Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649211 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 31-р хуудас. | дараах >>

Миний хайртай эрчүүд

2009-06-18,16:34
Өглөөнөөс эхлээд хайртай залуучуудынхаа тухай бичих гээд амжихгүй байлаа. Хүү маань өнөөдөр өвөө эмээтэйгээ хамт ирсээн. Энэ хорвоо дээр хамгийн хайртай эр хүн бол миний хүү. Хайрлахгүй байхын аргагүй. Харахад жаахан ч гэсэн хажууд байгааг нь мэдрэхээр хан уул шиг нөмөртэй санагддаг. Болдог бол гэрээсээ өнөөдөр гармааргүй л байлаа. Даанч ажил их байхад. Хүүгийнхээ тухай бичие гээд сууж байтал утас дуугарчийна. Гэрээс залгаж байнаа. "Ээжээ цагдаагийн машин, дуугардаг буу аваад хурдан ирээрэй" гээд л... Хоолой нь хүртэл цангинаад сэргэлэн зулзага шүү. Ажлаасаа гэрлүүгээ ингэж яарснаа сүүлийн үед огт санахгүй байна. Хачин сайхан мэдрэмж. Гуруун настаймаа миний хүү, нялх юм. Гэсэн ч энэ гэртээ цорын ганц эр хүн нь. Оройдоо залаад бурхан шиг шүтээд байхаас өөр яахав. Надаа ерөөлөөр ирсэн хүү минь. Төрөхдөө хүртэл тэгтлээ их өвтгөж намайг зовоогоогүй юм. Гүргэр тэвчээртэй, зөрүүд... Яг л миний жижигрүүлсэн хувилбар. Ингэж бодох сайхан байдын. Хүмүүс чамаас өөр байна этр гэж л байдын. Хүн болгон өөрийнхөө хүүхдийг хөөрхөн, сайхан, ухаантай гэж боддог. Яг л түүн шиг хүү минь надад, миний гэр бүлд хамгийн сайхан нь.
Аан бас нэг залуугийн тухай бичнээ гэж. Газар дээрх ганц дүү минь. Өнөөдөр их сургуулиа төгсөөд дипломоо гардаж авсан. Дүүгээрээ бахархаж байнаа. Биднийг жаахан байхад хүмүүс "Танай энэ эрхийн тэнэг юм сурахгүй" этр гэж ярьдаг байж билээ. Харин дүү маань сурсан. Сурах сурах бүүр сайн сурсан. Хоёр эгчтэй айлын ганц хүү гээд бид ч бөөцийлж хайраар өлгийдөж хүн болгосон. Тэр хайр дүүг минь хүний зэрэгт хүргэсэн гэж боддог. Эрх байна гэдэг тийм ч муу юм бишээ. Харин ч хийх гэснээ хийдэг, хэлэх гэснээ хэлдэг тийм хүн болж өссөн. Жаахан юм байж бас эхнэр хүүхэдтэй. Дажгүй ээ миний дүү. Амьдрал түүний минь өмнө хаалгаа дэлгэж байна. Хайртай шүү...


бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (19) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1020 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Тийм үг байдымуу? Би л лав мэдкүүм байна.
gereltuya хэзээ бичсэн: 11:29, 2009-06-25 | |
Цаг хугацаа өнгөрөх тусам дүү нар сэргэлэн бас хөөрхөн болоод байгаа ч гсн.
Ах нь унгаж дүү нь үнэртдэг гэдэг үг үйлчилсээр байгаа шд. хэхэ хэлээ гаргах /нээрээ тийм үг байдаг билүү/
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:53, 2009-06-24 | |
Одооны хүүхдүүд сэргэлэн нь дэндсэн мондинууд шүү. Өөлхөн өөлхөн тэврэлт
gereltuya хэзээ бичсэн: 09:11, 2009-06-24 | |
nadad gedg ug ih hereglejee, bi.
joohn bhda l nadad, nadaa gedg bsiin ярзайтал инээх
odoo ch tom bolsn yum alga l bna da улайх
galbaatar хэзээ бичсэн: 19:08, 2009-06-23 | |
3 nastai gunan baatar . . .

manai egch nadad neg udaa nadad handaj: chinii joooohn geed bga ene huuhed chini chmaas iluu sanaatai za gej bsiin,

deerh ug odoo barag jinhene utgaaraa uilchilj bga bha,
huuhduud ulam l sergelen boltson biz алга ташилт
galbaatar хэзээ бичсэн: 19:05, 2009-06-23 | |
Хэ хэ... Тийм шүү Мандахаа чамаар бас бахархадаг аа... Жоохон хүүхэд гэхэд байгал экологийн чиглэлээр үнэхээр сэтгэлээсээ ажиллаж байгаа болохоор чинь бахархахгүй байхын аргагүй. Блогоор дүүрэн бахархамаар бүсгүйчүүд бас залуучууд байдаг. Тээд та бүхний тухай нээх удахгүй нэг юм бинээ ингэж боджийгоо. тэврэлт
gereltuya хэзээ бичсэн: 09:32, 2009-06-23 | |
Хүүхэд ч хөөрхөн шүү. Гэрэлээ надаар бас бахархадагийн хахах. Энд бичээгүй л болохоос... rolling on the floor rolling on the floor rolling on the floor За тэр яахав хэдэн жилийн дараа эмгэн болоод явжийна гэхээр...
Энхмандах хэзээ бичсэн: 09:30, 2009-06-23 | |
Зочинд: Өөрөө хүүхэдтэй болчихоо хө. Хүнд атаархах хэрэггүй болно. Тээд ч хараад хайрлаад суухад сайхан. Сэтгэл өег.
ЗЭрэглээ: Баярлалаа
gereltuya хэзээ бичсэн: 14:40, 2009-06-19 | |
hoorhon hvv baina. happy
Зэрэглээ хэзээ бичсэн: 13:21, 2009-06-19 | |
ёооноо, бүүр атаархчлаа big grin
Зочин хэзээ бичсэн: 13:12, 2009-06-19 | |
Гишүүтэд: Тиймээ миний хайрладаг эрчүүд хамгийн мундаг нь. Истой байдаг чадлаараа онгиров
Жигүүрт: Миний хүү угаасаа төрөлхийн баатар. Дахин онгиров.
Фрискад: Тиймээ хөөрхөн. Дахиад л онгиров. big grin
gereltuya хэзээ бичсэн: 13:03, 2009-06-19 | |
хөөрхиймаа
friska (зочин) хэзээ бичсэн: 12:07, 2009-06-19 | |
Багадаа 3наст Гунан улаан баатар гээд уншдаг байж билээ. Танай хүү баатар болноо. хэхэ.


Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:24, 2009-06-19 | |
surhii erchuudtei yum aa. amjilt huseye!
Gishuut хэзээ бичсэн: 10:02, 2009-06-19 | |
Баярлалаа бүгдэд нь. love struck
gereltuya хэзээ бичсэн: 08:52, 2009-06-19 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 31-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг