд хэдэн арван мянган доллар зарцуулдаг атлаа унуулж байгаа хүүхдүүдээ ийм байдалд оруулж байдаг sad Ер нь энэ сүүлийн үед 'моодонд' ороод байгаа хөдөөний хүүхдүүдийг хэдэн төгрөгөөр хуурч морио унуулдаг үзэгдэлд би маш дургүй хүрдэг юм. Бас хар өвлийн хүйтнээр морь уралдуулна.

Хэдэн жилийн өмнө сонинд хэн ч билээ нэг Монголдоо л нэртэй дарга сэтэртэн байсан - хөдөөний хүүхдийг гэрээс нь авчраад (бас өнчин өрөөсөн гэчжээ, үнэндээ хөдөө аавтай нь яриад хүүг чинь хот суурин газар бараадуулна гээд аваад ирсэн санагдсан) морио унуулж байгаа тухайгаа нээх буян хийцэн юм шиг ярьсныг уншсан - тэр хүүг хотод авчирч сургууль оруулж байгаа г.м. Тэгсэн доор нь сэтгэгдэл бичсэн хүмүүс түүний буянтайг гайхаад л хөдөөний хүүхдийг өөд нь татаад болоо штэ гээл - миний лав их дургүй хүрсэн. Тэр бол сайхан сэтгэлтэй буянтайдаа биш зүгээр л ядуу буурай ардыг ашигласан өөрт ашигтай үйлдэл.

Хүүхэд бэртэх, гэмтэл авах нь сүүлийн жилүүдэд ихэссэн үү эсвэл Наадамлаж ирсэн бүх л түүхийн турш гэмтлийн тоо харьцангуй тогтвортой байгаа болов уу? Хүүхдүүдэд хамгаалалт, малгай хэрэгтэй гээд гадаадынхан асуудал сөхөөд байхаар би дотроо энэ чинь манай эртний уламжлал, bike унаж байгаам шиг малгай, хамгаалалт зүүгээд уралдах утгагүй гэж бодоод байсым л даа.
dusal хэзээ бичсэн: 10:36, 2007-08-18 | |
Сэтгэгдэл
Харамсаж байнаа. Бид сайхан наадлаа гэж дэлхийгээр нэг цээжээ дэлдэж бардамнадаг. Гэтэл жил бүр монголын хойч ирээдүй болсон алаг үрс, энхрий дүү нарынхаа зовж шаналсан дуутай наадам хийдэг байж тэгтлээ их омогшоод байх юм алгаа. Би мэднээ, гэмтлийн эмнэлэг дээр хүүхэд гэмтэж ирдэггүй наадам гэж байдаггүй юм.
Аав эжийдээ алтаар солишгүй эрдэнэ болсон миний дүү заавал эдгэж хийморлог хөлгийнхөө торгон жолоог төрийн наадамдаа өргөж явах болтугай.
Tsoomii хэзээ бичсэн: 20:21, 2007-08-06 | |
Сэтгэгдэл
үнэн дээ. хүний амь үнэгүйдээд байгаагийн хамгийн тод жишээ. тэр тусмаа хүүхдийнх...
freedom (зочин) хэзээ бичсэн: 20:52, 2007-08-02 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 272-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг