Өөрчлөлт...
2009-05-25,08:28
Өчдөр Багануураас нэлээд орой ирсэн тул санал хураах байр хаахаас өмнө амжиж саналаа өгөх гэж хэрэндээ бас бажгадав. Өглөө зургаа өнгөрөөж сэрчихээд Ийглийн мэдээгээр Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай сонсов. Сонгуулийн өмнө хоёр чавганц уралдаад нэг нь түрүүлнэ, хэн хэнээсээ дээрдэх юм алга, гэхдээ Н.Энхбаярыг өөрчлөөд үзвэл... гэсэн бодол надад байсан. Гэхдээ сонгуулийн хэсгийн болон нутаг дэвсгэрийн хороо тэр чигээрээ Н.Энхбаярын талд ажиллах учир урьд урьдны сонгуулиудтай адил луйвардаад л Н.Энхбаяр ялах байх гэж таамаглаж байв. Зиа тээд гэрээсээ гараад ажлын зүг такси хөлөглөв. Таксины жолооч ах инээд алдаад л... За тэгээд шинэ ерөнхийлөгчтэй болж байх шив гээд сэтгэл хангалуун инээж байхым. Би ч харин тиймээ... гээд нэг их зүйл ярьсангүй. Харин ажлын ойролцоо байх ТҮЦ-нээс кофе авах зуур худалдагч залуу "Эгч сонгуульд хэнийг дэмжсэн бэ?" гэснээ намайг хариу хэлэхийн завгүй "Нэг л юм хүлээж байсан юм шиг... Элбэгээ ялсан гэнэ" гэж нэг амьсгаагаар хэлээд тааламжтай инээд алдав.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Тиймээ Дадидо буруудаагүй байх гэж итгэж, найдаж байна.

бидний сонголт буруудаагүй ээ. Одоо шинэ үе эхэлж байна

Тиймээ, ганц Ерөнхийлөгч юу хийж чадахын. Гэхдээ хүмүүс өөрчлөгдөнө, өөрчлөлт гэж мессэнжэрийнхээ статус дээр бичсэнийг харуул ядаж л сэтгэл зүйлд нь өөрчлөлт гарч байнадаг. Магадгүй хүмүүс өөрсдөө өөрчлөгдөөд эхлүүл...

Одоо Эбээ хүүгийн хийх эхний алхам бол 7 сарын нэгний үйл явдалаар хэлмэгдээд Ганцад байгаа залуусыг зарлигдан суллуулах.
Ард түмэн тэр үйл явдалаас болоод МАХН намд итгэл алдарсан бололтой.
ЖИЧ: Онигоо.
Сонгуулийн хорооны өмнө 2 өвөө ярьжийнэ. Ингэхэд чи хэнд нь өгөхийн бээ. аль ч ялгаагүй шдээ. миний монголын хүүхдүүд л байна даг.
гэтэл нөгөө өвгөн. тэр ч тиймээ. Гэхдээ хийдэгийг нь харвал нэгэн нь Хулгайч, нөгөө нь Худалч юм шиг байгаам гэхэд анхны өвгөн. Өө тэгвэл хулгайж чаддаг нь өгдөгийм үү. Ядаж л юм хийж чаддаг хүн байна гэсэн гэнээ.
Одоо харах л үлдлээ. Хэлсэн ярьсан нь ажил болдог эсэхийг.
Гэхдээ л ганц ерөнхийлөгч юу хийж чадах вээ дээ.Энэ монголд гсн гутарсан нэг бодол дагаад байхийн...

Сүхбаатарын талбайд 15 цагаас Ардчилал ялсаны баяр болно, хүрэлцэн ирнэ үү,

Хүүгийн хэлээд байгаа яг үнэн. Энхбаяр л биш бол хэн ч байсан яахав... Ийм л сонголт байсан.

Энхбаярын эсрэг, "хаант" коммунизмын эсрэг санал өгсөн
Хаантай байснаас чөтгөр ч байсан яахав Энхбаяр л биш бол гэсэн сонголт өгсөн. Зөвдсөн буруудсан эсэхийг цаг хугацаа л харуулах биз дээ. Одоо хүн бүр чадах чинээгээрээ ажиллаж хөдөлмөрлөөд л явах хэрэгтэй байх даа.

Ямартаа ч хэн нэгнийг эрх мэдлийн суудалд үүрд хаддаггүй, өөрчилж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа. Элбэгээ энэ итгэлийг алдвал өөрөө ч бас өөрчлөгдөнө шүү дээ...

http://news.gogo.mn/r/54242
харамсах нэг нь харамсж л байг харин энхбаяраас илүү дээр сонголт гэж байдгы гэж би боджийн.
харамсах нэг нь харамсж л байг харин энхбаяраас илүү дээр сонголт гэж байдгы гэж би боджийн.

Яана тийм онгироо аархуу хүн одоо миний ерөнхийлөгч болж байгаа юмуу ямар сонин жигтэй мэдрэмж вэ, сонгууль өгөөгүй мань мэтээс л боллоо

Haramsal
Namaig Gurragchaa gedeg
Ta herwee Elbegeegiin talaar oor bodoltoi bolwolnadruu msg bicheerei
Ene tiim ch zow songolt bolj chadaagui gedgiig tsag hugatsaa haruulah baih l daa
guree1998@chinggis.com
Ta herwee Elbegeegiin talaar oor bodoltoi bolwolnadruu msg bicheerei
Ene tiim ch zow songolt bolj chadaagui gedgiig tsag hugatsaa haruulah baih l daa
guree1998@chinggis.com

сайхан байна. элбэгээ хүү энэ их хүлээлтийг мэдэрч байгаа болов уу

үнэхээр сайхан байна...