ЭРХЭМ БЛОГЧИДОО ТҮР БАЯРТАЙ
2007-05-21,13:52
Та нарын бичлэгүүдийг уншиж, санал бодлоо солилцоход дандаа сайхан байдаг шүү. Гэхдээ найз нь хүүгээ аваад 10 хоног Багануур явахаар боллоо. Ээж маань өнөөдөр Багануураас ирээд. Ээжийгээ ямар их санаа вэ? Бараг л уйлах шахлаа. Тэгээд л жаахан охин шиг ээжийгээ хормойдоод хамт явъя гэж гуйгаад л явахаар боллоо. Тэндээс ирээд сонин содон зүйлээ бүгдийг нь гараа эцтэл бичнээ. Харин өдөр болгон уншдаг олон олн бичлэгүүд, сонин содон мэдээлэл, бас та нарыг санах байх даа. Ямартаа ч арав хоног их хотын чимээ шуугианаас холдож, ээжийнхээ гарын цай хоолыг идэж уугаад, аавдаа эрхлэж өөрийгөө жаахан сэргээмээр байна. Эргээд ирэхэд уншиж барамгүй олон бичлэгүүд овоорсон байх байх даа. Та нартаа амжилт хүсье.
бичсэн: gereltuya төрөл: |
(4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 715 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:


Сэтгэгдэл
Eej aavdaa erhelne gej bodson chin chamd ataarhchlaa. za sain erhelj avaarai lol

Сэтгэгдэл
10 хоног урт хугацаа байна шүү. бараг хүүхэд гаргаж амжих хугацаа байнашд. Багануураас нэтэд орж байгаарай. Бид бас санана шүү.
