Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
654412 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 47-р хуудас. | дараах >>

Уйлаад суугаа хүү минь урагшгүй хүн болно доо...

2009-04-14,15:02


Нөхөр бид хоёр нэг зүйл дээр санал нийлдэггүй юм. Хүүхдийг зодож, шийтгэж хүмүүжүүлэхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Харин нөхөр маань эрэгтэй хүүхдэд даруулга хэрэгтэй гээд дэмий зүйл дээр бүсээ бариад дайрдаг. Ажил ихтэй болохоороо хүүгээ хэнтэй, хаагуур, юу хийж явааг нь бараг мэддэггүй. Өсвөр насны хүү маань миний эзгүйд тамхи татаж байгаад аавдаа баригдчихаж. Орой гэртээ ирэхэд эгээ л дайн болчихсон аятай хамаг юм ундуй сундуй. Хүү маань өндөр халуунтай байсан. Хэдийгээр буруу зүйл хийсэн ч гэсэн ийм алхам хийсэнд нь гомддог. Хүүгийн маань буруу биш шүү дээ. Юу болох, болохгүй талаар ярилцаж байгаагүй, аав нь тамхи татдаг болохор эр хүн тамхи татах ёстой ч гэж ойлгосон юм билүү? Зөвхөн энэ биш л дээ. Нөхөр маань уурлахаараа “Чиний төлөө би ажил хийж байна. Чи ямар тэнэг новш вэ? Чамаас болж нэр нүүрээ барах нь” гээд сүржин загнадаг. Энэ хэвээрээ байвал миний хүү өөртөө итгэлгүй, хүний өөдөөс бодож санаснаа хэлж чаддаггүй өрөвдөлтэй хүн болох байх даа...

Ийм захиа ирсийн...

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (23) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 704 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Манай дүү бас нуугдаж байгаад баригдаад айсандаа ханцуйндаа хийгээд тэгээд ээж бас яг түймэр тавив гэж хэлж байсийн. Заримдаа зодож занчсанаас дуугай өнгөрөх, эсвэл нээх сүрхий хүлээж авах нь илүү том шийтгэл болдог шиг байгаан
gereltuya хэзээ бичсэн: 11:37, 2009-04-15 | |
зуслан дээр тамхи нууцаар татаж байсан чинь өвөө булан тойроод гараад ирэхээр нь сандарсандаа хармаандаа хийчихэж билээ. гэтэл өвөө явдаггүй. тэгээд:
-миний хүү хармаагаа цоолоод яах вэ. гаргаад тат аа. нууж татаж байгаад түймэр тавив даа гэж билээ.
тэрнээс хойш бүр арваа төгсч байж л дахиж тамхины бараа харсан даа
Gishuut хэзээ бичсэн: 11:31, 2009-04-15 | |
Итгэл урам өгч чадвал хүүхэд өөртөө итгэлтэй, өөдрөг, бас бусдыг хайрладаг хүн болох байх. Гэхдээ нэг жавтий хүртэхгүй бол... аан нээрээ буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу ч билүү нэг тийм үг байдаг санагдахын.
gereltuya хэзээ бичсэн: 11:04, 2009-04-15 | |
huuhded yamarch ued hairlaj baigaagaa medruulj osgovol ted enereh setgeltei boldog yum shig sanagddag.
Зэрэглээ хэзээ бичсэн: 09:20, 2009-04-15 | |
Зэрэглээтэй санал нэг л байна л даа. Гэхдээ би хоёр хүүхэдтэйгээ яг том хүнтэй ярьж байгаам шиг ярих дуртай. Яагаад манайхан том хүн том хүнтэйгээ ярьдаг, жижиг хүнтэй ярих ёсгүй гэж боддийн. Охины маань ангийн хүүхдүүд өглөө цэцэрлэг рүүгээ орохдоо янз янзын чихэр печень бариад ордог юм. Харин миний охин авахгүй гэдмиймаа. Аав нь ойр ойрхон хөдөө яваад ирэхээрээ хоёр хүүхдээ их эрхлүүлдэг байсан болохоор ааваараа авхуулах дуртай байсансан. Ааваараа хувцас хунар, тоглоом, чихэр боов авахуулах хачин дуртай байж... Харин одоо хүүхдүүдээ өрөвдөөд эрхлүүлээд байдаг болчихож. Гэхдээ хэмжээнээс нь ихдүүлэхгүй байхад л хангалттай гэж боддог шд. Итгэл хайр хосолсон айлд хүүхэд алд өсдөг Инээд хөөр цалгисан гэрт хүүхэд дэлэм өсдөг энтр гээд нэг шүлэг байдаг даа тэр ч аргагүй үнэн санагдаад байгаа.
gereltuya хэзээ бичсэн: 09:12, 2009-04-15 | |
uilah shahlaa. huuhdiig zagnaj zodoj humuujuulne gedeg buruu met bolovch yamartaa ch ah zahaa meddeg ahmad hunees emeedeg asuudag lavaldag asuudag bolgoson n deer. aav hun huugee barih n zov gevch bi neg zuiliig uneheer ul oilgodgii. yuuv geheer etseg ehchuud yuund huuhded mongonii tuhai helj zagnadag yum boldoo gej. mongo bol huniig daramtlaad baihaar zuil bish! etseg n ooroo ooriihoo toloo ooriihoo buteegeed bosgoj yavaa amidraliihaa toloo mongo heregtei tul tuunii toloo hodolmorloj yavaa tehed yuund huuheddee bi chinii toloo ajillaj baina gej tenegtediin tiim yum bol... yaah gej??? huuhed yamarch ued buruugui baidag gedegtei bi 100huvi sanal negddeg.
Зэрэглээ хэзээ бичсэн: 09:02, 2009-04-15 | |
Багануурт зургаан хүүхэд өвдсөн гэнэ. Цагаан сараас хойш хүүтэйгээ уулзаагүй юмсан. Энэ амралтын өдрүүдээр л хүү дээрээ очиж хононо доо. Санаж байна шүү хүүгээ
gereltuya хэзээ бичсэн: 16:49, 2009-04-14 | |
Юун гар хөлний амны өвчин болоо явчиваа.


Зассан: dao хэзээ: 2009-4-14 4:51 AM
dao хэзээ бичсэн: 16:48, 2009-04-14 | |
Уг нь өвөрхангайд байсий шд. Багануурт бас гарсийм уу. Яалтай билээ. Уг нь голомт энэ тэрээс нь холдуулж байхад явуулчихгүй. Манайхан дарга нарт нэг өөр жирийн ардад бас өөр хандахиймаа. яалтай билээ
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:45, 2009-04-14 | |
би бас санчий
dao хэзээ бичсэн: 16:45, 2009-04-14 | |
Ингэхээр л хүүтэйгээ хамт баймаар санагддагийн. Эрхлүүлж, тоглуулж, зэмлэж, хамтдаа тоглож... Ядаж байхад Багануурт гар хөл амны өвчин гараад хөл хорьчихсон гэнэ. Өчигдөр хүүгээ авчирч хэд хоноё гэсэн чадсангүй. Бүүр гомдолтой санагдаад байна. ЮМанд чинь бас зааг байж болноо доо. Өвдөөгүй гэдгийг нь эмчийн бичгээр магадалчихаад байхад онцгой байдлынхан бага насны хүүхдийг Багануураас гаргахгүй гэсэн байгаам даа. crying
gereltuya хэзээ бичсэн: 16:41, 2009-04-14 | |
хэхэ. Харин тиймээ. Хүү маань өнөөдөр 13 сартай болжийнэ. Тоглоомуудыг нь дээш нь тавьчихаар өөрөө авах гээд зүтгээд тэднийгээ нурааж нурааж  тэгээд сэтгэл нь ханаад яваад өгнө. Сүүлийн үед би тэр бүгдийг нь гарыг нь хүрэх газар тавьдаг болсон. Харин одоо бол хүү маань өөрөө тоглоомуудаа хураадаг болжийнэ. нэг иймэрхүүдүү. энэ хөвгүүдүү хэхэ
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:38, 2009-04-14 | |
Аахаан энэ ч бас дажгүй тактик байна шүү. Мэдэж байхад илүүдэхгүй л юм байна. ДАлд хийчихсэн чихрийг заавал авч идмээр санагддагсан. Харин ширээн дээрээ хэвтээд байвал хажуугаар нь тоохгүй гүйгээд л...
gereltuya хэзээ бичсэн: 16:23, 2009-04-14 | |
 Нэг таньдаг ах маань саяхан өөртөө тохиолдсон зүйлээ ярьсий. 8 настай хүү нь тамхийг сонирхоод байхлаар нь миний хүү аавтайгаа хамт тамхи татах уу гэсэн гэнэ. мэдээж хүү нь тэгий харин болохиймуу гээд болгоомжлон асуухаар нь бололгүй яахав гээд тэд нэг тамхи аваад блокон дээрээ гараад өнөөхөө асаагаад аав нь нэг сороод хүү нь бас сороод... тэгсэнээ хоёулаа хахаж цацаж ханиагаад...
Тэгэж тэгэж өнөө тамхиагаа дуусгаад асууж гэнэ. Миний хүү тамхи ямар байна. Хүү нь харин Шал муухай юм байнаа. Би дахиж татахгүй гэсэн гээд нөгөө ах маань инээж билээ. Тэгсэнээ хориглох тусам шохоорох нь эрэгтэй хүүхэдийн зан юм чинь эртхэн ингээд өөрсдөө хамт байжийгаад үзүүлээд шийдчих нь дээр байхаа гэсиймдаа. Би ч гэсэн нэг өдөр хүү дээрээ ингэх л байхдаа хэхэ
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:18, 2009-04-14 | |
аая би нь тэгээд сургааль энтр хэлцэн айхтар айхтар. төсөөлөх гэсэн болохгүйнээ дандаа л муу юм зааж явдаг нөхөр л нүдэнд харагдхиймдаа
dao хэзээ бичсэн: 15:51, 2009-04-14 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 47-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг