Ах дүү дөрөв
2009-08-21,09:44
Эртээ урьдын цагт биш энэ манай үед ах дүү дөрөв амьдран суудаг байжээ. Их ах нь улаан, удаах нь цэнхэр, түүний дараах нь ногоон, отгон дүү нь шар. Том гурав нь эрэмгий түрэмгийгээрээ алдартай, энд тэндхийн гаруудтай сүлбээтэй, хурааж хумисан хөрөнгө ихтэй, худуутай зүйлийг чамлахааргүй хийчдэг, эвсэж нэгдэж байгаад отгон дүүгээ шоглочихдог эвгүй гарууд юмсанжээ. Отгон дүү нь нэг удаа олонд тустай үйл хийе гэж олон хүмүүстэй уулзаж, санаа оноог нь цуглуулаад, бодож санаж байгаад, насаар бага ч гэлээ нарийн арга сэдээд ах нарын хийгээгүйг амжаад хийчихэж гэнээ. Угийн шазруун ах нар нь уурандаа дэлбэрэх шахаж, эвсэж нийлж байгаад энэ мууг цааш нь харуулъя гээд шөнө дундын цагаар уулгалан дайр, ухамсрын шанаа өгч гэнэ. Маргааш өглөө нь ард түмэн магад Шарыг санаж гэнэ. Учир явдал юунд вэ? Улаан, цэнхэр, шар гурав л учрыг нь олчих шиг боллоо гээд хардаж сэрдэж байтал харин тэд өөрсдөө баатрын дүрээр гарч ирээд баахан шалтаг тоочиж гэнэ. Тэр муу шар чинь өөрөө тэнэгтээ биз дээ ер нь. Дөрвүүлээ нийлээд баяжих дөнгүүр аргыг маань дэмжихгүй, шударгаар өрсөлдөх биш шунаж амьдрах хуулийг умартаад, ах нарын үгийг ч тоохгүй том толгойлоод байхад бид одоо яах вэ гээд л биеэ өмөөрч гарав. Шар хэдийгээр балбуулсан ч бууж өгөлгүйгээр олны өмнө гарч ирээд онцгой чангаар хэлж гэнэ. Ах нар маань уул нь гавъяатай ч аргагүй л аминч хүмүүс. Эцэг өөртэй бидний санаа ингээд заримдаа зөрдөг юм. Тэд бүгдээрээ олсон зөөснөө эцгийнхээ нутаг руу зөөдөг. Энд гэх сэтгэлгүй болохоор эргээд та нар тэдэнд сонин биш гээд л үнэн нүүр царайг нь үгээрээ хэлсэн ажээ. Энэ бүхнийг сонссон ихэнх хүмүүс шарыг дагаад үзье гээд санаа нийлсэн гэнэ шүү.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Док: Баярлалаа. Энэ хэрүүл тасраад л хүмүүсийн сэтгэл хөдлөл арилчихав бололтой. Би ч нэг сайхан нартай өдөр Жи мобайлтай болно гэжийсэн яасан. Одоо ногооноотой найз болчихсон тууж явна.

Док
Сээгий унших хүртлээ улаан нь ХУ нам, цэнхэр нь Ардчилагчдын нам... гээл тааварлаад сууж байсан чинь тэр "алим гэдэг бөөрөнхий"-гөөс шаааал өөр юм байдийн. хэхэ, сайхан бичжээ.

Яам тамгын газруудаар Жи мобайлын номер үнэгүй тараж байгаа сурагтай. Тэнд байдаг хүн байвал ганц дугаар олоод өгөөч


Захирал авхай санал нэг байна.

Үнэндээ бол шар чинь манай Монголоос төрж гарсан анхны хүү нь юм байгаам ш д. Бусад 3-нх нь эцгүүд нь дандаа тариачин гаралтай Хан үндэстэгнүүд юм чинь.. Өөрсдийгөө дэмжинэ үү гэхээс овоохон шийртэй гарч ирж байгаа ганц дайчинг дарамталж, зовоож, хааж боож, чимхэж, түлхэж байгаад шахан гаргах гэжийн.


Тийм Жи84-өө. Ойрын үед мессэнжэрээс нисээд байсан юмнууд. Гэхдээ би санал нэг байгаа л даа.

ene sedewlesen ym shigee bodit amidralaas, orshin bui oron gazraasaa oirhonoos,...

Хэ хэ Тара харин тэхх. Жи мобайлын фанат болоодугаам.

uuh Гэрэлээ
үүрэн холбооны операторуудтай л холбоотой байсан юмуу?? G-Mobile-шар??
Би одоо улс төр, нам мамын тухай юмуу, надад хамаа бхгүй гээд бодож суужийлаа ш д.
үүрэн холбооны операторуудтай л холбоотой байсан юмуу?? G-Mobile-шар??
Би одоо улс төр, нам мамын тухай юмуу, надад хамаа бхгүй гээд бодож суужийлаа ш д.

Ойрдоо дүү нар Багануураас ирэх гээд "Миний дөө" гэдэг үг амнаас салахаа больчлоо. Дао ойлгоо явчаарай.

Тийшд миний дөө.

balaien ulaan ni ugasa tenege

Дао миний дөөө энэ чинь болуул ихээ гүн ухааны агуулгатайм шд. Хэ хэ үүрэн холбооны операторуудтай л холбоотой юмшд.

yuni tuxai yum be

ulaan ungu er ni demii

