Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649318 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 296-р хуудас. | дараах >>

Р.Чойном - Бяцхан сургаал-3

2007-05-19,19:33

.Булаг усны цутгалан сөргөж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгvй.
Бузрын нvх уруу өөрийгөө өөрөө тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр төрдөггvй,
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй.
Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бvхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
өрөөл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла
өвөр тvрий хоосон бол шалигийн зvйлс бvv шохоорх!
өр зээл ихтэй бол нэгэн газар бvv суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бvхний тvрvvнд унахын эрдмийг бvv vзvvл!
Аяган дахиа хоословч л лонхон дахиа хоослолгvй
Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бvv яар!
Энэ шөнө өнгөрөвч ертөнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи
Авдар савыг иь хоослоод бvгдийг нь авахгvйн учир
Аль! гэсний нь зоргоор хvнд юмаа өгөхдөө чи
Ар талд нь бас өөрт vлдээхээн бод!
өөрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла!
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь vгvй хvvхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!
өөрөө цадах тусмаа өлөн хvнийг өрөвд!
өлсөх цагтаа харин цатгаланд бvv хонзогно!
өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв!
өөрөө тостой бол харин өнгөтөөс бvv дөл!
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань,
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж, бие vхдэгийг бvv март!

 

бичсэн: gereltuya төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 852 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 296-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг