Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
654414 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 291-р хуудас. | дараах >>

Дахиад л хүлээсээр...

2007-05-20,14:02

Заримдаа хэн нэгнийг хүлээхээс залхах шиг. Нөхөр маань жилийн дөрвөн улиралд хээрээр гэр, хэцээр дэр хийдэг геодезийн инженжр хүн. Дуртай ажлаа хийхээр байярлаад явж байгаа хүнийг хориод цагдаад байх хүсэл надад байхгүй. Гэр бүлтэйгээ хамт байхаас гадна хүн дуртай зүйлээ хийж байхдаа л жаргалтай байдаг гэж би боддог. Нөхөр маань ч намайг ойлгодог. Тэмдэглэлийн дэвтэр, сайхан үзэг, эсвэл блог. Энэ бүхэн минийхамгийн дуртай зүйлс. Сайхан амьдралыг магтмаар, заримдаа гомдон шанлаж уйлахдаа юм бичээд суух шиг сайхан зүйл минийхувьд байхгүй. Өглөө хүү, охин хоёроо үнсээд аав нь удахгүй ирнээ, юу захих вэ? гээд гарах тэр үеэс л миний хүлээлт эхлэдэг. -н сарын 20-нд Улаанбаатараас Хөвсгөл аймагруу томилолтоор явлаа. Харин 6-р сарын 15-нд томилолтоо дуусгаад ирнэ. Эхэндээ хүлээх хэцүү байсан. Харин одоо дасчихаж. Тэгээд ч 2 хүүэдтэйгээ уйдах завгүй байх юм. Гэвч шинэ жил, мартын 8-н, хүүхдийн баяр, хүүхдүүдийнхээ төрсөн өдөр гээд гэр бүлээрээ байх ёстой ихэнх баяраар бид 3 гурвуулахнаа аавыгаа хүлээгээд баярлаад өнгөрөөдөг. Найзууд маань, ойр дотныхон маань хэцүү бишүү? гэж надаас асуудаг. Ажлаа хийж, ар гэрээ авч явах үүргийг өөртөө хүлээгээд дуртай ажлаа хийгээд биднийгээ санаад эргээд ирэхэд нь уруу дорой царайлчихалгүй, хүүхдүүдээ өвтгөчихөлгүй, амьдралаа, гэр орноо айлын дайтай авч явах нь миний үүрэг, тэр нэг их хэцүү зүйл биш гэж би хувьдаа боддог. Ямар хэцүү юм бэ? гэж шантрах, дандаа алга болчих юм гэж гомдоллох үе надад гардаг. Гэсэн ч энэ бүхэн тийм ч дэвэргээд амьдралд хөл алдаад байхаар зүйл биш л дээ. Он цаг өөрийнхөөрөө урсаж байхад би ч нөхөр маань ч хүүхдүүд маань ч өөрийнхөө дуртай юмыг хийж, гэр бүлийнхээ өмнө хариуцлагаа ухамсарлан зүтгэх л учиртай. Чамайг үдэх бүртээ хүлээлтээр дүүрэн үлдэж, чамайг тосох бүртээ аз жаргалыг олж авдаг. Чамдаал би хайртай. Хүлээх гэдэг заримдаа жаргал, харин заримдаа...

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 595 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
тиймээ хүн болгонд л янз бүр байх юм... зарим нь хэт удаан хамт байгаад залхаж байна гэж ярих ч хүн зөндөө байдаг... залхах нь ч хаашаа юм.. юм болгон л хоёр талтай юм даа. Ямартай ч мундаг юмаа. Нөхөр чинь ч гэсэн ийм сайхан эхнэртэй азтай хүн юм. Тиймээ эр хүнийг ойлгож байж л аз жаргалтай байдаг гэдэг үг байдаг байхаа тээ. Архидаж согтуураад эхнэр, хүүхдүүдээ зовоодог нэг нь байна, бас салаад олон хүүхэдтэй эхнэрээ хаяад яваа нь ч байна. Харин хүлээгээд, хүлээлгээд тэр гэр бүлийн, хайрын аз жаргал, гашуун нясууныг мэдэрч байгаа нь л амьдрал юмуу даа..
Чи өвдөлтийг мэдэрч байна уу. тэгвэл чи амьд байна гэсэн үг гэж нэг үг бас сонсож байсан...
За тэгээд нөхөр чинь их гадуур явдаг бол хүүхдүүдээ хүмүүжүүлэх, гэр орноо өнгөтэй өөдтэй байлгах гээд их хариуцлагатай тулдаг байх даа...
dvd хэзээ бичсэн: 18:09, 2007-05-20 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 291-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг