Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
654414 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 45-р хуудас. | дараах >>

Дайны хажуугаар дажин гэж...

2009-04-16,13:44

Дайны хажуугаар дажин гэж хямрал мямрал яана гэж байхад таван настай охины маань цэцэрлэг төгсөлтийн баяр хийнэ, хүүхэд бүрээс 35000 төгрөг хураана гэж мэдрэл хөдөлгөв. Нэгдүгээр сараас хойш хоолны мөнгө аваагүй болохоор ээж аавууд дургүйцэхгүй байх гэчихжээ бас. Би л лав дургүй байна. Хуруун чинээ хүүхэд юу идэж уухаараа нэг өдрийн дотор 35000-г залгидийн. Манай охины анги л гэхэд 34 хүүхэдтэй. Үржүүлээд үз дээ. Нэг сая хоёр зуун мянган төгрөг. Надад бол тэгж хөл хөөрцөг болгоод байх хэрэггүй юм шиг санагддаг. Өдөр тутмын хэрэгцээнийхээ мөнгийг яая гэж байхад юун гуч, дөчин мянга вэ? Тэгээд ямар хүүхдээ ганцааранг нь бүлтийлгээд оруулахгүй гэлтэй биш. Аан тийм ам нээвэл уушги нээ гэдэг байхаа. “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд танай хүүхэд орох гэж байгаа хувцас хийлгэнэ 20000 төгрөг өгөөрэй гэж байнаа саяхан. За за гээд өнгөрсийн. Тэгээд тэмцээн нь дуусахаар дурсгалтай юм авч болно гэсэн чинь “Үгүй шдээ. Цэцэрлэгийн хувцас. Зүгээр л тэмцээнд орохдоо прокатлах маягаар бүжгийнхээ багшаас авч байгаамаа” гэхийн. Цэцэрлэгийг нь төлөөлөөд орж байхад прокатлуулаад байхдаа ч яахав. Үнэн алиа юм аа. Засварын мөнгө, үлгэрийн номын фонд нэмнэ, ангидаа телевизорын суурь авна, ангийнхаа хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд ямар нэгэн шалтаг гаргаад сардаа 10-20 мянган төгрөгийг багш нар өлхөөн авчихаж байгаа юм. Насаараа тэр ангид хэвтэх гэж байгаа биш, гай л байна гээд хэлчихмээр сангддаг л даа. Гэхдээ хэл ам татлахаар багш нь охинд маань муухай хандах вий гэж бас айхын. Хоёр хүүхдээ, байр гэрлийн мөнгөө яая гэж байхад. Уул нь миний муу шар охин чинь авъяастай л даа. Би мөнгөгүй боломжгүй гээд юм юмнаас хоцроогоод байлтай биш гээд бодохын. Ядаж байхад хямрал энтр гээд мөнгөний боломж таарахгүй зовоож өгч байна даа. Гэхдээ яахав болно биз. Амьд хүн аргалнаа гэж.

 

бичсэн: gereltuya төрөл: Үзэл бодол | (32) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 795 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Надаас уучлалт гуйх юу байхав дээ Мелоди минь. Багш нарт ёс зүйн хэм хэмжээ гээч юм байхгүй шд. Үзэмжээрээ бүх зүйлд ханданан, бас хүүхдүүдийг үзэмжээрээ дүгнэнэ. Өөрсөддөө бэлэг авахаа хэзээ ч мартахгүй гээд л... Гэхдээ уулын мод урттай богинотой олон хүн сайнтай муутай. Бүгд тийм биш байхааэ. Мелоди шиг шударга, сайн багш олон байгаа байхаа... Харин надтай дандаа ёс зүйгүй хүнүүс нь таараад байгаа нь харамсалтай.
gereltuya хэзээ бичсэн: 12:47, 2009-05-25 | |
Би бас дараа жил 2 дүүгээ төгсөхөд яаж 200 мянга төлнөө тэр хонхны баярт нь. Миний өөрийн шавь нар 2006 онд төгсөхдөө хонхны баяраа 35000 төг төлөөд Хустайд жуулчны баазад амраад зэрлэг байгальд буга, тахь мэт амьтадыг нүдээрээ үзээд, Молцог элсэнд Хөгжилтэй буухиа зохиож бүх юм сайхан л байсан, унааны мөнгө энтр бүгд ороод шдээ, ширхэг архи пивгүй жинхэнэ л Хонхны баяр болсон. Гэтэл ирээд бусад ангийг сонсоход багш нар нь архийг нь тэнцүү хуваарилж өгсөн сурагтай байсан. Хамаг гол нь багш нарт л байгаа. 11 анги төгсөхөд тэр бага ангийн багшид 100, 200аар нь мөнгө өгөх ямар шаардлага байна? Тухайн үедээ мөнгөө аваад идсэн биз дээ. гэх мэт. одоо манай шавь нарын 8 төгссөний 5 жилийн ой болох гэж байна. Ангийн зөвлөлийн 5 хүүхэд нийлээд үзэсгэлэн гаргах, урилга тараах ажилд маань тусалж байна. Хүүхэд бүрт Дурсамжийн слайдшоутай CD бэлэглэхэд надаас 55 мянган төг гарч байна, тэглээ гээд нэг ч хүүхдээс би мөнгө нэхээгүй. Багш нар ийм л байх ёстой. Ихэнхи багш нар хуурамч новшнууд санагддаг юм.Уучлаарай Гэрлээ
Melody (зочин) хэзээ бичсэн: 12:12, 2009-05-25 | |
Алгаан тосон авсанд үнээр талархав.
gereltuya хэзээ бичсэн: 14:45, 2009-04-17 | |
xairtai gesen bichlegiig unshmar l.. sad
mess хэзээ бичсэн: 14:42, 2009-04-17 | |
hair setgeliig lagaan delgen ugtaj avav. suuliin bichlegiig n unshsan bogood mani bas neg yum bichsen shine bichleg gants naiziigaa sanaadaa hehe.

neet anduud bol odor bur shahm uulzaal oilgoj baigaazde te.
Зэрэглээ хэзээ бичсэн: 14:22, 2009-04-17 | |
Аан нээрээ Зэрэглээ миний найзын жагсаалтанд байдгүйм байна. Хэсэг гайхав. Тэгээд бүртгээд авчихсан байгаа. Хайр сэтгэлийг минь хүлээн аваарай. Сүүлийн бичлэгийг уншаарай, Зэрэглээ
gereltuya хэзээ бичсэн: 13:52, 2009-04-17 | |
Уул нь ч энэ удаа яахав гээд өнгөрөх тиймхэн л байна. Гэхдээ яахав. Үүнээс хойш түүнээс цааш бүүр тэр тооцоо энтрийг нь үзээд Зэрэглээгийн хэлдгээр дунд нь ороод явчнаа.
gereltuya хэзээ бичсэн: 13:51, 2009-04-17 | |
teheer ene udaad yaahav te. daraa daraagiin udaad bodoltoi baij mongo togrognii asuudal deer ooroo oroltsoj baival arai deer baih te. tehgui bol manaihan siimhii garuul zavashchih geel soninshd.
Зэрэглээ хэзээ бичсэн: 13:41, 2009-04-17 | |
Одоо хаашдаа өнгөрсөн. Мөнгө төгрөгийг нь өгөөд нэг талдаа багтчихсан. Дунд сургууль төгсөхийнх нь үед юм арай өөр болох байлгүй хэмээн найднам.
gereltuya хэзээ бичсэн: 13:30, 2009-04-17 | |
цэцэрлэг төгсөөд хонхны баяр хийжийн энтр гэхээр миний ухаан хүрэхээ байчдийн
dao хэзээ бичсэн: 13:28, 2009-04-17 | |
hai. yostoi soninshd. tsetserleg togsoj baigaa bizdee? dund surguuliin 10r angi togsoj baigaa ch bish. gerlee ter etseg ehiin zovlol geech yumand n hamragdaad yum-g dund n orood zohion baiguulku yaasiin. tsetserlegiin huuhduud togsoh bayaraa 35myanga gedeg chin tedend yuu iduulj uulgah gej baigaam bol hehe. arhi eter avhiim bish baigaadaa ugui bol huuhduuded ahadsan mongo baina. minii naiz dund n orool hamt bodoltsool zohion baiguulaad heleltsej yriltsaad baga mongo gargah sonirholtoi baigaa etseg ehchuudiig urialaad bosgood irkudee hehe.
Зэрэглээ хэзээ бичсэн: 13:25, 2009-04-17 | |
Сая дөнгөж мөнгийг нь аваачиж өгөөд ирлээ. Ямар ч байсан дараа долоо хоногийн лхагва гаригт хонхны баяр хийхийм байхаа.
gereltuya хэзээ бичсэн: 08:50, 2009-04-17 | |
Хэзээнээс манайхан гэртэй нэг нь гэрээ зарж цагаан сар хийсээр ирсэн гэсэн ер нь үүгээрээ манайхан их алдаж байгаа шүү айн. бөөн нэрэлхүү зан. Бөөн баяр л тэмдэглэсэн улс байхын. ер нь Гэрлээ минь үүнийг өнөөдрөөс чамаас эхэлж өөрчлөе тэр 35000-ийг нь бүү өг. 2 хүүхэдтэйгээ 35-аараа сайхан дураараа дургиач найзаа. тэгэхгүй бол тэр багш нар хүүхдүүдтэйгээ гэртээ чиний өгсөн мөнгөөр дураараа дургина шүү кеке
Allurer хэзээ бичсэн: 19:47, 2009-04-16 | |
монголын маань амьдрал тэр чигээрээ хошин шог чумчиг гүй чумчиг...
Gishuut хэзээ бичсэн: 17:46, 2009-04-16 | |
Чам шиг ингэж бодож байгаа эцэг эхчүүд зөндөө байгаа ш дээ. Санал гаргаач, бусад эцэг эхчүүдтэй нь яриад үз. Жишээ нь тэр төгсөлтийн баярт хүүхдүүд нь сурч мэдсэнээ ээж аавдаа үзүүлээд эцэг эх нь салат,хоол торт энэ тэр гэр гэрээсээ авчраад хүүхдүүдээ баярлуулаад болоош дээ.
Түүнээс гадна тэр хувцас хунар энэ тэр гэж мөнгө авдаг бол тэрийгээ багш нар нь нэг бүрчлэн юу юунд хэдэн төгрөг зарцуулсанаа тайлагнадаг байх ёстой ш дээ. Тийм дураараа юм гэж юу байхав.
Blessing Tara хэзээ бичсэн: 17:32, 2009-04-16 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 45-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг