Андууддаа талархая
2009-09-10,10:46
Намрын налгар шар өдрүүд эхэлж хэн хүнгүй л ажил алба гээд завгүй байх шиг. Би ч завтай гэхэд хаашаа ийн, завгүй гэхэд ч хаашаа ийн яваад л байна. Амьдрал сайхан шүү дээ. Өөртөө хэлээд л тэр үгэндээ итгээд л өөрийнхөөрөө гүйж явна. Ингээд эрхэм нөхдөд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх гээд л... Дэндүү удчихлаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж сайхан үг бий. Яг цагаа тулахаар хэнээс тусламж гуйхаа мэдэхгүй пааникт орчихдог юм байна лээ. ТЭр л үед блог гэсэн энэ орон зай, тэнд танилцсан та нарыгаа хамгийн түрүүн санах юм. МАгадгүй сэтгэлийг чинь тэмтэрч мэдэрсэн болоод тэр байх. Арван жил, их сургуулийн, ажил төрлийн холбоотой найз гэсэн хүмүүс өчнөөн байдаг ч та нар сэтгэлд хамгийн ойр байх юм. Сандарч тэвдэж явахад сэтгэл санаа, мөнгө төгрөгөөр тусалсан, хэд хоног сураггүй алга болчихлоо гээд сэтгэлээ зовоосон, чилээсэн, эргээд ирэхэд хацар дээр шоп хийтэл үнссэн, мэнд яваад ирсэн бол болоо доо гэж хэлсэн, амьд уу гэж блогоор маань зочилсон та нартаа баярлалаа. Би энэ хорвоогийн хамгийн баян, хамгийн жаргалтай эмэгтэй... Надад ийм сайхан найзуудыг бэлэглэсэн БЛОГМН-дээ баярлалаа.
Сэтгэл даарсан өдрүүдэд андын сэтгэлээр дулаацуулсан
Сэмхэн шүүрс алдахад алзахгүй ээ гэж тайтгаруулсан
Хатуудаа хатуу амьдралд нөмөр нөөлөг болсон
Халуун сэтгэлт андууд БЛОГМН-д байдаг
Инээд хөөр, итгэл сэтгэл бидний зүрхэнд бий
Элэгсэг зан, найрсаг гар та нарынх
Итгэл, сэтгэл, дулаан бүлээн бүхнээр
Энэ талбар дандаа цалгиж байдаг...
Сэтгэл даарсан өдрүүдэд андын сэтгэлээр дулаацуулсан
Сэмхэн шүүрс алдахад алзахгүй ээ гэж тайтгаруулсан
Хатуудаа хатуу амьдралд нөмөр нөөлөг болсон
Халуун сэтгэлт андууд БЛОГМН-д байдаг
Инээд хөөр, итгэл сэтгэл бидний зүрхэнд бий
Элэгсэг зан, найрсаг гар та нарынх
Итгэл, сэтгэл, дулаан бүлээн бүхнээр
Энэ талбар дандаа цалгиж байдаг...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Ингэж үнэлж байгаад тань талархая. Итгэлийг чинь алдахгүйг хичээнээ Дадидо.
gereltuya хэзээ бичсэн: 14:20, 2009-09-20 | |
чамайг амьдралын хэр баргийн юманд сөхрөхгүй хүн гэж боддог шүү.
dadido хэзээ бичсэн: 11:39, 2009-09-20 | |
Өө юм юм л болоод байна даа хө Дадидо. Гэхдээ одоо ямартаа ч их хямарлыг даван туулах эрч хүчтэй болчихоод байна. Тэгээд та нөхөддөө талархалаа илэрхийлж байгаа ухаан нь энэ.
gereltuya хэзээ бичсэн: 21:52, 2009-09-17 | |
нэрээ мартчиж дадидо
Зочин хэзээ бичсэн: 21:09, 2009-09-17 | |
юу болоов хэд хоног мессенжерт блогт байхгүй байхаар чинь гайхаад л байлаа
Зочин хэзээ бичсэн: 21:06, 2009-09-17 | |
Зүгээр дээ Мелоди. Туслая гэсэн сэтгэл чинь л байхад надаа болоо. Би, би бишээ бид ийм сайхан нөхөрлөж чадаж байгаад л баярлах байна. Харин зочин минь нэрээрээ ороод иркү дээ. Хэнийн бол гэж оньсого таах ингэж зүдэрчий шд. Би гуниглахгүй ээ. Надад гуниг зохидоггүй юм гэсэн. Өглөөхөн сэтгэл нээх муухай байсын. Харин одоо найс найс бас дахин найс
gereltuya хэзээ бичсэн: 19:23, 2009-09-17 | |
Chadah l yum bval
Gerlee shig ohind tuslahad bol beleen.
Hamgiin gol ni aimaar zov sanaatai ohin.
Gerlee bitgii gunij bariad yzan byr bolood baigaarai,
Hamgiin gol ni aimaar zov sanaatai ohin.
Gerlee bitgii gunij bariad yzan byr bolood baigaarai,
Зочин хэзээ бичсэн: 16:17, 2009-09-17 | |
Hi Gerelee,naiz ni chamd ter odor tusalj chadaaguid uuchlaarai. Ayalalaas irenguutee eh ornii omnod hil ruu shahuu ilgeelt avsan hund uneheer tsag zav maruuhan, bachimduuhan bsan yum shuu. Odoo tegeed end irchiheed bas l galzuurahad gants huruu dutuu ajillasaar l bna daa. 11 sard UB oroh baih, ter ued ta hedteigee zaaval uulzanaa. Ta nar ch nadad neleed shuumjleltei handaj bgaa bolov uu gej emzegleh suuna. Naiz n gehdee arga buyu l iim hachin amdralaar amdarch ch bgaa yum shig amdraagui ch yum shig orshij bna.
Melody хэзээ бичсэн: 21:21, 2009-09-12 | |
Эрхэм нөхдөд дахин талархая
gereltuya хэзээ бичсэн: 11:58, 2009-09-11 | |
he he
obodiin helsniig l davtiidaa oor heleh yum alga he he
arius хэзээ бичсэн: 19:23, 2009-09-10 | |
dao хэзээ бичсэн: 17:07, 2009-09-10 | |
үнсхэн минь дээ. дэм дэмээрээ дээс эрчиндээ гээд нэг сайхан үг байнаа байна. нэг нь ч гэсэн сэтгэл нь тэнийж байвал болоо доо
director хэзээ бичсэн: 16:53, 2009-09-10 | |
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 13:08, 2009-09-10 | |
hehehe
huurhuniisht ene negiim
Obdoo (зочин) хэзээ бичсэн: 11:00, 2009-09-10 | |