ОЮУНТАН
2007-04-08,13:21
Хөл хөөр үл тасрах оюутны хотхонд би амьдардаг. Энд аль хэзээнээс амьдарч, хэзээд эндээс нүүхгүй юм шиг сонин мэдрэмж үе үехэн төрдөг. Хавар болохоор энд урьд урьдынхаас илүү сайхан байдаг ч заримдаа бүр залхаж үхмээр... Хос хосоороо алхах залуус, цонхны доороос нэгнээ дуудах хөвгүүд, жижигхэн талбай дээрээ хөлсөө дуслуулан сагс тоглох тэднийг харахаар эргээд оюутан болохыг эрхгүй хүсэх юм. Түрүүн яагаад залхаж үхмээр гэж бичсэн гээч? Ерөнхийдөө үдэш болохоор энд сайнаасаа саар нь илүү харагдаад байдаг юм. Хоёр хөл дээрээ тогтож ядах 20 ч хүрээгүй банди нар, хажуугийн байшингийн булан руу хээвнэг сарих залуус, янжуур зуучихаад архи сэнгэнүүлэх цэцэгэн охид. Уул нь оюутан гэдэг үг чинь ОЮУНТАН гэсэн үгнээс гаралтай гэсэн шүү. Харин бид чинь оюунтан байж чадахгүй л байна уу даа. Чадаж байгаа нэг хэсгийг нь энд тооцохгүй байж болох ч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн тэд ч бас муу нэр зүүх болдог. 21-р зууны залуус, эх орноо авч явах ирээдүйн эзэн, гээд лөөрсдийгөө бид өргөмжлөх дуртай. Гэхдээ хогоо цонхоороо шидлэж биш хогийн саванд хийж сурах, номын сангийнхаа номыг урж биш уншиж сурах, өөрөө өөрийгөө дайчлах гээд л бидэнд сурах зүйл зөндөө байна. Нэг л өдөр бид эжж аав шигээ эх орноо нуруун дээрээ үүрч, үр хүүхдийнхээ төлөө зүтгэх болно. Тэр цагт сайн мэргэжилтэн, боловсон хүчин байхаас гадна сайн аав ээж, сайн иргэн байх хэрэгтэй болов уу? Байрны цэвэрлэгч өдөржин 4 давхар байшингийн шалын арчиж 00-г цэвэрлэдэг. Тэр байранд амьдарч байгаагийнхаа хувьд цэвэрхэн байх, хүний хөдөлмөрийг хүндэтгэх нь хүний өөрийн ухамсрын асуудал л даа. Зарим залуус нус шүлсээ харсаар байтал коридорт хэнэг ч үгүй хаяна. Ээж нь тэр шалыг угаадаг байсан бол тэгэх байсан уу? Бодоод үзэхэд илүүдэхгүй л асуудал. Цэвэрлэгч ч гэсэн хүн. Амьдрах гэж ядаж яваа нэгэн. Бид хүнийг хүний ёсоор харж хайрлаж, хөдөлмөрийг нь хүндэтгэж үзэх нь зүй ёсны хэрэг. Оюутан залуус минь та бид эх орныхоо, ээж аавынхаа өмнө хариуцлага хүлээгээд өөрийнхөө ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө сурч болвсорч байгаа хүмүүс. Одоонооч бүгдээрээ жижиг гэлтгүй зүйлд хариуцлага хүлээж суръя. Сурсан бүхэн эрдэм гэдэг дээ.
бичсэн: gereltuya төрөл: |
(5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 937 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сэтгэгдэл
би нэг удаа гудамжинд нусаа нийж байгаа залууд заваан юм гэж хэлээд зодуулах дөхсөн. тэгээл гудамжинд хог хаяж байгаа жижигхэн хүүхдэд хүртэл хогоо битий хая гэхэд хүлээж авдаггүй юм до.
lazulum хэзээ бичсэн: 09:10, 2007-04-11 | |
Сэтгэгдэл
Minii tsag
Энэ миний орон зай. Хэнээс ч, юунаас ч үл хамааран өөрийнхөөрөө байх миний орон зай.
========================================
oron zai, tsag edriin tuhai meddeg bol turshagaasaa huvaaltsaj bgaarai za. Bi ene talaar der ued heden nomnoos unshij bsan bolovch bugdiig ni hooltoigoo holiod idchihsen bna.
Зочин хэзээ бичсэн: 02:03, 2007-04-09 | |
Сэтгэгдэл
Sursan buhen erdem, erdem bol chadvaryn tulhuur gedeg sht, xexe
Зочин хэзээ бичсэн: 01:42, 2007-04-09 | |
Сэтгэгдэл
Minii bodloor ug ni uhamsar, hariutslaga, soyol, biy daah chadvar... gej yu baidag ve? ene yuunaas hamaaraltai ve? eniig herhen bii bolgodog ve ? gedeg talaas ni bichsen bol deer baisan yum shig.
Зочин хэзээ бичсэн: 01:40, 2007-04-09 | |
Сэтгэгдэл
олон нийтийн газар биеэ зөв авч явах ч том соёл юм шиг байгаамаа, энэ бүхэн хүмүүжлийнх байх гэж боддийн, өөрсдөө тийм юм чинь хүүхдүүд нь бас тийм болно, тэхээр цэцэрлэг сургуулиудад энэ талаар арга хэмжээ авч, зөв үзэл бодол төлөвшүүлэх хэрэгтэйм болов уу.
Friska хэзээ бичсэн: 19:56, 2007-04-08 | |